Төсвийн тодотголыг дүгнэх ажлын хэсэг байгууллаа

4-р сарын 4, 2017 2:44 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 8
17806885_1290436284367037_1519343528_n

Б.ЭНХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцжээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2017 оны төсвийн тодотгол бусад төсвийн тодотголоос ялгаатай. Олон улсын валютын сан/ОУВС/-гаас тавьсан нөхцлийг хэрэгжүүлэх үүднээс төсөвт тодотгол маягаар оруулж ирж байна. Гэвч ОУВС-гийн хүнд нөхцлүүдийг төсвийн тодотголд тусгасныг иргэд шүүмжилж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хурлын эхэнд онцлов.

Бүлгийн хурлаас ОУВС-гаас тавьсан нөхцлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулжээ. Ялангуяа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар төсөвт тодотгол хийхдээ иргэдээс авах татвар, төрийн зардлыг нэмэгдүүлж оруулж ирж байгаад АН-ын бүлгийн зүгээс санал нэгдэхгүй байгаа гэв. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат үргэлжлүүлэн “Эрх баригчид иргэдийн амьжиргаанд бодит дүгнэлт хийж, дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаж чадахгүй ОУВС-гийн нөхцлөөр 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.долларын өр тавина гэвэл АН эсэргүүцнэ. Өр тавих асуудлыг ноцтой хэмжээнд гаргаж тавина. Эрх баригч нар 2016 оны сонгуулиар АН Монгол Улсыг өрөнд баригдуулсан гэсэн асуудлыг тавьж, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгч байсан. Тийм учраас ОУВС-гийн далбаан дор 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг эсэргүүцэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *