Төсвийн алдагдал 6.4 хувьд хүрнэ гэв

4-р сарын 12, 2018 9:50 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 27
IMG_9556өббабабаөб

Д.Оюунчимэг

 Монгол Улсын 2018 оны эдийн засгийн төл­вийг Азийн хөгж­лийн банкнаас танилцууллаа. “Азийн хөгжлийн төлөв-2018” тайланд ма­най улсын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр таа­маг­лажээ. Энэ жил эдийн засаг сайн өсөлт­тэй байх хэдий ч өнгөр­сөн онтой харьцуу­лахад эрч нь саарч 3.8 хувьд хүрнэ гэв. Үүнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт бага зэрэг өсч буй нь нөлөөлөх боловч тээвэрлэлийн саад бэрхшээл нүүрсний экспортод сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэсэн байна. Харин ирэх жил тус салбарын хөрөнгө оруулалт үргэлжилж, нүүрсний салбарт тул­гамдсан зарим саад арилах тул эдийн засгийн өсөлт 4.3 хувь болно хэмээн тайландаа дурджээ. Тус банкны ахлах эдийн засагч Деклан МаагийМонгол Улсын эдийн засгийн өсөлт худалдааны гол түнш улсын эдийн засгийн байдлаас хамаар­нахэмээн онцлон тэмдэглэв.

Хурлын үеэр Азийн хөгжлийн банкны эдийн засагчид манай улсын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүний 99 хувьтай тэнцэж байгааг хэллээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүү­лэлт аж. Ингэж улсын өрийг тооцохдоо Монгол­банкны зээлийг ч оролцуулсан байна. Тиймээс Засгийн газар, Монголбанкны нийт өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн дээд хязгаарыг давсан харагдаж буй хэмээн тайлбарлав. Түүнчлэн манай улсын төсвийн алдагдал өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.9 хувьтай тэнцэж байсан бол энэ онд 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолсноо дуулгав.

 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ

Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол өнгөрсөн онд эрчимжиж 5.1 хувьд хүрсэн. Энэ өсөлтөд нүүрс­ний экспортын өсөлт, уул уурхайн салбар­ын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюутолгойн далд уурхайн хөгжүүлэлт гол хөдөлгүүр байсан гэлээ. Эдийн засгийн өсөлтийг 2018, 2019 онд үргэлжилнэ, гэхдээ эрч нь саарна гэж үзжээ. АХБны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез ЛомменУул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн зас­гийн гүйцэтгэл ОУВСгийн хөтөлбөрт төсөөлснөөс сайн байгаа нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайж­руулахад дэмтэйҮүнийг үргэлжлүүлэн дэмжих нь Монголын мөчлөг дагасан савла­гаа, эмзэг байдлыг бууруу­лахад чухал нөлөө үзүүлнэгэв. Энэ үеэр эдийн засгийн өсөлт саарахад учирч болох эрсдэлүүдийг нэрлэсэн юм. Тухайлбал, банкуудын бүтцийн өөрчлөлтийн явц тогтворгүй байдлыг бий болгох хандлага ажиглагдаж буй. Өөр­өөр хэлбэл, махны үнэ өсөх, уул уурхайн эрдэс баялгийн үнэ буурах, Өргөтгөсөн санхүүжил­тийн хөтөлбөр­ийн хэрэг­жилтэд саад учрах, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт саарах таамаг дэвшүүлж буйгаа АХБны ахлах эдийн засагч Деклан Маагий хэл­лээ. ТэрээрЭнэ удаагийн хөтөлбөр өргөн хүрээтэй, ярвигтай учраас саатал үүсч болзошгүй. Далд уурхайн хувьд өнгөрсөн онд хил дээр үүссэн тээврийн гацааны улмаас зэсийн баяжмалыг урд хөршид нийлүүлэх явц олон хоногоор саатсан. Тиймээс энэ байдал дахин үүсч болзошгүйгэсэн юм.

 ИНФЛЯЦ ӨСЧ НАЙМАН ХУВЬД ХҮРНЭ

Энэ онд инфляц өсч найман хувьд хүрэх хэдий ч ирэх жил буурах хандлага ажиглагдаж байгааг онцлов. Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж өнгөрсөн жил инфляцийн төвшин 4.3 хувьтай гарсан аж. Энэ жилийн өсөлтөд дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлого нөлөөлнө хэмээн таамаглажээ. Эдийн засгийн өсөлт цаашид хадгалагдвал Монгол Улс 2021 онд төлөх гадаад бондуудын төлбөрийг хийх боломжтой хэмээн АХБныхан дүгнэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *