Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулав

4-р сарын 5, 2018 8:23 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 123
29790748_10214069103499955_2226204600329830400_o-550x300

М.БААСАНДЭЛГЭР

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар өнөөдрөөс эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх сургалтад Үндэсний аудитын газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар,  Удирдлагын академи, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, ТӨҮГ-аас холбогдох албан хаагч, багш нар оролцон лекц унших юм байна. Сургалтын үеэр “Төрийн өмчийн бүргтгэл, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт шалгалтын асуудал”,  “Худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам”, ”Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, удирдлагын менежментийг оновчтой зохион байгуулахад анхаарах асуудлууд” сэдвээр оролцогчид санал солилцов.

Энэ удаагийн сургалтаар одоо боловсруулж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын асуудлыг танилцууллаа. Тухайлбал,

-Орон нутаг өмчтэй байх уу эсвэл орон нутагт байгаа төрийн өмчийг эзэмших, ашиглах гэсэн ойлголт байх уу гэх асуудал

-Төрийн өмчийн байгууллагуудын бүрэн эрхийг оновчтой болгон тодорхойлж, өнөөгийн нөхцөл байдалтайгаа уялдуулах, ТӨБЗГ-ын эрх зүйн статусыг бэхжүүлэх

-Төрийн өмчит хуулийн этгээд гэдэгт ямар байгууллагыг хамруулахыг шинээр тодорхойлох, хуулийн этгээдийн ангилалыг шинэчлэх

-Хөрөнгийн хөдөлгөөн зохицуулалтын асуудал (ямар нэгэн асуудлыг УИХ, Засгийн газар эсвэл тухайн байгууллагууд шийдэх эсэх талаар нарийвчлан судалсан байна.)

-Өмчийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах. Мөн өмч эзэмшүүлэх гэрээний асуудал гэх мэт шинэчлэлүүд хийж байгаа аж.