Төмөр зам барих 55 сая доллар хаачив?

8-р сарын 21, 2015 9:39 am Нийтлэгч: Ангилал Хөндөх сэдэв Уншсан: 32
zms3

Д.ЦЭЦЭГ

Таван жилийн өмнөөс шинэ төмөр замтай болох тухай яриа төр засгийн хэмжээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Тэр хэрээр төмөр зам барих нөхцлүүд нь ч боломжийн бүрдсэн байлаа. Одоо л нэг төмөр замын асуудал нэг тийш болж, энэ асуудал монголчуудын толгойны өвчин байхаа болих нь гэсэн найдлага нийгэмд бий болоод байв.

2011 онд Засгийн газраас “Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг ондоо багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч байлаа. Тэр үед Ерөнхий сайд Сү. Батболд байв. Түүний гарын үсэг бүхий Засгийн газрын тогтоол гарсан хэрэг. Тухайн үед Зам тээвэр, барилга, хот байгуулалтын  сайдаар Х.Баттулга ажиллаж байлаа.

Үүний дараа 2013 онд ч Н.Алтанхуягийн Засгийн газрын үед мөн л үүнийг бататган “Шинэ төмөр зам төслийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол”-ыг гаргасан. Удаа дараа гаргасан дээрх тогтоол нь шинэ төмөр зам барих ажлыг гүйцэтгэх үндэсний  компаниудын хувьд итгэж болохуйц найдвар төрүүлсэн төсөл байсан гэсэн үг. Ингээд 2013 оны тогтоолын дараа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг төлөөлж уг ажлыг гүйцэтгэгч нь “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани болов.

Хөгжлийн банк ч төслийн эхний ээлжийн санхүүжилт болох 55 сая ам.долларыг цаг алдалгүй “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид гаргаж өгсөн байдаг. Энэ мөнгө “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан I, II шатны төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд 2013 онд хийж гүйцэтгэх бэлтгэл ажлуудад зарцуулагдах учиртай юм. Угтаа Хөгжлийн банкнаас гарсан 55 сая ам.доллар геодези, геологи, археологи, палентологи, хөрс хуулалт болон дөрвөн төрлийн зөвлөх үйлчилгээнд бүгдэд нь зарцуулагдах ёстой байв. Харамсалтай нь үйл явдал төлөвлөснөөс өөрөөр өрнөжээ. Төслийн ажлыг гардан хариуцсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани энэ их хэмжээний мөнгөнөөс олон сая ам. долларыг техникийн, хуулийн, санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан гэх баримт, нотолгоо л үлдсэн байна.

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид санхүүгийн зөвлөх үйлчилгээг “Guggenheim”, хуулийн зөвлөгөөг “Sidley”, техникийн зөвлөх үйлчилгээг “Nippon Koei”компани өгсөн. Ингэж сайн зөвлөгөө өгч хөрөнгө оруулалт татах гол зорилготой байсан гэнэ. Гэвч тооцоолж байснаар үйл ажиллагаа явсангүй. Шинэ төмөр замын эхний санхүүжилт болох 55 сая ам долларыг зөвхөн дээрх зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниуд гэрээний дагуу төлбөрөө 100 хувиар авч залгисан гэдгийг батлах баримт, нотолгоо хангалттай бий. Ингэтлээ зөвлөсний дараа нэг ч ам.долларын хөрөнгө оруулалтыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид орж ирээгүй байна.Энэ бол хардах шалтгаан.

Үүний зэрэгцээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид итгэсэн үндэсний компаниуд аль хэдийнэ өөрсдийн хөрөнгөөр хөрс хуулалт болон бэлтгэл ажлуудыг эхлүүлчихсэн байдаг. Тэд хэлсэн ёсоор ажлаа дуусгаж тайлан, гүйцэтгэлээ “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид хүлээлгэн өгч, тэндээсээ Зам тээвэр, хот байгуулалтын яаманд хүргэгдэж, зохих журмын дагуу хянан баталгаажуулалт хийгдээд Хөгжлийн банкинд очиж, санхүүжилт нь олгогдох шат дамжлагатайгаар ажил өрнөх байж. Гэвч холбогдох санхүүжилт нь орж ирэхгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгэсэн үндсэний 30 гаруй компани мөнгөгөгүй сууж байна.Яагаад зөвлөх нэрээр цаас үйлдвэрлэдэг гаднын компани төлбөрөө бүрэн аваад байхад түлш шатахуун, техник төхөөрөмжөө ажиллуулж зардал гарган ажил гүйцэтгэсэн үндэсний компанид ингэж хандав. Магадгүй, ширээн доорх ёндооны асуудал байдаг юм биш биз гэж сэжиглэж болохоор байгаа юм. Үнэн хэрэгтээ нөгөө 55 сая ам.доллар аль хэдийнэ Хөгжлийн банкнаас гарч, зөвлөх үйлчилгээний компаниудад шилжчихээд байдаг. Төрд итгэж найдаж, ажлыг нь гүйцэтгэсэн үндэсний компаниудад тэр 55 сая ам.доллар очсонгүй.

Бас нэг хачирхалтай зүйл нь тэрхүү 55 сая.ам долларын хүүг өнөөдөр Хөгжлийн банкинд төлөөд явж байна. 55 сая ам.долларын хүү гэхээр овоо юм гарч таарна. Санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу олон сая төгрөгийн хүү бодогдсоор…

Эцэстээ төмөр зам барих нэрээр төрийн нэр барьж олон тэрбумын санхүүжилтийг будлиулсан энэ асуудлыг хэн хариуцах вэ. Бүхэл бүтэн 55 сая ам.доллараар зөвлөгөө авчихаад төлөвлөсөн ажлынхаа эхний хэсгийг нь гүйцэтгээгүйг юу гэх вэ гээд төмөр замтай холбоотой асуулт ар араасаа хөвөрч байгаа ч өнөөдөр хариулах, хариуцах эзэнгүй сууна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Cialis Super Active 20mg Cheap Cialis 20mg Zithromax Not Working Chlamydia

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Viagra Generico Fa Male cialis Cost For Cialis From Walmart 165

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Precose online pharmacy Sueno Propecia

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Buy Amoxicillin Online No Prescription cialis Viagra Sale Canadian

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

What Is Cephalexin For Pets viagra online pharmacy Macrobid Tablet For Sale

EveDalo
2018 оны 2-р сарын 21

How Does Amoxicillin Effect The Body generic cialis Amoxicilina Where To Buy Medication

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *