Цэцийн гишүүдийг томиллоо

5-р сарын 25, 2018 9:23 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 44
5-25-3

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүү­нийг томилох, чө­лөө­лөх асуудлыг хэлэл­цэж  шийдвэрлэлээ. Ерөн­хийлөгчөөс Цэцийн гишүүнд Б.Буяндэлгэр, Ц.Нанзад­дорж, Г.Туул­­хүү нарын нэрийг дэвшүүлсэн.  Харин УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Цэцийн гишүүнээр томи­луу­лах санал хүргүүлсэн юм.  Энэхүү томилгоог хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжлээ.  Ийнхүү Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэр­хийлэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Үндсэн хуулийн цэц нэр хүндтэй байх, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх боломжоо өнгөрсөн хугацаанд алдсан. Төрийн албанд ажилласан гэдэг шалгуураар орж ирдэг. Үндсэн хуулийн цэцийн томилгоог ярихад Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудал энэ танхимд яригдаж байгаа нь монгол төрийн эмгэнэл мөн. Нэр дэвшигчдийн анкеттай танилцсан. Зарим хүнд сэтгэл дундуур байсан. Нэр дэвшигчдийг төрийн албанд ажилласан гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Энэ бол цэвэр мэргэжлийн хуульчдын ажил. Улстөрчдийн арын өрөөнд Цэцийн гишүүд согтуу битгий таараарай. Битгий энд тэнд улстөрчидтэй наймаа яриарай.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь  дуусгавар болоод багагүй хугацаа өнгөрсөн. Яагаад  Цэцийн гишүүдийг шинээр томилох асуудлыг  удаасан бэ. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн хугацаанд багагүй хэл ам дагуулсан. Эх нь булингартай бол адаг нь ч булингартай шүү. Унасан нэр хүндийг сэргээх эсэх нь та гурваас шалтгаална. Анхнаасаа үлгэр жишээ ажиллах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Цэцийн гишүүд хуулиа дээдэлж, ёсзүйг баримталж ажиллах байх аа. Үндсэн хуулийн цэцийн гишүүд бол Үндсэн хуулийн манаачид. Цаг хугацааны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж байна. Нэр бүхий 14 гишүүн Оюутолгойн төслийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр лобби бүлэг байгуулагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлт болон Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар ард түмнээс санал асуулга авахад ч буруудахгүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Цэцийн дээр гагцхүү хөх тэнгэр л бий гэдэг. Улстөржсөн байгууллага болж хувирсан гэх шүүмжлэл гарах болсон. Энэ байдал өнөөдрөөс эцэслэгдэх байх аа. Хариуцлагатай албандаа шударга ажиллаарай. Б.Буяндэлгэртэй би олон жил орон нутагт хамтарч ажиллаж байсан. Хариуцлагатай ажиллаж чадна гэдэгт найдаж байна. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж ажиллаарай

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Цэцийн гишүүн болох хүн улстөр, хуулийн өндөр мэргэшсэн байх гэж заасан байдаг. Би анхандаа гайхдаг байсан ч утга учиртай үг гэдгийг нь ойлгосон шүү. Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ. Өнгө, мөнгөний л хорвоо боллоо. Тал талаас чинь асар их шахалт ирнэ шүү. Эрдэнэтийн асуудлаар Цэцийн гишүүдийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write essays for me http://sdfeklhjyujg.com/

Thanks a lot, Numerous write ups.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *