Цэцэрлэгийн цахим бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?

7-р сарын 19, 2018 2:41 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 44
9857c3dd06648677edf9f2ed774a6745

Нийслэл дэх цэцэрлэгийн бүртгэлийг хоёр дахь жилдээ цахимаар явуулахаар болсон. Бүртгэл ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 25-нд эхэлж, наймдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.   Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхэд хамрагдах юм байна. Харин анги дэвшиж буй хүүхдийг тухайн цэцэрлэгт наймдугаар сарын 21-23 нд уламжлалт аргаар бүртгэнэ.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт шинээр хамруулах гэж байгаа бол  http://tsetserleg.ulaanbaatar.mn/register   хаягаар бүртгүүлэх боломжтой. Уг вэб рүү ороод хүүхдийнхээ регистерийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах боломжтой талаарх мэдээлэл гарч ирэх аж. Улмаар эцэг, эхийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх ажээ.

Цахимаар бүртгүүлснээр цэцэрлэгт хүүхэд элсүүлж буй тоо, мэдээлэл ил тод, нээлттэй  харагдах юм. Гэхдээ цахимаар бүртгүүлснээр цэцэрлэгт хамрагдсан гэж ойлгож болохгүй юм байна. Тухайлбал, нэг ангид 40-өөс олон хүүхэд авах боломжгүй ажээ. Цахимаар бүртгүүлж, улмаар элсэх эрх нь нээгдсэн хүүхдийн нэрийг цэцэрлэгийн гадна нээлттэй байлгах гэнэ.

Өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд 2-5 насны 146 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлж байжээ. Түүний 113 мянга 597 нь цэцэрлэгт анх удаа элссэн хоёр настай хүүхдүүд байсан байна. Энэ жилийн хувьд мөн энэ тооны хүүхэд бүртгэх аж.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *