Тунис 40 жилийн дараа өрсөлдөгч багаа хожсон тоглолт

6-р сарын 29, 2018 1:13 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 21
36423590_2092185314373824_4900129167258943488_n

Х.ОЮУНБОЛД

Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр орны баг анх удаа оролцож байгаа. Панам, Исландын шигшээ.  Энэ хоёр багийн нэг Панамын шигшээ Тунисын шигшээтэй тоглож 2:1 харьцаагаар хожигдож тоглолтоо өндөрлүүллээ.  Хэдийгээр Тунисын шигшээ Панамыг хожсон ч хэсгээсээ шалгарах боломжоо алдсанаар хоёр баг хоёулаа нутаг руугаа буцах тийзээ өвөртөө хийгээд байна.  Тоглолтын эхний үеийн 33 дахь минутад Панамын хагас хамгаалагч Хосе Луйс Родригес талбайн гаднаас  өшиглөсөн бөмбөгийг Тунисын тоглогч Яссин Мария өөрийн хаалгандаа оруулж авто гоол хийснээр тооны харьцаа 1:0 боллоо. Харин тоглолтын хоёр дахь хэсэгт Карфагений бүргэдүүд тоглолтоо эрчимжүүлснээр 51 дэх минутад довтлогч Фахреддин Бен Юссеф тооны харьцааг тэнцүүлж 1:1 болгов. Тэрээр дэлхийн аваргын тэмцээний түүхэнд 2500 гоол оруулаад байгаа багийн шилдэг тоглогч юм. Харин хожлын гоолыг Вахби Хазри оруулсан нь Тунисын багийн хувьд  сүүлийн 40 жилд анх удаа байгуулж  байгаа ялалт аж. Үүгээрээ Тунисын шигшээ дэлхийн аваргын түүхэнд 13 тоглолтод хожигдсон багтаа ялалт авчирлаа. Тунисын шигшээ хамгийн сүүлд  3:1 харьцаагаар Мексикийн шигшээг хожиж ялалтаа тэмдэглэж байсан байна. Мөн Тунисын тоглогч Вахби Хазри ДАШТ-д хоёр бөмбөг оруулсан анхны тоглолт боллоо.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *