Төр, засгийн байгууламжийн шилдэг загвар Монголын түүхэнд бий

11-р сарын 28, 2016 9:50 am Нийтлэгч: Ангилал Соён гэгээрэл , Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 98
11-28-3h

 

Д.ЦЭРЭННАДМИД

 

Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатартай ярилцлаа. Тэрээр түүх, архивийн байгууллагад олон жил ажилласан туршлага, судалгаандаа түшиглэн Монголын бүрэн түүхийнМонголчууднэртэй сонсдог ном бүтээж нийтийн хүртээл болгон түүхээ сурталчилж яваа юм. МөнЯагаад 1937 онном бичжээ.

Сүүлийн үед түүхээ мэ­дэхгүй энэ талын цогц ойлголтгүйгээс аль нэг түүхэн үйл явдлыг бүдэгрүүлэх, мартагнуулах болсон шиг байна. Үүний нэг илрэл нь 1924 онд БНМАУыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг төдийлэн хайхрахгүй өнгөрүүлэх болсон. Энэ нь алдаа юм шиг?

Тиймээ. Алдаа гэж болно. Харин сая энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалыг УИХаас сэргээх шийд­вэр гаргасныг олон түмэн таатай хүлээн авч байна.

11-28-3Тэгэхлээр 1924 оны онцгой үйл явдлын ач холбогдлыг танаас дэлгэрэнгүй сонсмоор байна л даа?

Энэ тухайд ярихдаа эхлээд 1924 онд БНМАУыг тунхаглаж, шинэ үндсэн хууль батлах тэр үйл явц өмнө нь хэрхэн бэлтгэгдсэн байв гэдгийг чухалчлах хэрэгтэй байх. 1921 оны ардын хувьсгалын дараа үүссэн нөхцөл байдлыг түүхчид бидний хувьд шинээр эргэн харж байна. Урьд нь нэг л чиг зүгээр ойлгож байсан. Зөвлөлт Оросын тусламжаар хувьсгал хийсэн гэж  Октябрийн хувьсгалын нөлөөгөөр бий болсонЭкспортын хувьсгалгэж ч тайлбарладаг байлаа.

Тэгвэл одоогийн түвшинд ганц талаас нь биш олон талаас нь харж байна. Тухайн үеийн Монголын дотоод байдлыг харахад 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 оны ардын хувьсгал нь Монголын дотоод нөхцлөөс ургаж гарсан монголчуудын өөрсдийн санаа зоригийн үр дүн байв.

1911 оны эрх чөлөөний хувьсгал нь Манжаас салсан гол үйл явц байсан ч эцсийн зорилгодоо хүрч чадаагүй. Учир нь 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс нь Дундат иргэн улсын нэг автономит муж болж хувирсан байдаг. Гэхдээ 1915-1919 оны түүхийн цаг хугацаанд монголчуудын тархи толгойд Монгол Улс тусгаар улс байх учиртай, Автономитыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бодол эрмэлзлэл баттай байж. Энэ нь гадныхны шахалт, шаардлагыг давж чадсан. Октябрийн хувьсгалын дараа большевикуудын нөлөө хүчтэй байлаа. Дундат иргэн улсын талаас Монголын автономит эрхийг устгаж өөрийнхөө бүрэн мэдэлд авахыг гол болгож байв. Гэвч Богдын Засгийн газар зөв чиг бодлого барьж хоёр хөршийн аль алинаас нь болгоомжилж хандсан байдаг. Энэ талаар урьд өмнө нь бичиж хэлж байгаагүй түүхэн баримт ч байдаг.

Тухайлбал ямар баримт байна?

Сайн Ноёнхан Намнансүрэн 1917 оны арванхоёрдугаар сард Эрхүүд очиж Оросын хувьсгалчидтай уулзсан байдаг. Энэ тухай социализмын үед түүхэнд тэмдэглэгдээгүй үлдээсэн. Тодруулахыг оролддог ч үгүй байж.

Харин сүүлд түүхч БатОчир, Лонжид болон уг үйл явдалд оролцож явсан Өлзийнаран мэт хүмүүсийн дурдатгалд үлдсэн юм.

Намнансүрэн нар монголчуудаас Оросын хувьсгалчидтай уулзсан нь анхдагч үйл явдал байсан төдийгүй зорилго нь Зөвлөлт оросын бодлого нь ямар юм, бид тэдэнтэй хамтарвал үр дүн гарах эсэх, эцсийн эцэст Монгол Улс тусгаар тогтнолоо олж авахад ашигтай юу гэдгийг нь судалсан, ярилцсан байдаг. Харамсалтай нь түүнээс хоёр жил шахмын дараа Ерөнхий сайд Намнансүрэн хороогдож нас барсан учир бодлого нь дуусгавар болсон.

Намнансүрэнг хэн хороосон гэдэг билээ. Түүхэнд…?

Шанзав Бадамдорж тэргүүтэй хүмүүс Богдыг ятгаж байж түүнд хор өгүүлж хороолгосон. Үүнийг хар, шар феодлуудын хоорондын зөрчилтэй холбоотой гэж түүх үздэг. Тэгээд Шанзав Бадамдорж өөрөө Ерөнхий сайд болсон. Ингэснээр Монголд Дундат иргэн улсын нөлөө улам идэвхжсэн. Засаг төр толгойлж тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан ноёд, язгууртнууд эрх мэдлээ алдсан. Хар, шарын хооронд угсаатан, угсаагүйн ялгаа бий болсон. Харынхан засаг аваад шарын талынхнаа хавчиж эхэлсэн. Өнөөдрийн Монголд МАН, АН хоёр төр, засгийн эрхэнд гарахад нөгөө талынхнаа хомроглон халдаг шиг л үйл тэр үед өрнөсөн. Улмаар 1919 оны арваннэгдүгээр сарын 17-нд Монголын автономит эрхийг устгаж Хятадын эрх мэдэлд бүрэн орсон. Си Лин Пүгийн яам гэж байгуулагдсан. Тэр яам нь Дундат иргэн улсыг төлөөлөн Монголын хэргийг мэддэг, шийддэг болсон. Энэ үед Хятадын эсрэг үзэл бодол бүрэлдэж тэмцлийн хэлбэр нь олон түмэнд шилжсэн байдаг. Эрдэм номтой бичиг хэргийн түшмэдүүд энэ үйл хэргийг хүлээж авсан. Тухайлбал Данзан, Бодоо, Сүхбаатар нарын бүлэг бий болж тэдний үйл ажиллагаа нам үүсгэх эхлэлийг тавьсан юмКонсулын бүлгийг Д.Бодоо, Хүрээний бүлгийг С.Данзан, ноёд угсаатны бүлгийг Магсаржав нар толгойлж байв. Тэд үйл ажлаа нэгтгэж нэгдснээр 1920 оны зургадугаар сарын 25-нд Монгол Ардын Нам гэдэг байгууллага бий болсон. Тэгээд намын анхны хурал Данзангийн гэрт болоход Бодоо тэдний ширээний хөлийг тайрч Намын тамгыг сийлсэн сонин түүх байдаг. Энэ бүх үйл явцыг эхэнд нь яагаад ярьчихваа гэвэл 1924 онд анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласантай тэр бүхэн холбоотой юм л даа. Харин зарим хүмүүст буруу ойлголт байдаг тал бий.

Буруу ойлголт гэдгээ жаахан тодруулна уу?

Ганцхан нэг талаас нь улстөржүүлж харснаар 1924 оны үйл явц нь коммунист засаглалын эх үндсийг тавьсан. Коммунист үзэлд бууж өгсөн. Тэгээд монголчууд нийгмийн хөгжлийн шал ондоо замаар явах байсан гэх зэргээр ташаа ярьдаг, бичдэг. Бас Монголын түүхийн үйл явцуудыг хооронд нь сөргөлдүүлж тавьдаг. Тухайлбал Ардчилсан намынхан төр, засаг толгойлж байхдаа өмнөхөө баллуурдахыг оролдсоноос тэрхүү түүхэн үйл зөвхөн тэмдэглэлт өдрөөр хязгаарлагдаж байлаа шүү дээ сүүлийн жилүүдэд. Ер нь бол түүхийн үйл явцад намууд оролцох хэрэггүй л дээ. Харин социализмын үед түүхийг үзэх үзэлд алдаа байсан уу. Байсаан. Олон түмнийг социализм, коммунизмд үнэнч байлгахын тулд түүхийн ийм үнэнийг ил гарга, түүнийг нь хас, үүнийг нь нуу гэсэн алдаа байлаа. Феодлуудын үүрэг ролийг дурдахад тун дургүй байв. Нэг жишээ хэлэхэд Намнансүрэнг Оросын хувьсгалчидтай уулзсан ардын засгийн анхны зүтгэлтэн гэдгийг саяхан болтол хэлж чадаагүй шүү дээТүүхэн үнэн бол асар их сургамж өгдөг юм шүү.

Түүхийн нэг ахархан хугацаанд Монгол хоёр Засгийн газартай байсан гэдэг дээ?

Тиймээ. Хүрээнд Богдын Засгийн газар ажиллаж байх үед Ардын намынхан Хиагтад 1921 оны III сард хурлаараа намынхаа зохион байгуулалтыг хийж Намын төв хороог байгуулж, намын дүрэм, хөтөлбөрийг баталсан байдаг. Бас ардын журамт цэргийн зохион байгуулалтаар бослогод бэлдэх  штабтай болсон. Тэр штаб нь 1921 оны гуравдугаар сарын 25-нд байгуулсан Ардын түр Засгийн газар байлаа. Гэвч хоёр Засгийн газар хүсэл зорилго нь нэг байсан учир долдугаар сарын 10-нд Богдын Засгийн газрын тамгыг Ардын Засгийн газарт ёслол төгөлдөр шилжүүлж өгсөн юм.

Тэгээд Ардын Засгийн газрыг байгуулж Богдыг хэмжээт эрхтэй хаанаар өргөмжилсөн. Уг байгуулагдсан Засгийн газар нь эвлэрлийн Засгийн газар байв.

Өнөөгийнхөөр бол эвслийн гэж хэлээд байгаа. Гэхдээ тэр Засгийн газар бүтцийн хувьд ард, түшмэл, лам гэлгүйгээр багтаасан. Ерөнхий сайд нь Бодоо. Ардын эрхэт хэмжээт цаазат Засгийн газар гэж түүхэнд бичигддэг юм. Оршин тогтносон хугацаа нь 1921 оны VIII сараас 1924 оны арваннэгдүгээр сар.

Энэ үед Ардын эрхэт Засгийг тогтоон бэхжүүлэх гол өөрчлөлтүүдийг хийсэн гэдэг байхаа?

Тиймээ. Тэрхүү Ардын эрхэт хэмжээт Засгийн газрын үе буюу Ерөнхий сайд Бодоо, Жалханз хутагт Дамдинбазар нарын үед ардын эрхэт Засгийг тогтоон бэхжүүлэх үндэс суурь нь болсон хамаг өөрчлөлтүүдийг хийсэн байдаг.

Хуучин ёсыг ул болгох дэвшил рүү чиглэсэн шинэ бодлогыг хэрэгжүүлж байлаа. Ингэснээр Д.Нацагдоржийн зохиолд гардаг шигээр Монголын нийгэмд хуучин хүү шинэ хүү болж хувирч байсан гэж болно. Хамжлагыг халах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн, засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм гаргасан. Дээд, доод хуралтай болсон. Энэ бол парламентийн эхлэл ингэж зөв зүйтэйгээр тавигдсан гэсэн үг. Засгийн хувьд Үндсэн хуульт хаант Засгийн хэлбэрийг сонгосон байдаг. Тэгээд Үндсэн боловсруулах ажлыг эхлүүлсэн дээ.

Үндсэн хууль боловсруулах ажил их нарийн төвөгтэй зам туулсан гэдэг санагдана?

Ардын Засгийн газраас Үндсэн хууль боловсруулах шийдвэрийг бүр 1922 оны тавдугаар сард гаргасан юм шүү дээ. Шүүх яамны сайд Магсаржаваар толгойлуулсан хүмүүст уг баримт бичгийг гурван сарын дотор боловс­руу­лах үүрэг өгсөн. Гэхдээ сонирхолтой нь Автономитын үед боловс­руулж байсан баримт бичиг дээр үндэслэн гэсэн байв. Ер нь Монгол Улсад үндсэн хуультай болох үйл явц 1911-1912 оноос эхлэлтэй юм л даа.

1914 онд Сайн ноён хан Намнансүрэнгийн даалгавраар соён гэгээ­рүүлэгч Жамсрангийн Цэвээн Улсын эрх гэдэг нэртэйгээр Үндсэн хуулийн эх загварыг бичиж гаргасан байдаг. Магсаржав нар 1923 он гэхэд зургаан бүлэг 26 зүйлтэй Монголын хэмжээт засагтай Ард улсын Үндсэн хуулийг боловсруулсан юм билээ. Гол санаа нь гэвэл Үндсэн хуулиар хязгаарлагдсан эрхтэй хаантай, хоёр танхимтай парламенттай улс байх санаа энд тусгагдсан. Гэтэл уг хуулийг хэлэлцээд явж байх үед 1924 оны тавдугаар сард Богд хаан бие барсан. Хаангүй болчихсон. Тэгэхлээр засаглалын өөр хэлбэр сонгох шаардлага гарч ирсэн учир мөн оны наймдугаар сард болсон намын III хурлаар хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгож Бүгд Найрамдах засаглал тогтоохоор шийдсэн. Энэ үндсэн дээр дахиад Үндсэн хууль боловсруулах комисс байгуулсан. Энэ комиссыг Б.Цэрэндорж, Элбэгдорж, Ренчино нар тэргүүлж  Зөвлөлтийн талаас Всесвяткий, Рыскулов гэх хүмүүс бүрдүүлж байлаа. Тэдний боловсруулсан Үндсэн хууль Зөвлөлтийн 1918 оны хуулийг загвар болгож авчээ. Уг хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд баталсан. Өмнөх Монгол Улсыг БНМАУ гэж нэрлэжТэгснээр Бүгд найрамдах засаглалыг тунхаглаж зарласан юм. Мөн үндсэн хуулиа баталж Монгол Улс 50-60 жил тууштай замнах эх суурийг тавьсан гэж түүхчид үздэг.

Анхдугаар үндсэн хуулийн мөн чанарыг өнөөгийнхөн дутуухан ойлгоод байх шиг санагддаг. Энэ талаар түүхч хүний үгийг сонсмоор байна?

-1924 оны Үндсэн хуулийн гол үр дүн бол Монголын түүхэнд засаглалын шинэ хэлбэрийг тогтоон өгсөн нь асар том дэвшил, XX  зууны нэг гол үйл явдал байлааГэтэл зарим нөхөд анхдугаар Үндсэн хууль сайхан, муухай гэж ярих гээд байдаг.

Сөрөг тал нь гэвэл намыг төрийн дээр тавих эхлэлийг тавьсан. Уг хэлбэр 1990 он хүртэл байсан гэж шүүмжилдэг. Энэ ч үнэн. Гэхдээ тэрхүү алдаагаа одоо ч давтсаар л байна шүү дээ. Өнөөдөр Монголын төрийн бодлогыг Монгол Ардын нам л удирдаж байгаа биз дээ. Иймээс өмнөх хуулийн сөрөг талыг дөвийлгөөд сайн, муу гэхийн оронд сургамжтай талыг нь үйл ажиллагаанд тусгах нь зөв юм.

Нэг нам төр, засгийн бодлогыг тодорхойлох нь бүр ч илүү сөрөг үр дагвартай юм биш үү?

Тэгэлгүй яахав. Өмнө нь  ганцхан нам бүхнийг шийдэж байсан бол 2000 оноос хойш МАН, АН гэсэн хоёр нам ээлжлэн төр, засгийг залж яваа. Үүний сөрөг тал нь ард түмнээ хоёр хувааж байна. Нэг нь нөгөөгөө үзэн ядах үзлийг дэвэргэж, намчирхсан халаа, сэлгээгээр төрийн байгуулалтыг хүчгүйдүүлж байна.

Тэр нь эцсийн эцэст нийгмийн болон нийг­мийн эрх ашгийн төлөө биш нэг нам, бүлгийнхэнд үйл­чилдэг систем тогтч­ихоод байгааг бид харж байна. Олон түмэн ч энэ байдалд ихээ­хэн дургүй­цэлтэй байгаа шүү дээ.

Энэ байдлыг засахын тулд яах ёстой вэ?

Монголын ард түмний түүхэн тэмцлүүдийн тухай эргээд санах. 1924 болон түүнээс хойшхи гурван үндсэн хуулиа үз. Үүний дараа өөрчлөлтөө шийдэх учиртай. Миний санал тавьдаг нэг юм бий. Тэр чинь юу вэ? гэвэл 1992 оны Үндсэн хуулиа эргэж харах цаг болсон гэж. Тэгээд сонгуулийн системийг боловсронгуй болгоё гэж байгаа бол төлөөллийн ардчиллын зарчмыг чанд сахих ёстой юм.

Шинэ Үндсэн хууль баталсан 430 депутат чинь харин хамгийн сонгодог төлөөлөл гэж боддог. Тэднээс гарсан үгс үндэсний язгуур эрх ашигт үнэхээр нийцэж байсан юм. Харин Улсын Их Хурал гэнэ үү. Ардын Их Хурал гэнэ үү, төлөөллийн их хурал гэх үү. Энэ нэрийг бол яаж ч огтчиж болно. Ганцхан Монголын онцлогийг бодох ёстой.

Монголын онцлог гэдгээ та аль талаас нь хэлж байна вэ?

Өнөөдөр Монгол Улсад нүүдлийн болон суурин хоёр иргэншил зэрэгцээд оршин тогтнож байна. Гэтэл сонгуулийн системд нүүдлийн соёл иргэншлээ мартах шахаж. Яагаад гэвэл хөдөөгөө иргэншлийн хэлбэр гэж үзэхийн оронд хоцрогдол гэж харах гээд байх болсон байна. Тэгвэл энэ нүүдлийн иргэншил дотор Монголыг Монгол гэж харагдуулдаг амин сүнс нь бий. Гэтэл өнөөгийн сонгуулийн системд суурин иргэншлээ гол болгон үзээд байгаа нь огт буруу. Төлөөллийг сонгохдоо хүн амын тоонд захируулах нь алдаа.

Тэгвэл яах ётой юм бэ?

Жишээ авч үзэхэд, Хөвсгөлийн Арбулаг сумын иргэдийн эрх ашиг, Өмнөговь аймгийн Номгоны иргэдийн эрх ашиг ялгаатай юу гэвэл эрс ялгаатай. Байгаль цаг уур, мал аж ахуй эрхлэх онцлог, сүргийн бүтцийг аваад үзэхэд. Тиймээс энэ сумын аль алинаас УИХд төлөөлөл байх ёстой. Тэгтэл Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын иргэдийн эрх ашиг, Баянзүрх дүүргийн Дарь эхийн гэр хорооллынхны эрх ашиг яг адилхан. Гэтэл тэндээс хэд хэдэн төлөөлөл гарч ирдэг. Тэгэхлээр нэг эрх ашгийн төлөө арваад төлөөлөл УИХд байж байна. Тиймээс хуульд  тоонд биш эрх ашигт захирагддаг зарчим шингээх нь зөв. Тэгж гэмээнэ Улсын Их Хурал чанар чансаатай болно. Хурлын бүрэн эрх зөвдөнө. Төлөөлөл нь буруугаас өнөөгийн их хурал ард түмний дунд нэр хүндгүй, шүүмжлэлийн бай болж байгаа. Ард олныхоо эрх ашигт тохирохгүй, хэрэгждэггүй хуульүйлдвэрлэжбайна. Ний нуугүй хэлэхэд хуульчид нь ч мэдэхгүй хууль хүртэл бий гээд боддоо.

Өнөөгийн түшээдийн дийлэнхийг сонгогчид бидний төлөөлөл гэж үзэхгүй байгаа шүү дээ. Үнэндээ төрийн маань замнах чиг шугам мухардалд орчихсон юм биш үү. Энэ янзаар цааш хол явахгүй л дээ.

Иргэд сонгуульд муу оролцох боллоо. Энэ юутай холбоотой гэж Та бодож байна вэ?

За тиймээ. Сонгогчид сонгуульдаа оролцоо нь их муудсан. Сая л гэхэд орон нутгийн сонгууль болоход олон хэсэгт ирц дутаж санал хураалт нь хоёр өдөр болж сунжирсан шүү дээ. Үүнийг төр, засгийнхан, улс төрчид гэгдэх хүмүүс.

Сонгогчдын боловсрол, мэдлэг муугаас болж байгаа гэж тайлбарладаг юм гэнэ. Тэгвэл тийм бишээ. Нэр дэвшигчид нь сонгогчдод таалагдахгүй л байгаа хэрэг. Өөрсдийн төлөөлөл болж чадахгүй хүний төлөө саналаа өгөөгүй нь сонгогчдын буруу ч биш юм л даа.

Хамгийн сүүлчийн асуултыг танд үлдээе?

– Тэгэхлээр өмнөх үеийнхэн маань ямар их ухаалаг байсныг түүх гэрчилж байгаа юм. Тиймээс тэдний хийж үлдээ­сэн бүх юмны эхийг зөв тавьж өгсөн өмнөх хуулиудаа эргэж хар л гэж би хэлээд байгаа юм шүү. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг бүх нийтийн баяр болгон тэмдэглэхээр бол­сонд талархахын ялдамд өнөө үеийнхэн түүхээ хүндэтгэж бас сургамж авч байгаа санаа илэрч байна гэж ойлгож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 7 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

order accutane online australia levitra online order Receta Cialis Espana

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Amoxicillin And Robitussin viagra Propecia 30 Mg

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Prix Viagra 50 100 Mg cialis buy online Kamagra Pharma

Chasadvito
2017 оны 8-р сарын 25

Cialis Prix Pharmacie buy cialis Generico Cialis Italia

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Keflex W Insurance cialis buy online buy cheap accutane online no prescription

EveDalo
2018 оны 2-р сарын 23

Secure Ordering Isotretinoin Vendo Cialis Concepcion cialis price Viagra En Vente Libre En France Sildenafil Et De Dapoxetine En Inde

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Lioresal Baclofen [url=http://cialicheap.com]cialis[/url] Donde Comprar Cialis Generico Prezzo Viagra 50 Mg

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *