Түүхч Юваль Ной Харари: Технологи нь хүн төрөлхтнийг хакердах боломжийг олгоно

9-р сарын 6, 2018 4:01 pm Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 42
6й
Израйлийн түүхч Юваль Нойл Харари /Гэрэл зургийг: Вивиенс Гименез/

Х.ОЮУНБОЛД

Энэ 42 настай Израйлийн түүхч Юваль Ной Харарийн бичсэн “Сапиенс” Амьтдаас бурхад руу ном дэлхий даяар 15 сая орчим хувь борлуулагдсанаар тэрээр  орчин үеийн гүн ухаантны нэг болсон.  Иерусалимийн еврейчүүдийн их сургуулийн багш тэрээр өнөөгийн ХХI зууны эмх замбараагүй байдалтай хэрхэн тэмцэх тухай 21 сургаалиас бүрдсэн  шинэ номоо гаргасан юм. Энэ үеэр түүхч “el pais.com” цахим хуудасны сэтгүүлчийг Тель Ави дахь гэртээ хүлээн авч  технологийн хөгжил дэвшлийн аюул,фашизм болон хуурамч мэдээллийн талаар ярилцсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

–  Худалдаанд гарснаас хойш Долоон жил өнгөрсөн  ч гэсэн таны “Сапиенс” ном хамгийн их борлуулалттай номын жагсаалтад бичигдсэн хэвээр байна. Их Британийн кино найруулагч Ридли Скот таны номыг кино болгох төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Яагаад таны ном хүмүүсийн анхаарлыг их татаж чадав?

– Бидний амьдрал хэвэнд цутгасан мэт зүйлсээр дамжиж дэлхийн нэг талаас нөгөө тал руу шилжиж байдаг. Тухайлбал, Хятадын эдийн засаг, америкийн улс төр эсвэл цаг агаарын өөрчлөлт гэх мэт. Гэхдээ  ихэнх боловсролын систем орон нутгийн түүхээс ямар нэгэн зүйл заасаар байна.  Харин хүмүүс хүн төрөлхтний түүхийн хэтийн төлөвийн талаар илүү их ойлголт, мэдлэгтэй байхыг хүсч байна шүү дээ. Үүнээс гадна миний  энэ ном мэргэжлийн уншигчдад зориулж бичээгүй энгийн хэв маягаар бичсэн их ойлгомжтой ном. Мэдээж, миний нөхөр болон, бид нартай ажилладаг бүх хүмүүсийн ажлыг анхаарах хэрэгтэй.  Учир нь ном бичих, үүнийг нь дэмжих гэдэг бол хоёр өөр хэрэг.

-Таны амьдрал,  амжилтад хүрэхэд ямар нөлөө үзүүлсэн бэ?

-Нэр алдар бол их таатай зүйл.  Хүмүүс түүний номыг нь  унших, хүмүүст нөлөөлөхөд болон амжилтад  дургүй хэн байна вэ?  Надад унших, судлах, бичих цаг бага байдаг. Учир нь би их аялах уулзалт ярилцлага өгөх  гэх мэт зүйл хийдэг… Мөн биеэ тоох, амиа хичээх үзэл чинь нэмэгдэх эрсдэл бий. Ингэснээр таатай биш хүн болж хувирна.  Чи өөрийгөө их ухаалаг, бүгд хэлснийг чинь ойлгох ёстой гэж бодож эхэлнэ.  Гэхдээ хүмүүс нэг хүнийг хэт их сонсч эхэлнэ. Энэ нь улс төр, шашин эсвэл шашны ухаанд ч  сайн хэрэг биш гэв. Оюун санааны их удирдагч байх үзэгдэл нь аюултай байж болох юм. Би олон хүний миний номыг уншина гэж найдаж байна. Учир нь би бүх хариултыг нь мэддэг  оюун санааны их удирдагч биш учраас. Надад ч хариулт нь байхгүй.  Энэ бол асуудлын тухай л юм.

-Таны хувьд ямар асуудал чухал вэ?

Манай, бидний цаг үеийн  улс төр,хууль болон философийн хамгийн том асуудал бол хувийн өмчтэй холбоотой бичиг баримтыг зохицуулах юм.  Дээр үед газрын өмчлөх эрхийг хязгаарлах бол амархан байдаг байж. Хашаа хатгалаа, цаасан дээр эзнийх нь нэрийг бичээд болчихдог байсан байна.  Харин орчин үеийн үйлдвэр үүссэнээр, машины хувийн эзэмшлийг зохицуулах шаардлагатай болсон. Түүнийгээ ч олсон. Гэхдээ мэдээлэл? Тэд бүх газарт  байна эсвэл байхгүй ч байж болно. Надад миний өвчтний түүхийн нэг хувь байна.  Гэхдээ энэ нь би эдгээр мэдээллийн эзэн мөн гэсэн үг биш юм. Учир нь ийм мэдээллийн хуулбар их олон байж болно. Иймээс бидэнд  өөр систем хэрэгтэй. Яг ямар систем? Би үүнийг мэдэхгүй байна. Өөр нэг гол асуулт бол олон улсын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоход оршино.

Түүхч,зохиолч Юваль Нойл Харари Тель Авив дэх гэрийнх нь ажлын өрөөндөө

-Та хамгийн сүүлд гаргасан номондоо дэлхийн нийтээрээ хамтран ажиллахгүйгээр энэ зууны сорилтуудыг хэрхэн даван туулах нь хэцүү болохыг бичсэн байсан ?

-Бидэнд тулгараад байгаа дэлхийн нийтийг хамарсан гурван чухал гол асуудал байгаа. Ганц улс дангаараа энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Би цөмийн дайны аюул, цаг агаарын өөрчлөлт,  технологийн эмх замбараагүй байдал,ялангуяа хиймэл оюун ухааны хөгжил, биоинженерчлэлийн тухай ярьж байна. Жишээлбэл, Испанийн Засгийн газар  цаг агаарын өөрчлөлтийн эсрэг юу хийж чадах вэ? Хэдийгээр Испани нь утааныхаа ялгаруулалтыг бууруулсан ч БНХАУ, АНУ-тай хамтран ажиллахгүйгээр нэг их зүйл хийхгүй гэв.  Технологийн салбарт Европын холбоо хүний генийг хувилж төгс хүн бүтээхийг хориглосон. Гэвч Солонгос эсвэл БНХАУ үүнийг хэрэгжүүлсээр байна. Магадгүй Европ үүнээс хоцрохгүй тулд төгс ухаантай хүн бүтээх байх. Үүнийг эсэргүүцэх их хэцүү.

-Та  “Сапиенс” номондоо  том хэмжээний хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний том онцлог гэж хэлсэн байсан. Шампанзе, жишээлбэл, зөвхөн өөрсдийнхөө таньж мэддэг түүний төрөлтэй хамтран ажилладаг. Магадгүй ихдээ гэхэд 150 орчим. Харин хүн төрөлхтөн танихгүй ч олон хүнтэй хамтран ажиллаж чадна. Хүн төрөлхтөн үлгэр домог, түүхэнд итгэж чаддагт нь талархах хэрэгтэй.  Эдийн засаг, үндэстний, улс төрийн, шашны…  Жишээлбэл, мөнгө. Бид еврогоор солилцоо хийхийн тулд ажиллаж, үүнд итгэж байна. Гэхдээ сармагчин чамд хэзээ гадил жимс жижигхэн ногоон цаасны хариуд өгөхгүй.

– Өнөөгийн дэлхий ертөнцийг хэрхэн ойлгох вэ?

– Дэлхий ертөнц өдөр ирэх тусам юу болж байгааг ойлгоход маш хэцүү болж их хурдан өөрчлөгдөж байна. Бид хэзээ ч ийм хурдан маягаар амьдарч байсангүй. Хүн төрөлхтний  урт удаан түүхийн туршид бид 20 эсвэл 30 жилд яг юу болохыг мэдэж байгаагүй.  Гэхдээ  гол зүйлийг нь тааж чадна.  Хэрэв дундад зууны цайзанд амьдардаг байсан бол хоёр зуун жилийн хугацаанд их олон зүйл болж байсан(магадгүй Арагонтой нэгдэх, арабын довтолгоон…), гэхдээ өдөр бүр хүмүүс өмнөх шигээ байсаар байна.  Одоо бидэнд  30 жилийн хугацаанд гэр бүлийн харилцаа, хөдөлмөрийн зах зээл ямар байх талаар ямар ч санаа алга.  Энэ бол нэг их холын ирээдүй биш гэдгийг харуулж байгаа юм .Энэ нь том төөрөгдлийг бий болгож байгаа юм.

-Энэ талаар бодлоо  хуваалцвал?

-Ирээдүй тодорхой бус байна. Хүмүүс үнэнийг эрэлхийлж, тэдэнд хөдөлшгүй үнэнийг  амлалтыг амлаж байна. Мөн таньж мэддэг түүхэнд анхаарлаа хандуулж төвлөрч байна. Христийн шашин, үндсэрхэг үзэл…Энэ нь ямар ч утга учир алга.  Христийн шашин хэдэн жилийн настай вэ?  Хүн төрөлхтний түүхтэй харьцуулбал 2000 жил бол юу ч биш. Үүнээс гадна  уламжлалт шашин  өнөөдөр тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхгүй. Библи сударт хиймэл оюун ухаан, генийн инженерчлэл эсвэл цаг агаарын өөрчлөлтийн тухай юу ч хэлдэггүй.

– Үндэстний үзэл буцан сэргэж байна. Хор хөнөөл нь хэр аюултай вэ?

– Би анх бага зэргийн үндэсний үзэлтэй байхад муу юм алга гэж боддог байсан.  Олон мянган нэгнээ үл таних хүмүүс адилхан мэдрэмжээ хуваалцаж, хамтран ажиллаж, заримдаа дайн хийхийг,ялангуяа, нийгэм байгуулахыг зөвшөөрч байсан. Би татвар төлдөг. Хэдийгээр бид нэгнээ танихгүй ч төр засаг  бүгдэд үйлчлэхийн тулд мөнгө зарцуулдаг. Энэ бол их сайн.  Гэхдээ чамд хэлэхэд танай үндэстэн зөвхөн ганц биш. Зөвхөн бусдаас дээгүүр,дэлхийд байгаа бүх зүйлсээс илүү чухал гэж хэлбэл үндэсний үзэл нь фашизм болдог гэдгийг мэдвэл зохино. Мөн чи гэр бүл, шинжлэх ухаан урлаг, өөр хэн нэгэнтэй холбоогүй бол улс орныхоо өмнө тусгай үүрэг хүлээх үүрэг байхгүй. Иймээс  л кино нь улс орны ашиг сонирхолд нийцэж байгааг мэдэх ганц арга юм. Энэ нь фашист маягаар бусад зүйлсийг харах арга юм.Тиймээс киног сайн улс орны ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийг  шийдэх арга зам юм.

Бид фашизмыг сонирхож,түүнд татагдсан хэвээр байна. Яагаад  ?

 Би Испанид юу заадгийг мэдэхгүй байна. Гэхдээ  Израйльд фашизмыг аймшигт мангас гэж заадаг. Гэхдээ энэ бол буруу гэж би бодож байна. Учир нь бүх муу зүйлс ч нөхөрсөг, сэтгэл татах  шинжтэй байдаг. Христийн шашны уламжлалт урлагт  Сатанийг дур булаам хүнээр дүрсэлж танилцуулдаг юм. Иймээс муу бүхнийг ялангуяа фашизмыг эсэргүүцэх их хэцүү гэв.  Яагаад хүмүүс Гитлерийг дэмжсэн вэ? Учир нь  тэднийг өвөрмөц, чухал, үзэсгэлэнтэй гэж итгүүлж чадсанд байгаа юм.  Иймээс анхаарлыг нь татаж байгаа юм.  Хэрэв хүмүүс фашист үзэл баримтлалыг хүлээн авч эхэлбэл юу болох вэ?  Тэдэнд фашизм бол мангас  хэлсэн.Гэвч  тэд үүнийг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх болон  өөрөө хүлээн зөвшөөрч чаддаггүй. Түүнчлэн тэд толинд харахдаа энэ аймшигтай мангасыг биш ямар нэг гоё зүйлийг хардаг. Мөн би фашист биш гэцгээдэг.

-Израйлийн парламент  еврей үндэстний хэлтэй холбоотой хуулийг баталсан. Гэвч үүнийг нь ялангуяа, энэ оронд амьдардаг араб иргэд их хүчтэй шүүмжилсэн. Таны номонд  танай  оронд түүхэн дэх иудейн шашны нөлөөг хэтрүүлсэн гэж бичсэн байдаг.

– Ихэнх хүмүүс бие даасан хүн болж хамт олны дунд  бусдаас өөрийгөө хэтрүүлэн дөвийлгөдөг. Мөн олон израйльчууд иедуйн шашин нь түүхэнд болж өнгөрсөн хамгийн чухал чухал зүйл гэж боддог. Тэднийг Израйлийн эзлэгдсэн газарт хийж байгаа бүхнийг шүүмжилж байгаа нь их  зовоодог.Үүнээс гадна дэлхийд эзэлсэн газар нутгийн  дүр төрх болон израйльчууд дэлхийн хэмжээндх хийж байгаа бүхнийг мушгин гуйвуулсан.  Энэ тухай ярихад тэд нарыг урвагч гэж нэрлэлгүйгээр ярих их хэцүү.  Харин иудейн үндэстний хуулийн тухай ярихад би израйль хүн болсноороо бахархдаг. Гэхдээ манай эх оронд зарим хууль хязгаарлагдмал байна.

– Технологийн юу нь таны санааг хамгийн их зовоож байна вэ?

-Фашист нам  эсвэл ЗХУ-ын КГБ 30- аад онд хүмүүсийг хянадаг байсан.  Гэхдээ  тэд бүх хүмүүсийг  ганцаарчлан мөрдөж, дангаар нь удирдаж  чаддаггүй байлаа. Учир нь тэдэнд технологи гэж байсангүй. Харин бид технологитой болж эхэлж байна. Түүхэнд анх удаа хүнийг өөрөөс нь илүү таньж мэдэх, хүнийг хакердах, тэдний өмнөөс шийдвэрлэх боломжтой болж эхэллээ. Үүнд  хиймэл оюун ухаан болон автомат сургалтанд талархах хэрэгтэй. Үүнээс гадна бид хүний тархи болон дотор юу болж байгааг ойлгоход шаардагдах биологийн мэдлэгтэй болж байна. Бид биологийн тухай улам их ойлголттой болж байна. Хамгийн том сэдэв нь биометр өгөгдөл юм. Энэ нь  цахим хуудаст нэг товчлуур дарах, хаашаа явж, юу хийхээ хэлэх тухай мэдээлдэг өгөгдөл биш. Таны бие мах бодь дотор юу болж байгааг хэлдэг өгөгдөл юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс цус болон судасны даралтны тухай мэдээлэл цуглуулахдаа ашигладаг программ шиг. Одоо  засгийн газар энэ мэдээллийг мөрдөж чадна. Мөн хангалттай тооцоолох хүчин чадалтай учраас би өөрийгөө ойлгож чадахаас ч намайг ойлгох илүү газарт хүрч чадна. Энэ мэдээллийн тусламжтайгаар өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй үр дүнтэй аргаар намайг хялбархан удирдаж, хянаж эхэлнэ.

Энэ нь жаахан шинжлэх ухаанч-зөгнөлт юм шиг сонсогдохгүй байна уу?

-Бид суртал ухуулга, зар сурталчилгааг  ганц  хүн ч хийдэг болсныг харж байна. Учир нь түүнд бидний  тухай хангалттай мэдээлэл байна.  Хэрвээ та нэг оронд дүрвэгчидтэй холбоотой үймээн зохион байгуулахыг хүсвэл хуурамч мэдээ мэдээлэл түгээдэг  хакерчид, төхөөрөмж ажиллуулж болно.  Мөн дүрвэгчдийн асуудал эрхэлсэн хүнд  дүрвэгч эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж байгаа тухай мэдээ илгээж болно. Учир нь иймэрхүү зүйлд итгэх хандлага байдаг учраас үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. Эсвэл та өөрийнхөө хөрш эмэгтэйдээ дүрвэгчдийн эсрэг бүлэглэл бол фашистууд гэж боддог. Түүнд дүрвэгчдийг цагаан арьстнууд зодож байгаа мэдээг илгээж болно.  Гэвч тэд  гэрийнхээ үүдэнд тааралдсан ч  завгүй байдаг учраас энэ тухай тайван  ярилцаж чадахгүй.  Ийм үйл явдал 2016 онд АНУ-д болсон сонгууль болон Брикстийн компанит ажлын үеэр тохиолдож байсан.

-Марс гаригт очиж амьдрах хүсэл төрж байна… бүхнээс холдох. Хэрхэн хамгийн чухал зүйлд  анхаарлаа хандуулж төвлөрөх  вэ?

– Анхаарал бол их маргаантай  боломжоос гадна мэдээлэлтэй холбогдсон байдаг. Бүгд л чиний анхаарлыг татахыг хүсч байгаа.  Мэдээллийн салбарын чиг хандлага,бүтэц бүхэлдээ гажуудалд орсон байна. Одоо үндсэн гол чиг хандлага нь чи мэдээллийнхээ ихэнхийг үнэгүй авч байна (бодит эсвэл худал). Гэхдээ үнэндээ  үүнийг чи үүнд анхаарлаа хандуулахаас  гадна үүнийгээ бусдад худалдаж байна. Одоогийн нийгэмд эзлэх байр суурийн шинэ шинж тэмдэг бол бидний анхаарлыг татаж, сарниулахыг  хүсч байгаа хулгайч нараас хамгаалах явдал юм. Ухаалаг утас хэрэглэхээс татгалзах бол нийгэмд эзлэх байр суурийн билэг тэмдэг. Олны танил ихэнх хүмүүсийн нэг нь ч ухаалаг утас хэрэглэдэггүй.

  • Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ухаалаг утас хэрэглэдэг шиг санагдаж байна. Хамгийн багадаа твиттерт жиргэж өнгөрөөдөг. Та ч гэсэн твиттерт 2017 оны нэгдүгээр сараас хаяг нээсэн шүү дээ.
  • Надад миний цахим хаягийг хөтөлж явуулдаг хүмүүс байдаг. Надад нийтийн цахим сүлжээ хүнийг их боолчлоод байгаа юм шиг санагддаг юм. Хэрэв үнэхээр нийтийн цахим сүлжээнд байхыг хүслээ ч сард нэг удаа зарим нэг зүйлийн тухай жиргэж чадахгүй. Та байнга жиргэж байх хэрэгтэй болно. Надад твиттерт жиргээд байх их зүйл байхгүй л дээ!

-Та  бусдын анхаарлыг татахгүйн тулд ямар арга хэмжээ авдаг вэ?

– Би зохион байгуулалттай байхыг  хичээдэг.  Тухайлбал, Өдрийг цаг бясалгал хийснээр эхэлдэг. Дараа нь өглөөний цайгаа ууж, цахим шуудангаа шалгаж, бүгдэд нь хариу өгөхийг оролддог юм. Ирсэн бүх цахим шууданг уншдаг. Учир нь дараа шалгана гээд орхивол учраа олохоо больчихдог. Би ухаалаг утас хэрэглэдэггүй учраас надад мэдэгдэл хүлээж авдаггүй. Цахим орчинд ямар нэгэн зүйл уншихын тулд ордоггүй юм. Зүгээр л номоо аваад,түүнийгээ уншдаг. Нэг эсвэл хоёр цаг. Би зөвхөн ийм л ажил хийдэг. Бичих хэрэгтэй бол бичнэ. Бясалгал хийх нь надад анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Таныг  ерөнхийлөгч  Дональд Трампыг сонгуульд байгуулсан ялалтыг олон хоногийн дараа мэдсэн гэлцдэг юм байна лээ.  Учир нь таныг бясалгалаа хийж дуусч байсан  гэдэг.

-Үнэндээ би хэдэн долоо хоногийн дараа  үүнийг нь мэдсэн.

-Та шинэ номыг чинь сурталчилах ажлын үеэр танд энэ жил ажлаасаа хөндийрөх цаг гарна гэж бодож байна уу?

-Мэдээж, би үргэлж өөртөө цаг зав гаргадаг хүн . Би арванхоёрдугаар сард 60 хоногоор Энэтхэг явна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *