“Цоолбор” Төмөрөө

3-р сарын 22, 2018 9:51 am Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 23
29497240_1921914044789308_5693775442079645696_o

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн “Урлан”-гийн зочноор уран хайчилбарч Б.Төмөрхуягийг урьсан юм. Тэрээр цоолборын аргаар хайчилдаг уран бүтээлч юм билээ.

ГЕОЛОГИЧ МЭРГЭЖЛЭЭСЭЭ ТАТГАЛЗСАН НЬ

Б.Төмөрхуяг уг нь гео­логич мэргэжилтэй. Гэвч амьдралын шаардлагаар мэргэжлээсээ татгалз­сан аж. Учир нь түү­нийг мэргэжлээрээ ажил­лаж байх үед ний­гэм шилжилтэд орж, хүн бүхэн ганзагын най­маа эрхлэх болжээ. Нийтлэлийн баатар маань дамын наймаа гэдэг хүн чанаргүй хүний ажил юм шиг санагдаад энэ бизнес рүү хөл давж зүрхлээгүй гэнэ. Тиймээс гарын ураа ашиглаж, мужаан болохоор шийджээ. Ихэндээ хүмүүс бүтээ­лийг нь сонирхон, авч бай­­сан ч сүүлдээ орлого нь буурснаар амьд­ралын эрхэнд  хот руу ирж, Н.Баатарцогт хэмээх хайчилбарчийн шавь болсон түүхтэй. Энэ үеэс тэрээр цаас хайчтай нөхөрлөж, зөвхөн энэ урлагийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна. Анх багштайгаа уулзахад түүнд монгол зураг зур гэсэн даалгавар өгчээ. Гэхдээ энэ чиглэлээр ур чадвар нь хүрэхгүй байсан учир удаан зураагүй аж. Нэг өдөр багш нь хайч, цаас өгснөөр хоёр жил жижигхэн амьтдын дүрс хайчилжээ. Эхлээд багшийнхаа хайчилбар хийсэн цаасны үлдэгд­лээр элдэв дүрс, цэцэг навч хайчилдаг байсан нь түүнийг энэ урлагт дурлуулахад хүргэжээ. Түүний бүтээлд ихэвчлэн Мон­голын үзэсгэлэнт байгаль, ан амьтан, нүүдэлчний соёл зонхилдог юм байна.

АНХНЫ ХАЙЧИЛБАРУУДАА “ХОНГОР ЗУЛ” СОНИНД ЗАРЖЭЭ

Ийнхүү хичээсний үр дүнд тэдгээр жижигхэн хай­­чил­бараа “Хонгор зул” сонинд нэгийг нь 150 төгрөгөөр зар­даг болжээ. Түүний бүтээ­лийг сонинд нийт­лэгд­сэн шүлэг, өгүүл­лэг, ярилцлагын тол­гой дээр чимэг хэл­бэрээр тавьдаг байж. Үүн­дээ урамшсан уран бүтээлч маань хүний хөрөг хай­чилахаар шийджээ. Тэ­рэл­­жид байрлаж жуулч­дын хөргийг гурван дол­лараар хайчилж эхэлсэн нь багагүй ашиг өгсөн гэдэг. Гэрийнх нь гадаа хөргөө хайчлуулах хүсэл­тэй жуулчид ду­гаар­лан хүлээдэг бай­жээ. Б.Төмөрхуяг бусад хайчилбарчдаас цоол­­борын арга хэрэг­лэдгээрээ ялгардаг юм. Түүнийг “цоолбор” Төмөрөө гэхэд уран бүтээлчид нь андахгүй. Цоолборын арга нь уран бүтээлчээс маш нарийн ажиллагаа, удаан хугацааны хөдөл­мөр шаарддаг аж. Нэг сантиметр ч зөрүү­лэхгүйгээр цоолбордож хайч­лах хэрэгтэй. Хай­чилбар өөрөө эрсдэлтэй урлаг. Зураач хүний хө­рөг буруу зурвал бал­луурдаад засчихаж бол­но. Харин хайчилбар нэг л буруу хайчилсан бол түүнийг буцаагаад наах боломж байхгүй.  Хайчилбарын урлагийг монголчуудаас илүү гадныхан их сонирхож, үнэлдэг аж. Энэ урлаг анх Француудаас үүсэлтэй юм байна. Тэнд гудамжинд суугаад хайчилбар хийж амьдралаа залгуулдаг олон хүн байсан нь энэ урлагийн эхлэлийг тавьжээ. Харин монгол­чууд 1960-аад оноос анх цаа­сан хайчилбар хийх бол­сон юм. Энэ урла­гийг хамгийн эхэнд мон­голчууддаа сурталчилсан хүн бол Б.Сандагдорж юм байна. Харин энэ цагийн шилдэг хайчилбарчдын нэг нь нийтлэлийн баатрын маань багш С.Төрбурам ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *