Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллахыг сануулав

4-р сарын 12, 2017 9:19 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 8
4-12-6h

Д.ОЮУНЧИМЭГ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа. Тэрээр салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Засгийн газраас гаргасан хууль, тогтоомж болон энэ онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулахын зэрэгцээ аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчдын санал бодлыг сонссон юм. Уулзалтын үеэрМах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, “Атрын III” аяныг эрчимжүүлэн хөгжүүлэхмал сүргийг эрүүлжүүлэх  асуудлаар Хүнс хөдөө аж ахуй газрын ажилтан албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үүрэг чиглэл болон арга зүйн зөвлөгөө  өгөв.

Өмнөговь аймгийнхан Даланзадгад хотоо түшиглэн үйлдвэрлэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдаанд гарган борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч буй юм. Өөрөөр хэлбэл, ингэний хоормог, буурын бохь зэрэг нь Өмнөговийн брэнд болох бүрэн боломжтой ажээ. Цаашилбал, говийн бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгаагаа аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлж байсан. Тухайлбал, тэмээний ноос, ноосон бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж бий хэмээн үзэж байгаа юм. Учир нь хоёр бөхтэй тэмээ дэлхийд ховордсон ч Өмнөговь аймагт 130 гаруй мянган толгой болсон. Түүнчлэн тэмээнээс гарч буй түүхий эд, цагаан идээ олон улсад танигдах, брэнд болох хандлагыг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаагаа ярьсан юм. Тус аймгийн хувьд уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай. Газар тариалан, мал аж ахуйн салбар эдийн засагт эзлэх хувь хэмжээ бага байдаг байна. Мөн аймгийн хэмжээнд усны асуудал тулгамдаж буй бөгөөд гүний ус хэрэглэдэг. Мал аж ахуйн салбарт бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм байна. Тиймээс Балгасын голын 100 гагын услалтын системийг 1.3 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд ашиглалтад оруулсан ч эдийн засгийн эргэлтэд ороогүй байна. Уг нь эл талбайд тэжээлийн ургамал тариалж, үйлдвэр байгуулах, махны эрчимжсэн мал аж ахуйг байгуулан махны үйлдвэртэй болох зорилго тавьсан аж. Харамсалтай нь ажиллах боловсон хүчингүй, хувийн хэвшилд хариуцуулахаар тендер зарласан ч оролцох аж ахуйн нэгж байгаагүй зэрэг шалтгаанаар эзэнгүйдсэн орон нутгийн өмч болон хувирчээ. Тиймээс энэ талбайг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэхийг салбарын яамнаас хүсч буйгаа Өмнөговь аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ё.Жамбалдагва хэлсэн. Харин энэ хүсэлтийг биелүүлэх боломжгүй бөгөөд төрхувийн хэвшлийн түншлэлээр ашиглах нь илүү үр өгөөжтэй байх боломжтой хэмээн салбарын сайд санал бодлоо илэрхийллээ.

Аймгийн хэмжээнд энэ жил бэлчээрийн усан хангамжийг сайжруулахаар 700 сая төгрөгийг улсын төсөвт суулгуулсан. Бэлчээрийн менежментийн судалгаа хийх ажилд 138 сая төгрөг суулгасан зэрэг өөр бусад хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар аймгийн удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Үүний дараагаар ХХААХҮийн сайд П.СэргэлэнСалбарын яамны төсвөөс ч өндөр хөрөнгө оруулалт авсан хэрнээ ямар ч үр дүн алга. Хяналт байхгүй, хариуцлага хүлээдэггүй зарчмаар ажиллаж ирсэн нь харамсалтай. Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед байгаа боломжоо дайчлан ажиллах хэрэгтэй. Яамнаас дэмжлэг хүсч болно. Харин ямар үр дүнд хүрэх вэ. Эдийн засгийн хувьд ашигтай юу гэдгийг тооцоох ёстойгэв.

Салбарын яамнаас үйлдвэржилт болон хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, эдийн засагт нөлөөлөх хувь хэмжээг өсгөхийн тулд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Эцсийн дүндээ улсын эдийн засагт эргэлт авч ирэхээс илүүтэйгээр малчин, тариаланч, иргэдэд үр өгөөжтэй байх зарчмыг баримталж байгаагаа уулзалтын үеэр онцолж байлаа. Аливаа ажлын үр дүн чухал байдгаас бус тоо хэмжээ төдийлөн чухал биш гэдгийг анхаарах хэрэгтэй ч мөн сануулсан юм. Мэдээж салбарын яам төрийн бодлого, тогтолцоогоор дорвитой дэмжиж ажиллана. Харин энэхүү дэмжлэгийг зохистой ашиглах орон нутгийн болоод улсын төсөв, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тодорхой үр дүн гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь ярихаас илүү хийх нь чухал гэдгийг анхаарах учиртайг салбарын сайд хэлж байлаа.

Энэ удаагийн томилолтоор мөн Дундговь аймагт ажилласан юм. Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр энэ жил хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулахын зэрэгцээ салбарын яамнаас гарч буй бодлого чиглэлтэй хэрхэн уялдаж ажиллах талаараа харилцан ярилцсан. ХХААХҮЯнаас ажлын хэсэг гарч хөдөө орон нутагт ажиллаж байгаагийн гол зорилго болон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар албаныхан танилцуулж харъяа газрын ажилтнуудтай уулзан санал бодлыг нь сонслоо.

Дундговь аймгийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээндДундговьд үйлдвэрлэвнэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа ажээ. Мөн энэ дэлгүүрийнхээ салбарыг нийслэл болон БНХАУын Эрээн хотод нээж байгаагаа аймгийн Засаг дарга О.БатЭрдэнэ хэлж байв. Дундговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар хангалтгүй ажиллаж байгааг салбарын сайд хэлсэн юм. Боломжийг үр дүнтэй ашиглахаас гадна аливаа сургалт семинарт мэргэжлийн ажилтныг оролцуулахыг анхааруулж байлаа.

Энэ удаад ажилласан аймгуудын хүнс, хөдөө аж ахуйн газрын ажил хангалтгүй байгааг салбарын сайд хатуухан анхааруулсан. Тиймээс хариуцсан ажилдаа эзэн болж улс орны эдийн засаг, хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд нэр хичээх төдийхнөөр аргацаах хэрэггүйг албаныхан сануулав.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *