Тупак Шакурын авга эгчийн толгойг хоёр сая доллараар үнэлэв

5-р сарын 6, 2013 10:14 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 690
АНУ-ын Холбооны мөр­дөх товчоо хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жаг­саал­тад анх удаа эмэгтэй хүнийг оруулжээ.

АНУ-ын Холбооны мөр­дөх товчоо хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй террористуудын жаг­саал­тад анх удаа эмэгтэй хүнийг оруулжээ. Алдарт рэппер Тупак Шакурын ав­га эгч Жоан Дебора Че­зи­мар энэхүү “эргэлзээтэй нэр хүнд”-ийг хүртээд бай­на. Ассата Шакур хо­чоо­роо алдаршсан Чези­мар “Хар чөлөөлөлтийн арми” хэт даврагч бүлгийн гишүүн байжээ. 1970-аад онд тус бүлэг банкуудыг идэвхтэй дээрэмдэж, цаг­даагийн ажилтнуудын амь насанд халдаж байв.

1973 онд Нью-Жерсид цагдааг буудан хөнөөсөн Чезимар 1997 онд бүх на­саа­раа хоригдох ялаар шийт­гүүлсэн юм. Чезимар болон түүний хамсаат­нуу­дын сууж явсан авто­ма­ши­ныг хоёр цагдаа зогсоо­жээ. Тухайн үед Чезимар банк дээрэмдсэн хэргээр эрэн сурвалж­лагдаж бай­жээ. Буу­далцаан болж нэг цагдаа алуулж, нөгөө нь шар­хадсан байна.

1979 онд гэмт хэрэгтэн бүс­гүй шоронгоос оргож, дараа нь Кубад очиж нуугд­жээ. Кубын эрх ба­риг­чид түүнд улс төрийн орог­нол олгосон юм. Хол­бооны мөрдөх товчоо дээрх цагдаагийн үхлийн 40 жи­лийн ойгоор Чезимарыг хамгийн ихээр эрэн сур­вал­жилж буй террорис­туу­дын жагсаалтад оруулсан бай­на. ХМТ-ны сайтад Че­зимарын ашиглаж бай­сан 20 орчим нэрийг ил бол­гожээ. Тэрээр хэзээ төр­сөн нь тодорхой бус, эдүгээ 60-66 настай хэ­мээн үздэг.

АНУ-ын эрх баригчид гэмт хэрэгтэн эмэгтэйн байгаа газрыг зааж өгсөн хүнд нэг сая долларын шагнал амлажээ. Мөн Нью-Жерси мужийн за­хир­гаа Чезимарыг барив­чилж чадсан хүнд дахин нэг сая долларын шан ам­лаж байна. ХМТ-ны тө­лөө­лөгч террорист бүсгүйг Америкт буцаж ирж, бууж өгч шүүхийн өмнө зог­сохыг уриалжээ.

1 Сэтгэгдэлтэй

Kaleigh
2016 оны 12-р сарын 1

I read your post and wished I’d wriettn it

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *