Цул

7-р сарын 9, 2012 10:42 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 357

Бэлтгэсэн

Э.УРАН

 

Цул гэхээр алт л са­наанд орж магадгүй. Гэтэл олон төрлийн металлууд түүний тоонд бидний хувьд ердийн болсон тө­мөр, зэс ч  цулаараа байдаг аж. Цул төмөр олдох нь цул алт олдохоос маш ховор тохиолддог. Хэдэн мянган жилийн турш байгалийн цул металлтай танил боловч тэдний гарал үүслийн талаар нэгдсэн ойлголт мэргэжилтнүүдэд байхгүй. “Цул” гэсэн ойлголт ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт биш. Зарим оронд нэг граммаас дээш жинтэй металлыг цул гэж тооцдог байна. 

 

АЛТАН ЦУЛ

 

Цул металлууд дун­даас хамгийн үнэтэй нь алт юм. Антарктидаас бусад тивүүдэд цул алт олддог. Тэднээс хамгийн алдартай нь Австралийн “Холтерманы хавтангууд” гэх кварцын булуудад 90 кг хүртэл цул алт хад­галагдаж байсан тохиолд­лууд юм. Цул алт нь олон төрлийн хольц агуулдаг. Тэр нь ердийнхөөр зэс, мөнгө, төмөр ба мөнгөн ус. Хольцын найрлага ба ор­цоос хамааран цул алтны өнгө нь хурц шараас улаавтар ба ногоовтор байх жишээтэй.

Алтан цулууд нь үнд­сэн ба шороон ордуудаас олдоно. Шороон ордод цул алт нь өнхөрч, хэлбэр нь засагдаж, бөөрөнхий хэлбэртэй болсон байдаг. Үндсэн ордуудаас алтны цугларч бүрэлдсэн хоосон орон зайн хэлбэрээ давтсан хамгийн сонин хэлбэртэй цулууд олддог байна. Чулуулгийн хоосон орон зайг дүүргэхдээ олсон хэлбэр нь хамгаас ихээр дендрит буюу хавт­гай эсвэл үзүүр салаалсан янз бүрийн хэлбэрийн үрийн дүрстэй. Хамгийн том цулуудад тусгайлан нэр өгдөг. Хамгийн том цул алт нь 1842 онд Оросын Өмнөд Уралаас олдсон “Их гурвалжин” ба түүний жин нь 36,2 кг байжээ. Оросын  Алмазын санд нь ер бусын цулууд хадгалагдаж байдагаас дурьдвал:

Хамгийн жижиг нь “Мефистофель” (20,25 гр) ба “Туулайн чих” (3,34 кг), “Тэмээ (9,29 кг) зэрэг болно. Цул алт нь  ердийн­хөөр хайрс, хальс, үрэл, утас зэргийн хэлбэртэй хэдхэн граммын жинтэй байдаг гэнэ. 

Ихэнх геологчид ба геохимичид цул алтыг янз бүрийн замаар бүрэлддэг гэж үзэх ба халуун уснаас ч биш газар доорх эсгэлүүн уснаар алтны хүдэр угааг­дан цугларч цул алт үүснэ гэж тэд тайлбарладаг. Сүүлийн үед эрдэмтэд алт цугларахад нянгийн болон усны бичил ургамалуудын үүргийн талаар их ярих болжээ. Тэд хлоридын уус­малаас алтыг ялгаруу­лан өөрсдийн эс, хуяг цуглуулдаг гэх.

 

МӨНГӨН ЦУЛ

 

Алтны мөнхийн өрсөлдөгч нь мөнгө ба зарим үед алтнаас илүүтэй үнэлэгдэж иржээ. Мөнгө дэлхийн хөрсөнд алтнаас их ч цулаар олдох нь ховор. 

Давтагдахад амар, уян хатан цагаан металлтай хүн хүрэл зэвсгийн үеэс зэсийн ордыг ашиглаж байхдаа танилцжээ.

Зэсийн ордуудаас  мөнгө олдох нь их байдаг. Харин шороон ордуудад энэ металлын цул бараг тааралдахгүй. Алт ба мөн­гөний цул нь галт уулын үйл ажиллагаанаас үүссэн халуун уусмалын судлын ордуудад голчлон бүрэлд­дэг. Галт уулын үйл ажил­лагаа нь уулын чулуулагт боржингийн магмагийн хайлшийг оруулснаар тэр судлуудыг бий болгосон юм. Яг ийм нөхцөлд л Америкийн галт уулууд Перу, Боливи, Мекси­кийн баялаг урдуудын цувралыг бий болгожээ.

Цул мөнгө нь ердийн­хөөр хар хальсаар хучигд­сан зөв биш хэлбэртэй нимгэн хавтангууд байдаг. Бас үрэл, хуудас, зарим­даа орооцолдсон утас, ховорхон тохиолдолд шоо ба октаэдын хэлбэртэй байдаг. Мөн бөөн металл бул байх нь бий. Герман, Чехийн хилийн орчмын хүдрийн уулнаас мөнгө­ний том хэмжээний цу­лууд гарч байжээ. Герма­ны Фрейберг хотын захын “Хувилгаан Георгий” гэх уурхайгаас 1477 онд асар том мөнгөн цул олдсон гэдэг. Түүнийг олоод уурхайд нь герцог Альбертын баярын зоог барих ширээ болгон хэрэглэж байв.

Зоогийн дараа 1х1х2,2 метрын цулыг хэдэн хэсэг болгон жижиглээд дээш гаргаж байжээ. Түүний жин нь 20 тонн байсан гэнэ. Өнөөдөр цул мөнгө­ний алдартай ордууд Норвеги, Канад, Мексик, Германд байдаг юм. 

ЗЭС ЦУЛ

 

Хүний иргэншлийг цоо шинэ төвшинд гар­гасан металл бол зэс юм. Хамгийн анхны хөдөл­мөрийн багаж зэвсэг, эд хэрэглэл ба зэвсэг нь зэсний цулаас давтагдан хийгдсэн байлаа. Соёл иргэншлийн томоохон төвүүд нь зэсийн орд газрын гадаргад гарсан тэндээс зэсийн цул ихээр олдож байсан газруудад бий болжээ.

Мянгаад жилийн өм­нөөс хүний анхлан олсон зэсийн цул нь хүрэндүү туяатай улаан өнгөтэй байв. Зэсийн цул нь хольц бараг байхгүй. Уян зөөлөн, наалдамтгай металл юуны түрүүнд ордын дээд хэс­гийн “хүдрийн биетийн толгой” гэж нэрлэгдэх уулын чулуулгын хоосон орон зайг дүүргэн цулуудын бөөгнөрөлийг  үүсгэдэг байна.

Зэсэн цулууд нь денд­рит, утас, зэсэн үсээр бүрэгдсэн мэт үрлүүд хэл­бэртэйгээр олддог. Зэсэн талстын багц  эсвэл салаа мөчир маягаар үүссэн цул ч тааралддаг. Зэсний бараг бүх цул нь зэсийн баяжмал ихтэй ордууд исэлдлийн үр дүнд гарч ирдэг гэнэ. Зэсийн цулаар Германы “Хүдрийн уул” гэх орд алдартай. Гэхдээ хамгийн баян цулууд ихтэй орд АНУ-д Дээд гэх нуурын ойролцоо байдаг. Хоёроос гурван тэрбум жилийн өмнө үүссэн уулын чулуулгаас бул ба хавтан хэлбэрийн зэс цулууд их олддог. Тэндээс 3560 тонн зэс цул олдож байжээ. 

 

ТӨМРИЙН ЦУЛ

 

Хүн төрөлхтний түүхэнд зэсээс дутуугүй үүрэг гүйцэтгэсэн металл болох төмөр байгальд цул байдлаар олдох нь маш ховор. Олдвол энэ нь бай­галийн ер бусын тохиол­дол гэнэ. Төмрийн цулуудын олдворын ихэнх нь солир юм. Төмөр ба төмөр чулуун “сансрын зочид” дэлхийд никелийн хольц ихтэй төмрийг авчрах ба тэр нь зэврэхээс хамгаалдаг.

Сихотэ-Алинийн солирын олдсон хэсэг нь 30 тонн цул байлаа. Соли­рын химийн шинжилгээ­гээнээс үзэхэд 93 хувийн цэвэр төмрийн хольцтой байв. Төмөрлөг чулуун гэх солирын төмрийн цул нь гол төлөв никельт төмөр ба оливенийн хольц байгаа ажээ. Сиби­риэс 1772 онд Петер­бургт  авчирсан “Палласово железо” гэх солир тийм бүтэцтэй байсан ба хагас тунгалаг оливений үрэлтэй цэвэр төмрийн булыг одоо Моск­вагийн А.Е.Ферсманын  нэрэм­жит Минералогийн музейд үзэж болно.

Дэлхийн гаралтай төмрийн цулын олдвор бол маш ховорхон үзэгдэл болох бөгөөд галт уулын хүрмэн чулууны төмөр ба магнигаас бүрэлдэх хайлш газрын гадаргад урсан гарах  газарт л төмрийн цул бий болдог байна. Эдгээр бодисын талстад цэвэр төмөр цулын утас үрэл, дуслыг олж болно. Дэлхийн хоёрхон газарт л төмрийн цуглуул­га илэрч байжээ. Тэр нь Грийнландын эрэг орч­мын Диско арлын орд мөн Германы Кассель  хотын ойролцоох Уифи­кийн ордууд юм. Ер бусын цорын ганц гэж Диско арлын ордыг хэлдэг.

Тэнд төмрийн цулын таван тоннын линзүүд хүр­мэн чулууны давхра­гыг сүвлэн байдаг. Цул төмөр шинэхэн хагалбарт эсэлдээний хар хүрэн өн­гөөр гялалзан харагдана. Түүнд нь соронзон чанар ихээр илрэх ба ерөнхийдөө мөнгөлөг саарал өнгөтэй. 

Цул металлуудын бүрэл­дэлтийн нууц одоогоор тодорхой биш байгаа. Хүмүүс тэдний байгалийн гарал үүслийг мэдэж авахаасаа өмнө цул металлуудыг өргөн хэрэг­лэж сурсан байлаа. Цулын гарал үүслийн асуул­тын хариулт нь зөв­хөн шинжлэх ухаан та­лаа­саа ч биш олон нууцыг агуулсан байдаг ажээ.

 

Эх сурвалж: www.gmic.mn

 

1 Сэтгэгдэлтэй

Budd
2016 оны 12-р сарын 1

You have more useful info than the British had colonies prIWIWe-.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *