Цуврал дэлбэрэлт болж 29 хүн амь үрэгдэв

12-р сарын 12, 2016 10:01 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм , Халуун цэг Уншсан: 33
12-12-6

М.ХҮСЛЭН

Туркийн Стамбул хотод өнгөрсөн бямба гаригт хоёр удаагийн цуврал дэлбэрэлт болж 29 хүн амь үрэгдэж, 166 хүн шархадсан байна. Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугийн мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн 27 нь цагдаагийн албан хаагчид аж. Дэлбэрэлттэй холбоотой арван хүнийг баривчилсан байна.

Дэлбэрэлт Стамбулын төвд орших хөлбөмбөгийн “Бешикташ” багийн “Vodafone Arena” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо зогсч байсан цагдаагийн тусгай албаныхан сууж байсан автобусны хажууд байсан автомашинд эхний тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Цэнгэлдэх хүрээлэнд “Бешикташ” болон “Бурсаспор” багуудын тоглолт болж байжээ. Дараа нь тоглолтын үзэгчид цэнгэлдэхээс гарч байх үеэр хажуугийн цэцэрлэгт хоёр дахь дэлбэрэлт болсон байна. Уг дэлбэрэлтийг амиа золиослогч хийжээ.

Туркийн Тээврийн сайд Ахмет Арслан “Твиттер” олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа Стамбулд болсон дэлбэрэлтийг “Террорист халдлага” гэж нэрлэжээ. Одоогоор цуврал дэлбэрэлтийн хариуцлагыг ямар нэгэн байгууллага хүлээгээгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *