Цэргийн сонсогчоос Самбогийн гавьяат

2-р сарын 26, 2018 8:57 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 90
1

 

Р.ОЮУН

 Монголын самбо бөхийн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат Ж.БаярсайханыгАмьдралын тойрогбулангийн зочноор урьсан юм. Түүнтэй Спортын төв ордон дахь Монголын самбо бөхийн холбооны өрөөнд нь уулзаж баяр хүргэхэдГавьяатынхаа тэмдгийг авч амжаагүй байна. Ерөнхийлөгч Баянхонгор аймагт ажиллахаар явсан гэсэн. Ирэхээр нь өөрийнх нь гараас авна гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ зааланд 10-аад жилийг хамт өнгөрүүлсэн тэр хүнээс төрийн дээд цолоо авна. Тэр болгон аавын хүүд олдохгүй боломж. Манай ээж ч гэсэн тэгж хэлсэнхэмээн биднийг угтсан юм.  

Ээж, дүү нартайгаа

Ээж, дүү нартайгаа

Тэрээр Улаанбаатар хотын унаган хүүхэд, нэгдүгээр төрөх эмнэлэгт төрж, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн аравдугаар ангийг дүүргэжээ. Аав С.Жамсрандорж нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат, автын инженер мэргэжилтэй хүн байсан. Харин ээж П.Даарийжав нь Төв аймгийнх, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэртээ гарсан ч компанидаа нярав хийж байгаа аж. Нийтлэлийн баатар маань 1979 онд гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав багшийн удирдлагад түүний багын найз самбо бөхийн дугуйланд явдаг байсан нь түүнийг энэ спортоор хичээллэхэд нөлөөлжээ. Багадаа онц сурдаг ч бие бялдрын хөгжил муутай, жижигхэн биетэй, хүн харахад яагаад ч барилдахааргүй хүүхэд байсан. Мөн долоон хүүхдийн том нь байсан болохоор энэ спортоор хичээллэхэд аав ээж нь татгалзаагүй. Аравдугаар ангиа төгсөөд биеийн тамирын сургуулийг багш, дасгалжуулагчаар, 1998 онд Японд дасгалжуулагчийн дээд курс төгссөн хэмээн дурсав.

 САМБО БӨХТЭЙ ХОЛБОГДСОН 40 ЖИЛ

 Ж.Баярсайхан багш самбо бөхтэй холбогдоод 40 жилийг үджээ. 14 настай самбо бөхийн дугуйланд орж 26 хүртлээ барилдаж байгаад бэртэл гэмтлээс болж 1992 оноос хойш өнөөг хүртэл багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж. Тэрээр барилдах хугацаандаа Дэлхийн залуучуудын аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл, дэлхийн цомын мөнгө, хүрэл, мөн хоёр удаа улсын аварга болж байжээ. Түүнийг барилдахаа болиход Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.НасантогтохИх шавийн дээд сургуульбайгуулах гэж байна. Багштайгаа нэг баг болж ажиллахэмээн санал тавьснаар 27 настай багш болжээ. Амьдрал болсон хойно баярлаж гомдох, уурлах үе гарна. Заримдаа юу хийх гээд яг яах гээд яваад байгаа юм бэ гэж цөхрөх үе ч тохионо. Спортын нэг онцлог нь нэлээд эрсдэл, тэвчээр, хувь хүнээс золиос шаардаж байж амжилтад хүрдэг.

2

Энэ спортод дуртай болохоор л өдий хүрсэн гэж боддог. Үнэнээ хэлэхэд спорт үнэлэмж багатай, алдар цол авахаас бусдаар бол хэцүү дээ. Би их азтай хүн. Дуртай зүйлээрээ анх хичээллэсэн, дараа нь багш хийгээд явж байна. Үүний ард сайн ар тал бий. Манай дүү нар тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг болохоор өдийг хүртэл спортоор явах том суурь болсон. Тиймээс 50 гартлаа өөрийнхөө дуртай зүйлд цаг, хөдөлмөрөө зарцуулсан хэмээн ярьж байна. Самбо бөхөөр тогтвортой, тууштай хичээллэхэд аав ээж, хань, дүү нар нь их тусалж дэмжсэн гэж байлаа.   

Тулааны урлагийн дэлхийн аварга Федор Емельяненкогийн хамт.

Тулааны урлагийн дэлхийн аварга Федор Емельяненкогийн хамт.

Та гарын шавь олонтой юугэхэдШигшээ багийн ерөнхий дасгалжуулагч учраас самбо бөхөөр барилдаж байгаа тамирчид бүгд миний шавь гэж боддог. Хүүхдүүдтэй хичээллэдэг байхдаа жүдогийн анхны дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин хоёрыг хүүхэд байхаас нь бэлдсэн. Шигшээ багийн ахлах байсан ч гэсэн зав гаргаад арай олон жил хүүхэдтэй ажиллах байж дээ гэж боддоггэв. Багш, дасгалжуулагч гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхэдЭнэ талаар нарийн бодож байгаагүй юм байна. Хүнийг бэлтгэнэ, сургаж дасгана, бүх зүйлийг нэлээд сайн чадахыг оролдож байх ёстой хүн юм болов уу. Дасгалжуулагч бүх зүйлийг мэднэ, чадна гэж байхгүй. Тиймээс мэдэж, чадахын төлөө өөрийгөө сайн цэнэглэж байж дасгалжуулагч болох ёстойгэв.

 САМБООР ХИЧЭЭЛЛЭЭГҮЙ БОЛ СЭТГҮҮЛЧ БОЛОХ БАЙСАН

 Тэрээр хүүхэд байхдаа жижигхэн биетэй, онц сурдаг байсан болохоор сахилгагүйтэж чаддаггүй байсан. Харин багш, дасгалжуулагч болоогүй бол сэтгүүлч болох сонирхолтой байсан. Одоо бодох нь ээ над шиг хэл, яриа муутай, хэлгий хүн яаж сэтгүүлч болох вэхэмээн хошигнов. Түүнийг бага байхад бөхийн дугуйлан ховор байжээ. Пионерийн ордон, Хөдөлмөр нийгэмлэг, тухайн үеийн Октябрь, Найрамдлын районд л бөхийн дугуйлан байж. Жижигхэн биетэй болохоор нь голоод авахгүй. Багын найз нь самбо бөхөөр хичээллэдэг, багшийгаа таньдаг болохоор арын хаалгадаж сайн дурын уран сайханч гэдэг шиг нэг сар бүртгэлгүй явуулсны дараа багш ньМанай Баярсайхан ядаж дуртай юм байнагээд бүртгэж авч байсан гэнэ.

Асашёорюү Д.Дагвадоржийн хамт.

Асашёорюү Д.Дагвадоржийн хамт.

ТэрээрАлтны дэргэдэх гууль шарладаггэж үнэн. Үеийнхэн барилдаад районы аварга, өсвөр үе, залуучуудын аварга болчихоор дагаад болмоор санагддаг юм билээ. Ингэж бодсоор яваад аравдугаар анги төгсөх жил спорт наашаа, сурлага цаахан тийшээ болсон. Долдугаар ангиас аравдугаар анги хүртэл гурван жил самбо бөхөөр явсан болохоор төгсөөд тодорхой хугацаанд барилдъя гэсэн бодол суусан. Спортоор хичээллэсний давуу тал нь тэвчээртэй болдог хэмээн ярив.

 АНХНЫ ЮМ БОЛГОН САНААНААС ГАРДАГГҮЙ

 Тэр үед тэмцээн ховор, дугуйлангуудын дунд тайлан тоглолтын тэмцээн болдог байж. Баярсайхан энэ тэмцээнд анх удаа оролцож түрүүлээд диплом авсандаа маш их баярлажээ. Тэр үед бөх болсон ч юм шиг эсвэл болох гээд ч байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Анхны юм болгон санаанаас гардаггүй гэв. 1986 онд анх удаа олон улсын тэмцээнд буюу Болгарт болсон Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртжээ. Тэр үед Б.БатЭрдэнэ аварга бас түрүүлж байжээ. Тэрээр 48, 52 кгд барилддаг. Тамирчин хүний барилдахын өмнөх том даваа нь жин хасах. Жигдэрсэн жингээс дахин хасах нь тухайн хүнээс бие бялдрын болоод сэтгэл зүйн том шалгуур шаарддаг. Түүний хувьд барагтай жин нэмдэггүй байж

Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшинтэй

Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшинтэй

Туулсан жилүүдээ эргэж харахад дандаа сайхан дурсамж, ялалтын торгон агшнууд, шавь төрүүлэх, шавиа аварга болгох, өөрөө тодорхой хэмжээгээр тэмцээнүүдэд амжилт гаргах, амжилтын тавцан дээр зогсох, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэхэд үнэхээр бахархдаг. Манай шигшээ багт Ерөнхийлөгч Х.Баттулга, Б.БатЭрдэнэ аварга, сая Хөдөлмөрийн баатар О.Балжинням, гавьяат тамирчин, улсын заан Ж.Ганболд, Б.Жамсран гэж байлаа. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг эднээс минь надад юм үлдсэн байх гэж боддог. Би 1979 онд Спортын төв ордны самбо бөхийн зааланд орж ирж байсан өнөөдөр ч эндээ байж л байна. Спортод сайхан дурсамж их байдаг. Бидний нэг онцлог нь хагас, бүтэн сайнд амардаггүй. Яагаад гэвэл уралдаан тэмцээн ихэвчлэн амралтын өдрүүдээр болдог хэмээн ярьж байлаа.

Европын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Елисеев, хүү Ариунсайханы хамт.

Европын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Елисеев, хүү Ариунсайханы хамт.

Та хэр чанга багш вэгэхэд хувь хүнийхээ хувьд зөөлөн. Гэхдээ ажил учраас цагийн хуваарь, бэлтгэл дээр чанга байна. Түүнээс хүнийхээ хувьд айхтар хатуу биш. Шавь нартааСайн хүн байх ёстой, хүн байгаарайгэж хэлдэг. Спорт залуу насных. Ялангуяа, үр хүүхэддээЯдарсан хүнд тусалж байгаарайгэж захидаг. Би эмээ дээрээ өссөн болохоор тэгдэг юм болов уу, ядарсан хүнд туслах нь буян гэж ойлгодог. Миний эмээ намайг тэмцээнд оролцохоор явахад цайныхаа дээжийг өргөөд хоцорно. Харин аав ээж маань хүүгээ дагаад нойргүй хонодог байсан гэж дурсав

Түүий эхнэр Д.Оюунсүрэн тогооч мэргэжилтэй ч зээгээ сургуульд нь хүргэж өгч, авдаг завгүй ажилтай. Охин нь эдийн засагч мэргэжилтэй, тусдаа амьдардаг, хүү Ариунсайхан нь орос сургуулийн XI ангид сурдаг  аж. Ж.Баярсайхан хоёр сайхан зээгийн өвөө болсон ч одоо хүртэл ээждээ эрхэлдэг гэж байв.

 ЦЭРГИЙН ХУАРАНД НЭГ САР БОЛСОН НЬ

 Тэрээр аравдугаар анги төгсөөд цэргийн ерөнхий сургуульд орсон ч бэлтгэл хийлгэхгүй, хуаранд нэг сар болсон гэдэг. Тэгвэл тухайн үед УИХын гишүүн байсан Р.Гаваа генералд их баярлаж явдаг гэнэ. Хууль хатуу, цэргийн сургууль оруулсан хүүхдээ гаргадаггүй, дөрвөн жил сургаад офицероор төгсгөдөг байжээ. Яагаад цэргийн сургуульд орсон юм бэ гэхэд би их залхуу байсан шиг байгаа юм. Онц сурсан хүүхдийг шалгалтгүй авна гэхээр нь орчихсон. Тэр үед манай сургууль дээр нэг хошууч ирэхэд нь хэлж чадаагүй. Нөгөө хүн маань ч сургуулиа магтаж байгаад миний хувийн хэргийг тэмдэглэж аваад явсан. Түүнээс чи ингээд орвол чөлөөлөхгүй шүү гэж огт хэлээгүй. Гадаад руу явах уу гэхээр нь барилдах санаатай үгүй  гэж хэлээд дотоодын сургуульд нь орчихсон. Гэтэл бэлтгэлд гаргадаггүй. Тиймээс бэлтгэл хийх хоёр сарын чөлөө авч байж Р.Гаваа генерал дээр орж сургуулиас гарах өргөдөл дээр гарын үсэг зураад барилдаанаа үргэлжлүүлсэн гэв. Хэрэв тухайн үед Р.Гаваа генерал зөвшөөрөөгүй бол эх орноосоо урвасан хэрэгт унах байжээ.

 НЭГ ТҮВШИНБАЯРЫН АРД ОЛОН ТҮВШИНБАЯР БИЙ

 Тэрээр гавьяат болсоноо самбо, жүдогоор барилдаж байсан үе үеийн хүмүүсийн буян. Спортод нэг Түвшинбаярыг төрүүлэхийн тулд ард нь 140 Түвшинбаяр барилдаж байж ганц Түвшинбаяр гарна. Тиймээс хүмүүс ганцхан Түвшинбаярыг танина уу гэхээс ард нь байгаа хүмүүсийг хэн ч танихгүй. Олон аавын хүү хүчээ үзэж байж тэр дотроос хамгийн сор нь гарч ирдэг. Хоёр хүн аварга болдоггүй, нэг нь л аварга болдог. Спортын хууль тэр гэлээ.6

Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч Г.ПүрэвОчир багш нар түүнийг 17 настайгаас 1990 он хүртэл залуучуудын шигшээ багт дасгалжуулсан байна. Үүнээс хойш өнөөг хүртэл ажил төрлийн холбоотой багш, шавь бөгөөд хоёр багштайгааИх шавийн дээд сургууль”-д хэдэн жил хамт ажилласан. Самбо бөхийн анхны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Машбат багштай ажиллах боломж олдсон. Энэ олон хүн байгаагүй бол өнөөдрийн энэ амжилтад хүрэхгүй байсан. Мэдээж хувь хүний хичээл зүтгэл, авьяас, хүч чадал байлгүй яах вэ. Гэхдээ хамгийн гол зүйл нь тэр олон хүний энерги, хүч хөдөлмөр шингэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс тамирчиддаа даруухан, зөв хүн байх ёстой хэмээн хэлдэг гэж байсан юм.

 ДҮҮ НАРТААТА НАР САЙН ШҮҮГЭЖ ХЭЛДЭГГҮЙ

 Тэрээр би дүү нартаа баярлаж явдаг. Нүүрэн дээр нь “Та нар сайн шүү” гэж хэлдэггүй. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Бага эрэгтэй дүү нь нийслэлийн ИТХ-д тэргүүлэгч, нэг нь Эдийн засгийн дээд сургуульд зөвлөх, нөгөө нь компаниа удирдаад явж байна. Би дүү нарынхаа олсныг үрдэг хэмээв. Мэдээж дасгалжуулагч хүн тамирчдаа гадаад, дотоодын уралдаан тэмцээнд авч явахад хамгийн хүндрэлтэй нь санхүүгийн асуудал байдаг. Ялангуяа, олимпийн бус төрөл хэмээн улсаас мөнгө өгдөггүй. Сайн санаатай хүмүүс, нутгийн зөвлөл, холбооны удирдлагууд энд тэндээс гуйж тамирчдаа явуулдаг. Тиймээс эрхэм гавьяат маань спортод элэгтэй монгол түмэн, ах дүү, найз нөхөддөө талархаж байгаагаа “Зууны мэдээ” сониноор дамжуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Best Prices For Viagra 100mg Prednisolone Over The Counter Cialis Levitra Farmacia online cialis Propecia Barato

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *