Түймрийн хээрийн сургалтыг Батсүмбэрт зохион байгуулна

9-р сарын 22, 2015 11:58 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 42
tuimer

Ц.БАЯР

Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төв (ТАБТМНТ)-ийн нээлтэд зориулсан сургалт өнөөдөр Монгол Японы соёлын төвд боллоо. Уг сургалтыг БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ: “Хил нэвтрэхдээ хэнээс ч асуудаггүй, ямар ч зөвшөөрөл хэрэггүй, гамшиг дагуулдаг зүйл бол түймэр. Тийм учраас бид хамтран ажиллаж, туршлага солилцож ажиллах нь хамгаас чухал юм. Ялангуяа хил залгаа оршдог орнуудад энэ нь хамгийн чухал, анхааралдаа авах ёстой гамшиг. Энэхүү Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төвийн нээлтэд зориулсан анхны сургалт зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Цаашдаа олон ажилд та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Тус сургалтад МУИС-ийн дэд захирал Проф. Др. Б.Болдгив, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, хүрээлэн буй орчны газрын хөтөлбөрийн зохицуулагч Хатагтай Есра Буттанри, Дэлхийн түймрийн мониторингийн төвийн захирал Проф. Др. Ёханн Г.Голдаммер, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү зэрэг албаны хүмүүс оролцсон бөгөөд Казахстан, Узбекстан, Киргизстан улсын төлөөлөгч нар Төв Азийн орнуудын байгалийн түймрийн нөхцөл байдал ба түймрийн менежментийн өнөөгийн байдлын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэхүү сургалт нь есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш Түймрийн менежментийн хээрийн сургалтыг Төв аймгийн Батсүмбэрт зохион байгуулна.

Эх сурвалж.www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *