“Цахилгаан” Усэйн Болт болон “Загас” Майкл Фелпс нарын хобби

8-р сарын 16, 2016 9:18 am Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 56
8-16-6х

 

Б.БАРС

ЯмайкийнЦахил­гаангэж алдаршсан хөн­гөн атлетикч Усэйн Болт РиоДеЖанейрогийн олимпод гурван алтан медаль халааслантрипл триплбуюу дараалж гурван олимпод тус бүр гурван алтан медаль авах зорилго тээж буй. Тэрээр РиоДеЖанейрод 100 метрийн гүйлтэд түрүүлэн аваргалснаар энэ зорилгодоо нэг алхам ойртоод байгаа билээ.

Алдарт тамирчин гүйл­тээс гадна амьдралааскайфавдаг өөр нэг зүйл бол төрөлх Ямайкийнх нь рэгги хөгжимд бүжиглэх явдал гэж нэг бус удаа хэлсэн билээ. Иймээс ч тэрээр зав чөлөө олд­вол чихэвчэнд нь эгшиг­лэх рэггигийн аяст бүжиг­лэдэг аж.

Тэгвэл Рио-Де-Жаней­род таван алт, нэг мөнгөн медаль хүр­тэн зодог тайлснаа мэдэгд­сэн АНУ-ын домогт усанд сэлэгч Майкл Фелпс хөзрийн покер тог­лоо­монд “нугасгүй” гэдгээ нуудаггүй. Тэр ч бүү хэл “Caesars Palace Classic” гэх покерийн олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцон есдүгээр байрт шалгарч байжээ. Иймээс ч тэрээр сэлэх бүртээ өрсөлдөгчдийнхөө нөөц боломжийг тооцоолоод покерийн бодлого бодон хождог хэмээн нэг бус удаа хошигнож байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Mina
2016 оны 12-р сарын 1

Problem a lot of par;9er&#3nts get views because the have quality video gear already and can spend cash to promote their video's other ways.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *