Цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн ДАШТ-ий сүлд дуу

6-р сарын 7, 2018 7:14 pm Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 35
34581631_2072870112972011_7417047330622275584_n-550x300

Х.ОЮУНБОЛД

Дэлхийн хөлбөмбөгийн хол­бооноос тэмцээний албан ёсны сүлд дуу “Live it Up”-ийг дуучин Ники Жем, жүжигчин Уилл Смит, Албанийн дуучин Эра Истрефи нарын дуулс­наар цахим ертөнцөд цацсан билээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос дуугаа сонсохыг уриалс­наас гадна үгийг нь су­рахыг хүссэн байна. Гэвч  энэ нь дууг сонссон хү­м­үүст таалагдсангүй. Үүний улмаас  тэд цахим хууд­саараа дамжуулан сэт­гэгдлээ  илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал, тэдний ихэнх нь өмнөх ДАШТ-ий үеэр дуучин Шакирагийн  “Waka Waka” дуу хит болж байсныг сануулжээ. Твиттерт  Nancymadrisco  гэсэн хаягтай хэрэглэгч  “Уучлаарай, ДАШТ-ий албан ёсны дуу аймшигтай байна. Би сэтгэл дундуур байна” гэж жиргэжээ. Өөр нэг хэрэглэгч энэ дуунд хөлбөмбөгийг санагдуулах  юу ч алга.  Энэ дууны аянд Месси яаж  бүжиглэх юм бэ гэсэн байна. Зарим нэг нь дуучин Шакирагаар ДАШТ-ий дууг дуулуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *