Төсвийн тогтвортой байдлыг хангах зөвлөлийн гишүүдэд хэн багтав?

10-р сарын 3, 2018 2:47 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 23
c16a5320fa475530d9583c34fd356ef51-550x300

Т.САЙХАН

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо.  Нийт есөн гишүүнтэй байх бөгөөд Төсвийн байнгын хорооноос хоёр, Засгийн газраас хоёр, Монголбанкнаас хоёр гишүүн оруулах юм. Мөн хараат бус гурван гишүүнтэй байх ёстой. Энэ дагуу Төсвийн байнгын хорооноос Б.Даваасамбуу, Ё.Мөнхбаатар, Засгийн газраас Ш.Гунгаадорж, Э.Бямбажав, Монголбанкнаас Б.Баярдаваа, А.Энхжин нарыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Харин хараат бус гишүүнээр Г.Алтанзаяа, Ч.Дэлгэрсайхан, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нар нэр дэвшсэн. Ийнхүү нууц санал хураалт явуулахад Г.Алтанзаяа, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нар сонгогдов.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *