Төлөөлөгчид намын дүрмийн өөрчлөлтийг дэмжиж, мэдэгдэл гаргалаа

7-р сарын 9, 2018 10:31 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Намууд , Улс төр Уншсан: 49
7-9-4

Т.БАТСАЙХАН

МАХН-ын ээлжит бус Их чуулган өнгөрсөн бямба гаригт болж, өндөрлөлөө. Чуулганаар Дээд хуулийн төслийг танилцуулж , мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг намын дотоод асуудлуудыг хэлэлцэн батлав. Аймаг, сумаас 579, дүүргээс 291, квотоор 174, нийт 1044 гишүүн Их чуулганд төлөөлөгчөөр оролцсон юм.

Н.Энхбаяр: АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ЗААВАЛ ЯЛДАГ ТЭМЦЭЛ

Чуулгын үдээс өмнөх хуралдаанаар МАХН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж чуулганд оролцсон төлөөлөгчдийн 99.9 хувийн саналаар Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улираан сонгосон юм.  Тэрээр гишүүддээ хандан “Монгол Улс бол Монголын ард түмэн” илтгэлээ хүргэсэн.    Илтгэлд “…Бид үнэхээр амаргүй цаг хугацааг туулж ирсэн.  Хамгийн гол нь бид бууж өгөөгүй.   Яагаад гэвэл бидний үзэл баримтлал үнэн зөв юм. Тухайлбал,  2018 онд социал демократ үзэл баримтлалыг буюу МАХН-ын үзэл баримтлалыг үндэслэгчдийн нэг Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой болсон.  МАХН-аас энэ ойг тэмдэглэж, түүний бүтээл, үзэл санааг өнөөдрийн Монголтой яаж уялдуулах талаар хэлэлцсэн байгаа.    Карл Марксаас Аз жаргал гэж юу болох талаар асуусан байдаг. Тэр хариулахдаа “Аз жаргал бол тэмцэл” гэсэн байдаг.  Тийм учраас та бидний аз жаргал бол тэмцэл юм. Гэхдээ өөрсдийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөөх тэмцэл юм.  Тэр тэмцэл заавал ялдаг тэмцэл билээ. Бид 2011 онд Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэмтэй, мөрийн хөтөлбөртэй нам.  Тэр утгаараа 2012, 2016 оны УИХ-ын  сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон.  Дараагийн бүх шатны сонгуульд оролцох бүрэн эрхтэй МАХН мөн гэдгийг энэ индэр дээрээс албан ёсоор зарлаж байна….” гэлээ.  Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаярын “Монгол Улс бол Монголын ард түмэн” илтгэлийг бид “Зууны мэдээ” сонины дараагийн дугаарт бүрэн эхээр нь нийтлэх болно.

ИХ ЧУУЛГАН ТООН ХЭЛЭЭР

Их чуулганы төлөөлөгчдийн  624 буюу 59.1 хувь нь эмэгтэйчүүд, 144 буюу 14.4 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 276 буюу  25.6 хувь нь 36-50 насныхан, 489 буюу 48.9 хувь нь 51-ээс дээш насны  ахмадууд байв. Энэ нь намын гишүүдийнхээ ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн  төлөөллийг сонгож оруулсныг харуулж байв.  Их чуулганы төлөөлөгчдийн  хамгийн ахмад нь Ховдын намын байгууллагаас сонгогдсон 81 настай  Ц.Төрбат, хамгийн залуу нь  Хөвсгөл аймгийн намын байгууллагаас сонгогдсон 18 настай  У.Төртүвшин  байв.

Төлөөлөгчдийн  627 буюу 60.3 хувь нь  дээд боловсролтой байсан бөгөөд доктор 26,  магистр 112 байв. Их чуулганы төлөөлөгчөөр эдийн засагч  145, хуульч 84, багш 134, эмч 74, инженер 112, зохиолч сэтгүүлч 16,  бусад  төрөл бүрийн мэргэжлийн 636 гишүүн  сонгогджээ. Их чуулганд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн  төлөөлөл 435 буюу 43.5хувийг эзэлж байна. Мөн төлөөлөгчдийн дунд Төрийн дээд шагналаар шагнагдсан 256 хүн байсан юм. Тэд намын дүрэм мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг дэмжлээ.

Б.Тулга: БИД ӨНГӨРСӨН СОНГУУЛИАС ЯЛЖ ЧАДАХ ИТГЭЛИЙГ ОЛЖ ХАРСАН

Их чуулганы төлөөлөгчид Хяналт, ёс зүйн хорооны  дарга, гишүүдээ сонголоо.  Хяналт ёс зүйн хорооны гишүүнээр 11 хүн сонгогдсон байна.  Мөн бага чуулганы гишүүдээр174 хүнийг шинээр сонгосон юм.  Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга намынхаа үйл ажиллагааны тайланг гишүүдээ хүргэлээ.  Тэрээр “МАХН-ын ХХI зууны хоёр дахь Их чуулган хуралдаж намын дүрэм мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан юм. Улс төрийн намын тухай хуулийн дагуу шинэчилэн баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан боловч Улсын дээд шүүхийн зүгээс 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар Бага чуулган хуралдсан эсэхийг нотлох баримт алга хэмээн илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр гарган намын дүрэм мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзаад байна.  Тиймээс өнөөдөр бид дахин цуглалаа. Улсын дээд шүүх МАХН-ын II Их чуулганы шийдвэрийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь хууль зүйн гэхээс илүүтэй МАНАН бүлэглэлийн айдас, захиалгын дагуу гарсан шийдвэр гэж үзэж болно. Манай нам  хэдийгээр  2016 оны УИХ-ын сонгуульд үзүүлж болох амжилтаа алдсан ч гэлээ Эрдэнэтийн 49-ийг хуйвалдан авч байгааг нь эсэргүүцэж, олон нийтэд мэдэгдсэн, сэрэмжлүүлсэн, Тавантолгойг ард түмний мэдэлд өгөх боломжоо хадгалан үлдсэн, Оюутолгойн гэрээний луйвар булхайг илчилж, төрийн хяналт шалгалтын байгууллагаар зөрчлүүдийг илрүүлсэн зэргээр Хамтарсан засгийн газар орсны давуу тал болсныг дахин хэлье. Бид өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас ялж болно, ялж чадна гэх итгэлийг дахин олж харсан. Харин ялахын тулд цөөн оноогоор биш харин накаутаар ялах хэрэгтэй. Эс тэгвэл худалдагдсан шүүгч нар оноог манайд биш өрсөлдөгчид өгсөн хэвээр байх болно гэдэг сургамжийг олж авсан гэж найдаж байна” гэв.

ЭЭЛЖИТ БУС  ИХ ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МЭДЭГДЭЛ ГАРГАВ

МАХН-ын Ээлжит бус Их чуулганд оролцсон төлөөлөгчид мэдэгдэл гарлаа. МАХН-ын гишүүд, дэмжигчид бид Монгол Улсынхаа дөрвөн зүг, найман зовхисоос нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, намынхаа Ээлжит бус Их чуулгандаа төлөөлөгчөөр оролцож, улс орны өмнө тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг ул суурьтай авч хэлэлцлээ. МАН-АН-ын улс төр-бизнесийн олигархи бүлэглэлийн хараат шүүгчид хууль бус шийдвэр гаргаж, МАХН-ыг хяхан хавчиж байгаатай хууль, тогтоомж, намынхаа дүрмийн дагуу тэмцэхийн тулд ийнхүү Ээлжит бус Их чуулгандаа хуран цугласныг өргөн олон түмэн маань мэдэж, бас дэмжиж байна. Монгол орныг нийтэд нь хамарсан хямралт байдал улам гүнзгийрэн ужгирч, үүнд юуны өмнө жирийн иргэд, хүүхэд залуучууд, ахмадууд хайр найргүй ширвэгдэж байгаад сэтгэл түгшиж, энэ хүнд хэцүү байдал удаан үргэлжилвэл үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулаххэмжээнд хүрч байна гэж үзэж болохоор болжээ.  Мөн МАХН-ын Ээлжит бус Их чуулганы төлөөлөгчид бид өнөөгийн төр засгийн эрхийг барьж байгаа МАН ба АН-ын удирдлага, тэдний гар хөл болсон хараат хууль шүүхийн байгууллагын удирдлагад хандан дараахи шаардлагыг тавьж байна. Үүнд:

  1. “Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлах эсэх талаар ард түмний нийтийн санал асуулга явуулах,
  2. “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан луйврыг шалган буруутныг хариуцлагад татах,
  3. “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвар булхайн аргаар авсан болон авахад нь шууд хутгалдан оролцож тусалсан этгээдүүдийг хариуцлагад татах,
  4. “Оффшор бүс”-д гарсан их хэмжээний хөрөнгө мөнгийг Монголд буцаан авчирч, хураан авч ажлын байр бий болгоход зарцуулах,
  5. Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн томоохон ордуудыг ард түмний дундын өмчлөлд шилжүүлж, нийгэм-эдийн засгийн хямралт байдлаас гаргах зэргийг шаардаж байна гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 19 Сэтгэгдэл

Maglia Lazio Poco Prezzo
2018 оны 8-р сарын 25

Passion the site– really individual pleasant and whole lots to see!
Maglia Lazio Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Lazio-6-Midfielder-Lucas-Leiva-p-3672

Atletico Madrid Trøjer
2018 оны 8-р сарын 25

Great looking internet site. Assume you did a great deal of your own coding.
Atletico Madrid Trøjer http://www.shannonmdrealty.com/Fernando-Torres-jerseyID-100812

Bayer Leverkusen Tröjor
2018 оны 8-р сарын 25

Truly such a good webpage.
Bayer Leverkusen Tröjor http://www.fashionradicalsnews.com/Niklas-Lomb-p-84817

fotbolldrakter
2018 оны 8-р сарын 26

The material is really significant.
fotbolldrakter http://www.socalhardwoodflooring.com

Maglia AC Milan Poco Prezzo
2018 оны 8-р сарын 27

You have got wonderful stuff here.
Maglia AC Milan Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/ac-milan/maglia-andre-silva

Manchester City Drakt
2018 оны 8-р сарын 27

Exceptionally individual pleasant site. Astounding details readily available on couple of clicks on.
Manchester City Drakt http://www.mydescubrimientos.com/Manchester-City-42-Yaya-Toure-2018

Schalke 04 Tröjor
2018 оны 8-р сарын 28

Astonishingly user pleasant website. Immense information available on couple of gos to.
Schalke 04 Tröjor http://www.bettermensolutions.com/Schalke-04-Guido-Burgstaller

fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 28

You have probably the greatest web pages.
fodboldtrøjer http://www.crimsontee.com/

maglie calcio poco prezzo
2018 оны 8-р сарын 28

Just had to stress Now i am ecstatic I happened onto your web page!|
maglie calcio poco prezzo http://www.synchronizationofus.com/

fotbollskläder
2018 оны 8-р сарын 28

Cool web-site you’ve going here.
fotbollskläder http://www.afterglowvp.com/

fotballdrakter barn
2018 оны 8-р сарын 28

Thanks for the purpose of delivering these great posting.
fotballdrakter barn http://www.travelstobhutan.com/

fotbollströjor barn
2018 оны 8-р сарын 29

I benefit from reading your website. Thank you so much!
fotbollströjor barn http://www.tampabaygoodliving.com/

nuove maglie calcio
2018 оны 8-р сарын 29

Your posts is really helpful.
nuove maglie calcio http://www.glivytech.com/

fotballdrakter barn
2018 оны 8-р сарын 29

Particularly informative….look forwards to coming back.
fotballdrakter barn http://www.nottheitgirls.com/

maglie calcio
2018 оны 8-р сарын 30

Your info is rather intriguing.
maglie calcio http://www.haeroo.com/

fotbollströjor barn
2018 оны 9-р сарын 26

Hello there, excellent web page you’ve gotten here.
fotbollströjor barn http://www.fashionradicalsnews.com/Goncalo-Guedes-p-73429

Manchester United tr?ja
2018 оны 9-р сарын 27

I appreciate reading through your web sites. Cheers!
Manchester United tr?ja http://www.codkahargeysa.com/Manchester-Unitedtroja-c-413-p-5843

Maglie Roma
2018 оны 9-р сарын 27

Keep up the spectacular job !! Lovin’ it!
Maglie Roma http://www.synchronizationofus.com/roma-zukanovic-poco-prezzo-87392

Fodboldtrøjer
2018 оны 10-р сарын 10

I adore this site – its so usefull and helpfull. sites:ggglese.com
Fodboldtrøjer http://handabal.org/index.php?mid=G004&document_srl=543381

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *