Турк Голландтай байгуулсан хэлэлцээрээ зогсооно

3-р сарын 15, 2017 10:44 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Тойм Уншсан: 11
3-15-6

М.ХҮСЛЭН

Голланд улсын эрх баригчид Туркийн Гадаад хэргийн сайдыг эх орондоо оруулахгүй байх шийдвэр гаргасан нь хоёр улсын харилцааг эрс муутгаад байна. Туркийн эрх баригчид Голландтай хийх ёстой дээд хэмжээний бүх яриа хэлэлцээрийг зогсоож, Европын холбоотой хийсэн цагаач дүрвэгчдийн хөдөлгөөнийг зогсоох тухай гэрээг дахин авч үзэхээр болжээ. Энэ тухай Туркийн дэдерөнхий сайд Нуреттин Жаныклы мэдэгдсэн байна.

Анкара болон Европын холбоо, Голланд, Германы харилцаа сүүлийн өдрүүдэд хурцдаад байгаа. Европын улсуудад болох жагсаалд Туркийн эрх баригчдыг оролцуулахаас татгалзсаны дараа байдал муудсан билээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайып Эрдоган маш их ууртай байгаа. Тэрээр Туркийн түнш болох НАТОгийн гишүүн орнуудад хандаж хатуухан мэдэгдэл хийж, Германы канцлерь Ангела Меркелийгтеррористуудыг дэмжиж байнахэмээн буруутгав. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт хоёр удаа Голланд ын эрх баригчдыг фашистуудтай зүйрлэв. ЭрдоганОрчин цагийн фашизм, нацизмыг үргэлжлүүлэгчид, тэд бол ичих нүүргүй ялгаварлан гадуурхагчид. Хэрэв Голландын эрх баригчид хоёр улсын харилцааг таслахыг хүсч байгаа бол би бэлэн байгаагаа мэдэгдьегэсэн юм.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Турк, Голландын харилцаа маш их хурцадсан бөгөөд Европын холбооны дотоод дүрэм, журмын асуудлаас болж хоёр улсын дипломат шатны бүх холбоо тасрахад хүрсэн байна. Эрдоган энэ асуудлаарБи фашизмыг үхсэн гэж бодсон. Гэтэл би эндүүрч байжээ. Манай гадаад хэргийн сайдыг улсынхаа хилээр нэвтрүүлээгүй нь жинхэнэ гадуурхал, доромжлолгэжээ.

Голланд болон Европын бусад томоохон хотын эрх баригчид тэнд оршин суудаг турк цагаачдын дунд болох байсан цуглааныг хориглосон билээ.

Ирэх сард Турк улсад болох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөжүүлэх тухай бүх нийтийн санал асуулгын тухай цагаачдын дунд ухуулах ажил хийх ёстой Анкарагийн албан ёсны хүмүүсийг нэвтрүүлэхээс Голланд болон Европын хэд хэдэн орон татгалзсан юм.

Эрдоганы эрх мэдлийг өргөжүүлэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Бүх нийтийн санал асуулга ирэх сарын 16-нд болно.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *