Төсөвт суусан хүүхдийн мөнгийг наймдугаар сар хүртэл олгох боломжтой

1-р сарын 18, 2016 8:52 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 63
1-18-5

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл болон Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэв.  Хүний хөгжил сангийн тухай хууль болон УИХ-аас гаргасан тогтоолд өөрчлөлт оруулснаар 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох боломжтой болно. Гэвч 2016 оны төсвийг батлахдаа зөвхөн зорилтот бүлэгт олгохоор 140 гаруй тэрбум төгрөгийг суулгасан. Тиймээс төсөвт дахин тодотгол хийж 110 тэрбум төгрөг нэмж тусгаснаар хууль хэрэгжих боломжтой болох юм. Энэ үеэр төсөвт дахин тодотгол хийх, бүх хүүхдэд олгохын тулд шаардлагатай байгаа 110 тэрбумыг хэрхэн босгох эх үүсвэрийн тухайд УИХ дахь МАН-ын гишүүн салбарын сайдаас онцлон асууж байв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар хийгээгүй цагт хүүхэд бүрт оногдох 20 мянган төгрөг 12 мянга болж буурна. Тиймээс төсөвт тодотгол хийх ёстой. Хоёр сарын өмнө хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоос аргагүй гэж байсан. Гэтэл одоо боломжтой боллоо гэж байна” гэв. Түүнчлэн тэрээр 300 мянган өрхийг судалгаанд хамруулаагүй талаар салбарын сайдаас хариулт авахыг хүссэн юм. Хариуд нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэ “Энэ оны наймдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгө олгох бүрэн боломжтой. Тухайн үед төсвийн хүндрэлтэй байдлыг бодолцоод 1-17 дугаар бүлгийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Нийт өрхийн 86 хувь нь өрхийн судалгаанд хамрагдсан. Тэдний хувьд хүүхдийн мөнгө авч байсан хэлбэрээрээ авна. Нийтдээ 97 мянган хүүхэд өрхийн мэдээллийн судалгаанд хамрагдаагүй байгаа. Өнөөдрийн өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн 1-20 дахь бүлгийнхэн нэмж мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагагүй, хүүхдийн мөнгө нь олгогдоод явна” гэдгийг хэллээ. Харин мөнгөний эх үүсвэрийн тухайд Хүний хөгжил сангаас олгоно гэх тайлбарыг өгч байсан ч одоогийн байдлаар дээрх санд ямар ч мөнгө төвлөрөөгүй, хасах өртэй явж байгааг өмнөх Сангийн сайд хэлж байсан. Хүүхдийн мөнгийг тэгш олгох асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн  57 нь буюу 90.5 хувь нь дэмжиж, дээрх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Мөн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хороогоор хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг Их Хуралд танилцууллаа.

Харин үдээс хойшхи хурадаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, мэдээлэл хийв. Засгийн газар өнгөрсөн онд эрчим хүчний салбарт зургаан чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас өндөр үнэтэй худалдан авдаг эрчим хүчний импортын хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилласнаар эрчим хүчний импортыг 120 гаруй сая.кВт.цагаар буюу 18 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Мөн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлуулсан байна. Энэ хүрээнд бодлогын баримт бичгийг найдвартай хангамж, үр ашиг, байгаль орчин гэсэн гурван тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.

Харин Засгийн газар энэ онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилт тавьж байна. Мөн бүтээн байгуулалтын том төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд салбар системийн бие даасан байдлыг хангах, томоохон хүчин чадлын эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх, эрчим хүчний импортын хараат байдлаас гарах, эрчим хүчний нэгдсэн систем бий болгох ажлыг эхлүүлэх аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Cialis Funcionamiento Priligy Depliant [url=http://cialviag.com]cialis canada[/url] Generic Doryx Without Dr Approval Tablet Shop

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *