Төмөр зам барих 55 сая доллар хаачив?!

8-р сарын 24, 2015 11:47 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 39
336fae_railway30_x800

Таван жилийн өмнөөс шинэ төмөр замтай болох тухай яриа төр засгийн хэмжээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Тэр хэрээр төмөр зам барих нөхцлүүд нь ч боломжийн бүрдсэн байлаа. Одоо л нэг төмөр замын асуудал нэг тийш болж, энэ асуудал монголчуудын толгойны өвчин байхаа болих нь гэсэн найыдлага нийгэмд бий болоод байв.  

2011 онд Засгийн газраас “Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг ондоо багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч байлаа. Тэр үед Ерөнхий сайд Сү.Батболд байв. Түүний гарын үсэг бүхий Засгийн газрын тогтоол гарсан хэрэг. Тухайн үед Зам тээвэр, барилга, хот байгуулалтын  сайдаар Х.Баттулга ажиллаж байлаа.

Үүний дараа 2013 онд ч Н.Алтанхуягийн Засгийн газрын үед мөн л үүнийг бататган “Шинэ төмөр зам төслийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол”-ыг гаргасан. Удаа дараа гаргасан дээрх тогтоол нь шинэ төмөр зам барих ажлыг гүйцэтгэх үндэсний  компаниудын хувьд итгэж болохуйц найдвар төрүүлсэн төсөл байсан гэсэн үг. Ингээд 2013 оны тогтоолын дараа Зам тээврийн яамыг төлөөлж уг ажлыг гүйцэтгэгч  нь “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани болов.

Хөгжлийн банк ч төслийн эхний ээлжийн санхүүжилт болох 55 сая ам.долларыг цаг алдалгүй “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид  гаргаж өгсөн байдаг. Энэ мөнгө “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан I, II шатны төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд 2013 онд хийж гүйцэтгэх бэлтгэл ажлуудад зарцуулагдах учиртай. Угтаа Хөгжлийн банкнаас гарсан 55 сая ам.доллар геодези, геологи, археологи, палентологи, хөрс хуулалт болон дөрвөн төрлийн зөвлөх үйлчилгээнд бүгдэд нь зарцуулагдах ёстой байв. Харамсалтай нь үйл явдал төлөвлөснөөс өөрөөр өрнөжээ. Төслийн ажлыг гардан хариуцсан Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани энэ их хэмжээний мөнгийг зөвхөн техникийн, хуулийн, санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан гэх баримт, нотолгоо л үлдсэн байна.

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид санхүүгийн зөвлөх үйлчилгээг “Guggenheim, хуулийн зөвлөгөөг “Sidley, техникийн зөвлөх үйлчилгээг “Nippon Koei компани өгсөн. Ингэж хөрөнгө оруулалт татах гол зорилготой байсан гэнэ. Гэвч тооцоолж байснаар үйл ажиллагаа өрнөсөнгүй. Шинэ төмөр замын эхний санхүүжилт болох 55 сая ам долларыг зөвхөн дээрх зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниуд залгисан гэж болохоор байна. Учир нь ингэтлээ зөвлөсний дараа нэг ч ам.долларын хөрөнгө оруулалтыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид орж ирээгүй байна. Энэ бол хардах шалтгаан.

Үүний зэрэгцээ Зам тээврийн яам болон “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид итгэсэн үндэсний компаниуд аль хэдийнэ өөрсдийн хөрөнгөөр хөрс хуулалт болон бэлтгэл ажлуудыг эхлүүлчихсэн байдаг. Тэд хэлсэн ёсоор ажлаа дуусгаж тайлан, гүйцэтгэлээ “Монголын төмөр зам” хувьцаат компанид хүлээлгэн өгч, тэндээсээ Зам тээврийн яаманд хүргэгдэж, зохих журмын дагуу хянан баталгаажуулалт хийгдээд Хөгжлийн банкинд очиж, санхүүжилт нь олгогдох шат дамжлагатайгаар ажил өрнөх байж. Гэвч холбогдох санхүүжилт нь орж ирэхгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгэсэн үндсэний 30 гаруй компани мөнгөгөгүй сууж байна.

Гэтэл үнэн хэрэгтээ нөгөө 55 сая ам.доллар аль хэдийнэ Хөгжлийн банкнаас гарч,  зөвлөх үйлчилгээний компаниудад шилжчихээд байдаг. Төр итгэж найдаж, ажлыг нь гүйцэтгэсэн үндэсний компаниудад тэр 55 сая ам.доллар очсонгүй.

Бас нэг хачирхалтай зүйл нь тэрхүү 55 сая.ам долларын хүүг өнөөдөр Хөгжлийн банкинд төлөөд явж байна. 55 сая ам.долларын хүү гэхээр овоо юм гарч таарна.  Санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу олон сая төгрөгийн хүү бодогдоод л явж байна гэсэн үг.

Төмөр зам барих нэрээр төрийн нэр барьж олон тэрбумын санхүүжилтийг будлиулсан энэ асуудлыг хэн хариуцах вэ. Бүхэл бүтэн 55 сая ам.доллараар зөвлөгөө авчихаад төлөвлөсөн ажлынхаа эхний хэсгийг нь гүйцэтгээгүй юу гэх вэ гээд төмөр замтай холбоотой асуулт ар араасаа хөвөрч байгаа ч өнөөдөр хариулах эзэнгүй алга.

Нийт: 8 Сэтгэгдэл

Torn
2016 оны 12-р сарын 1

That’s not just logic. That’s really selibsne.

Jock
2016 оны 12-р сарын 1

I guess finding useful, reliable inoftmarion on the internet isn’t hopeless after all.

Kelgrorge
2017 оны 6-р сарын 16

Cialis Urticaire Buy Generic Zoloft Online Precio Cialis Con Receta Medica

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Strep Throat Of Amoxicillin Levitra Lowest Price Viagra 100mg Effets Secondaires

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Acquisto Senza Ricetta Medica Cialis Forum cialis Baclofene Nouvel Observateur

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Ciprofloxacine Diarrhee viagra cialis Cialis Without A

EveDalo
2018 оны 2-р сарын 20

Levitra Cialis Ou Viagra Viagra Advertised On Radio cialis online Levitra 5 Mg Prezzo

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *