Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын хурал эхэлсэн

12-р сарын 1, 2015 11:04 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 70
images (11)

Ц.БАЯР

Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын бага хурал Парис хотноо арваннэгдүгээр сарын 30-нд эхэлсэн. Хуралд дэлхийн 150 орчим орнуудын  төр засгийн тэргүүн нар оролцож байна. Тус хурлаар 2020 оноос хойш Киотогийн протоколыг солих Дэлхийн цаг уурын асуудлаар шинэ  гэрээг байгуулах явдал юм. Энэ үеэр  Францын ерөнхийлөгч Франсуа Олланд дэлхийн цаг уурын өөрчлөлтийг террортой жишсэн тухай Reuters Парисаас дамжуулжээ. “Би терроризмтай хийх тэмцлийг дэлхийн дулаарлаас салган авч үзэж чадахгүй. Энэ хоёр өргөн цар хүрээтэй дуудлагад бид хариулт өгөх ёстой. Үр хүүхдэдээ бид терроргүй, сүйрэлгүй ертөнцийг үлдээх ёстой” хэмээн тэр хэлжээ. Мөн тэрээр цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд баян орнууд сул хөгжилттэй орнуудаас илүү хүчин чармайлт гаргах ёстой гэж онцолжээ. Энэхүү хурал  арванхоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *