Турк улс Абдула Ожалантай хэлэлцээ хийж байна

12-р сарын 4, 2012 9:08 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 397
Туркийн эрх баригчид Курдистаны Ажилчны намын (КАН) зэвсгийг хураах асуудлаар 1999 оноос хойш Туркийн шоронд хоригдож байгаа тус байгууллагын лидер Абдула Ожалантай хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

Туркийн эрх баригчид Курдистаны Ажилчны намын (КАН) зэвсгийг хураах асуудлаар 1999 оноос хойш Туркийн шоронд хоригдож байгаа тус байгууллагын лидер Абдула Ожалантай хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Туркийн тагнуулын албаны хэд хэдэн түшмэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-нд Ожалантай уулзаж дөрвөн цагийн турш ярилцсан байна. “Энэ уулзалтын үеэр курдын босогчдын зэвсгийг хураах асуудлыг голлон ярилцсан. Одоо өвлийн улирал болж байгаа тул КАН үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Тэдэнтэй тохиролцоонд хүрвэл энэ хавар зэвсэг хураах үйл явц эхэлнэ” хэмээн Туркийн “Харриет” сонинд бичжээ.
“Би улстөрч болохоор энэ уулзалтад оролцож болохгүй. Биднийг төлөөлж хэлэлцээ хийдэг төрийн хүмүүс байна. Бид ямар нэгэн үр дүнд хүрэх ёстой тул уулзалт үргэлжилнэ. Боломж харагдаж байгаа болохоор бид цаашаа яваад байна. Боломж байхгүй бол яриа хэлэлцээ үргэлжлэхгүй” хэмээн Эрдоган TRT телевизээр ярьсан байна.
Дээрх уулзалтын үеэр Абдула Ожалан КАН-ы бусад удирдагчидтай шууд харилцаж, холбогдохыг хүсч, мөн шоронгийн нөхцөлийг сайжруулахыг шаарджээ. Мармара тэнгисийн Имрали арал дээрх шоронд хоригдож буй курдын лидер удаан хугацаагаар тусгаарлагдаж, сүүлийн хэдэн сард өмгөөлөгчидтэйгээ уулзаагүй байгаа юм.
Курдистаны Ажилчны намыг 1978 онд Абдула Ожалан байгуулсан билээ. Тус байгууллага Туркийн төвийн Засгийн газарт гадуурхагдсан курд үндэстний нийгмийн, улс төрийн эрх ашгийг хүлээн зөвшөөрүүлж, автономит эрхтэй болох зорилт тавьсан юм. Туркийн зүүн өмнөд нутгаар голдуу амьдардаг 15 сая курд үндэстэн Туркийн хүн амын 20 хувийг бүрдүүлдэг. 1984 онд КАН болон Туркийн Засгийн газрын хооронд зэвсэгт тэмцэл эхэлснээр 45 мянган хүн энэ мөргөлдөөний золиос болоод байна. Тэдгээрийн дийлэнх нь КАН-ын босогчид болон курд иргэд юм. Турк улс, Европын холбоо, АНУ-ын эрх баригчид КАН-ыг алан хядагч байгууллага хэмээн үзэх болжээ.
Ерөнхий сайд Эрдоган дээрх мөргөлдөөнийг төгсгөл болгож чадвал улс төрийн хамгийн том амжилт нь болох аж. КАН-ын тэмцлийн 30 жилийн явцад Анкара 450 тэрбум доллар зарцуулсан тоо баримт байдаг. Эрдоганы Засгийн газар КАН-ын эсрэг тун хатуу бодлого баримталсаар иржээ.
Абдула Ожалан КАН-ын гишүүд, тэмцэгчдийн дунд нэр хүндтэй хэвээр байгаа тул Турк улс түүнийг хэлэлцээнд зуучлах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа бололтой. Гэвч КАН-ын одоогийн удирдлага, гишүүд 13 жилийг шоронд өнгөрөөгөөд байгаа Ожаланы үгэнд орох уу хэмээн олон улсын тоймч, ажиглагчид асууж байна. Кандил буюу КАН-ын ерөнхий штаб дээрх яриа хэлэлцээний талаар ямар байр суурьтай байгааг Туркийн тал мэдэхийг хүсч байгаа юм. Анкарагийн Засгийн газар 2009 оноос эхлэн КАН-ын төлөөлөгчидтэй нууц хэлэлцээ хийсээр иржээ. Тэд Осло хотод хүртэл уулзаж ярилцаж байв. Гэвч 2011 оны долдугаар сард Эрдоганы нам парламентад олонх болж, мөн 13 турк цэргийн үхэлд КАН, Анкара хоёр бие биенээ буруутгасны дараа яриа хэлэлцээ зогсчээ.
Үүний дараахь саруудад дайн, мөргөлдөөн нэмэгдэж эдүгээг хүртэл 870 хүн амь насаа алдаад байна. Туркийн Засгийн газар төрийн механизмийг ашиглан курд улстөрчид, идэвхтнүүдийг хавчин хяхах болов. 2006 онд баталсан хуулиар, КАН-ын үйл ажиллагааг сурталчилсан, дэмжсэн хүмүүсийг террорист байгуулагын гишүүн хэмээн үзэж шийтгэх болсон билээ. Энх тайван, ардчиллын төлөөх намын 2100 гаруй хүн энэ хуулийн дагуу баривчлагджээ. Зуу орчим оюутан, сэтгүүлч мөн иймэрхүү буруутгалаар шоронд хоригдож байна.

Өнгөрсөн аравдугаар сард 600 орчим курд хоригдол энэ байдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарласан юм. КАН-ын лидер Абдула Ожалан дүүгээрээ дамжуулан илгээлт явуулж, дүү нь дээрх шоронд зочилсноор арваннэгдүгээр сард өлсгөлөн зогсож байжээ. Ожалан ийнхүү КАН-ын гишүүд, дэмжигчдийн дунд нэр хүндтэй хэвээр буйгаа харуулж, Туркийн Засгийн газар түүнийг сонгон хэлэлцээ хийх болсон ажээ.

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellen
2016 оны 12-р сарын 1

A piece of ertoiuidn unlike any other!

Sequoia
2016 оны 12-р сарын 3

Short, sweet, to the point, FRlaxe-EctEy as information should be! http://vzzcqedpedo.com [url=http://mohcmssurlm.com]mohcmssurlm[/url] [link=http://ufnsigl.com]ufnsigl[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *