Төсвийн ил тод байдал хангалтгүй байна

4-р сарын 10, 2016 2:42 pm Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 49
12985408_1048662795179268_3293666435136925989_n

Ц.БАЯР

Нээлттэй нийгэм форумд  / 2016.04.0 8/   “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс 2015 оны орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэж батлах үйл явц болон батлагдсан төсвийн ил тод нээлттэй байдалд мониторинг хийснээ тайлагнаж хэлэлцүүлэг өрнөүүлсэн юм. Хэлэлцүүлэгт Нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны ажилтан, ЗДТГ-ын ажилтнууд, судлаачид, ТББ болоод иргэдийн төлөөлөл оролцсон.   Сүлжээний судлаачид нийслэлийн 9 дүүргийн  ИТХ-ын хуралдааны үйл явц болон бичиг баримтын  ил тод байдалд ажиглалт хийж хуралд суухаар хандсан байна. Тайлангаар  Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай дүүргийн ИТХ-ын  хуралдаан бусдаасаа арай илүү ил тод нээлттэй  байсан бол Хан-Уул, Баянзүрх, Сонгино -Хайрхан дүүргийн ИТХ -аас хуралд суухыг зөвшөөрөөгүй ажээ. Төсвийн ил тод байдлын хуулийн дагуу иргэн төсвөө хянах үүрэгтэй. Гэвч  хуулийн заалтыг ИТХ-ын ажлын алба  мэдэхгүй, мэдсэн ч  оруулахгүй байх шалтаг шалтгаан тоочиж харьцахад хүндрэл учирч байсан аж. Зарим нь хуралдааны тэмдэглэлээ ил болгоогүй.  Албан тоотоор хандсан ч ирүүлээгүй тохиолдол байжээ. Чингэлтэй дүүргийн ИТХ нээлттэй, хэлэлцэх асуудлаа урьдчилж ирүүлж хуралдаа суухыг зөвшөөрсөн хэдий ч хуралдааны тэмдэглэлээс зарим хараалын үг хэллэг зэргийг хассан байжээ. Хан-Уул, Баязүрх  дүүргийн ИТХ-ын хуралдаан  ил тод биш, хуралдаанаар хэлэлцэх асуудлаар иргэдээс санал авдаггүй. Асуудлыг урьдчилж бүлгийн хуралдаан дээр ярьж тохирсон гэдгээр шийдвэр гаргадаг талаар судалаачид онцолж байсан. Мөн хуралдааны тэмдэглэл, хэлэлцсэн асуудал зэргийг өөрийн веб сайтад тавихдаа цаг хугацаа алдаж тухайн асуудлын ач холбогдол  өнгөрсөн хойно тавих  зэрэг нийтлэг алдаа нь зөрчил байдаг. Цаашид төсвийн ил тод байдлын мэдээллийг иргэнд ойлгомжтой нэгдсэн стандартын веб сайтаар өгч байхыг онцолсон. Түүнчлэн төсвийг батлахдаа шийдвэр гаргахаас өмнөх ил тод байдал чухал байгааг “Иргэд төсвөө хянана “ сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжав хэлэв.  “Ил тод сан”,  “Иргэд төсвөө хянана сүлжээ” ТББ, Нээлттэй нийгэм форум, судалаачдын баг хамтарч 2013 оноос Аймаг нийслэлийн төсөвт ил тод байдлын судалгаа хийж эхэлсэн бол 2015 оны төгсгөл 2016 оны  Орон нутгийн төсвийн ил тод байдлын нэг хэсэг болох  ИТХ-ын хуралдааны үйл явцын ил тод байдал , хэлэлцэх асуудлын баримт бичгийн болон баталсан тогтоол шийдвэрийн ил тод байдлыг талаар ийнхүү судалсан байна.

12963870_1048695131842701_7277079073599621248_n

Эх сурвалж:www.zms.mn

1 Сэтгэгдэлтэй

official kd shoes
2016 оны 9-р сарын 21

Thanks for every one of your work on this web page.Your informative tutorial implies much a person like me and further more to my colleagues.
official kd shoes http://www.officialkdshoes.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *