Цэцийн даргын асуудлыг ээлжит бус чуулганаар эцэслэнэ

2-р сарын 15, 2016 8:13 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 78
7e1stkbsep6udq7rdi7j34rnki

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах УИХын даргын захирамж гарсан байна. Тодруулбал, УИХын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гаригт ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамжийг гаргажээ. Үндсэн хуулийн Хориндолдугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид УИХын ээлжит бус чуулганыг энэ сарын 15-26-ны хооронд зарлан хуралдуулж, 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр заажээ.Намрын ээлжит чуулганаар нийгэм болон хуулийн салбартай холбоотой хэд хэдэн чухал хуулийн төслийг батлах байсан ч Засгийн газрыг бүрдүүлэх, огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд нэлээдгүй цаг зарцуулснаас төлөвлөсөн хуулиудаа баталж чадаагүй юмТиймээс энэ удаагийн ээлжит бус чуулганы хугацаанд 24 хуулийн төслийг хэлэлцэн батлах юм.

Хэлэлцэх асуудлын дунд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг чухал хуулийн төслүүд багтаж байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09:00 цагт эхэлж, 14:00 цагаас үргэлжлүүлэн хуралдан юм. Мөн хуваарийн дагуу энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ТӨСЛҮҮД:

1/Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;

2/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

5/Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

6/Хууль сахиулах тухай хуулийн төсөл;

7/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

8/Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл;

9/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

10/Прокурорын байгуул­лагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

11/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

13/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

14/Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл;

15/Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл;

16/Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл;

17/Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

18/Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;

19/“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

20/Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

21/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

23/“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийгтус тус хэлэлцэхээр тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *