Тусгай зөвшөөрөл олгох эрхтэй ч цуцлах эрх нь алга

2-р сарын 13, 2018 10:39 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 32
3

Ц.БАЯР

 Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаасИл тодуул уурхай хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, АМГТГын орлогч дарга Л.Раднаасүрэн, Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, нарын хүмүүс оролцов.

Манай улс өнгөрсөн онд  47.1 сая тонн нүүрс, 1 сая 317 мянган тонн зэсийн баяжмал, 19.8 тонн алт, 5.6 мянган тонн молибдений баяжмал, 7.7 сая тонн төмрийн хүдэр, 3.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 108.9 мянган тонн хайлуур жонш, 55.2 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 82.7 мянган тонн цайрын баяжмал, 14.6 мянган тонн кадотын зэс тус тус үйлдвэрлэсэн байна.

Мөн аж үйлдвэрийн салбарын нийт бүтээг­дэхүүний борлуулалт 15.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр өсчээ. Энэ сарын 5-ны байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Үүнээс А80-97, АИ92-36, дизель түлш-33, онгоцны түлш-29 хоногийн нөөцтэй байна.

Тус яамны зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлыг хэсэг байгуулан ажиллаж байна. Хаврын чуулганаар өргөн барьж, эрх зүйн орчны давхардал хийдлийг арилгах, салбар хоорондын уялдаа холбоог бий болгох тал дээр ажиллаж байна.

Эрх зүйн орчин ил тод болж, давхардал хийдэл арилснаар гадаадын хөрөнгө оруу­лагчдын итгэл нэмэгдэнэ, хөрөнгө оруулалтын тал дээр бодит ахиц гарнагэж үзэж байгаагаа сал­барын сайд онцлов. Энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.  

 АМГТГын орлогч дарга Л.Раднаасүрэн:ШАТАХУУНЫ ҮНИЙГ ААЖМААР НЭМЭХ ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ

 Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид үнээ нэмсэн хэвээр байна?

Өнгөрсөн сарын 24-нд Засгийн газрын тогтоол гарч, А80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Тухайн үед компаниудад хуримтлагдсан алдагдлын 60 орчим хувийг хаасан байгаа. Үлдсэн алдагдлаа нөхөх зорилгоор үнээ нэмж болохгүй гэсэн чиглэл барьж байсан. Хоёрдугаар сарын хилийн үнэ ирсэн. Зах зээл дээрх нефтийн үнэ нэмэгдсэнээс болж дахиад литр тутамд 60 төгрөг нэмэгдэж байна. Өмнө нь 140 төгрөг, одоо 60 төгрөг нэмэгдэж байгаа нь огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Энэ талаар компаниуд тухайн үедээ бидэнд мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэгэхээр зах зээлийн зарчмаар шатахууны үнэ өссөн тохиолдолд үнээ огцом биш аажмаар нэмдэг, хилийн үнэ буурах үед буурдаг байх тогтолцоонд орох хэрэгтэй байна.

 УУХҮЯны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат:ШАТАХУУНЫ ҮНЭ ДӨРӨВДҮГЭЭР САРААС БУУРНА

 Өнгөрсөн оны долдугаар сараас хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс эхлэн газрын тосны үнэ аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах хандлага ажиглагдаж байна. Үүнийг дагаад гадаад болон дотоод зах зээл дээр эерэг төлөв ажиглагдаж байна. Тэгэхээр ирэх гурав, дөрөвдүгээр сараас шатахууны үнэ буурах боломж харагдаж байгаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: УУЛ УУРХАЙН ЯАМ ЛИЦЕНЗ ОЛГОДОГ Ч ЗӨВШӨӨРЛӨӨ ЦУЦЛАХ ЭРХ БАЙДАГГҮЙ

 -“Монгол газаркомпани олборлолт хийж байгаа ч татвараа төлөхгүй байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

Олборлолт хийж байгаа томоохон аж ахуй нэгж татвараас зайлсхийх арга нь өөрсдийнхөө талбайг түрээслэх, эсвэл аж ахуй нэгжээ дампууруулаад тусгай зөвшөөрлөө эзэмших арга хэрэглэж байна. Иймд орлогоо нуун дарагдуулж байгаа аж ахуй нэгжүүдтэй би тэмцэнэ. Эрүүгийн зарим хуультай уях ёстой. Хуулийн төслийн өөрчлөлт хийгдэж байгаа. Уул уурхайн яам лиценз олгодог.

Эргээд бид зөвшөөрлөө цуцлах эрх байдаггүй. Дүгнэлт гаргах эрх нь Байгаль орчны яаманд байдаг. Эцэст нь хариуцлага алдсан аж ахуй нэгжид хариуцлага тооцох, зөвшөөрлийг цуцлах эрх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байдаг. Бидэнд хариуцлага ярих эрх байхгүй. Үнэнийг хэлэхэд ‘шүдгүй арслан’ шиг болчихоод байна. Системийг дотор нь задалс­­наас болоод давхар­дал хийдэл, завшигч нар маш их байна.  Үнэхээр сал­барын яам мэдэж хариуц­­лага тооцдог болго­моор байвал улсын хяналтын албаа манайд өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Priligy Online Espana Zithromax Sexually Transmitted Disease cialis without a doctor’s prescription Cialis 20 Posologia Amoxicilina Antibiotic Cash Delivery

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *