Ц.Шаравжамц: Жамухын тухай зохиол бичнэ

3-р сарын 14, 2017 11:24 am Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 13
3-14-6х

Т.БАТСАЙХАН

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.ШаравжамцыгШирээний номбулангийн зочноор урилаа.

 

Таныг түүхийн ухааны магистр цол хамгаалсан гэж сонссонЕр нь ном хэр уншдаг вэ?

Ажлаа аваад удаагүй байгаа болохоор ном сөхөх зав гарахгүй юм. Саяхан салбарынхаа 10 орчим журмыг шинэчлэн баталлааМөн хуулийн төслөө өргөн барьчихаад байнаАжил ихтэй ч хааяа түүхийн ном эргүүлэх дуртайЯлангуяа Чингис хааны түүх миний сонирхлыг татдаг . Одоо ширээн дээр маань XIII зууны үеийн монголын түүхтэй холбоотой хоёр ном байнаХарин хувийн номын санд минь Чингис хаантай холбоотой 20 орчим бүтээл бийУран зохиолын номноос гэвэл хамгийн сүүлдЧонон сүлд”-ийг уншиж дуусгасан.

Ном уншихын ач холбогдол таныхаар юу вэ?

 -“Ном бол ертөнцийн харах  цонх мөнгэдэг үг хуучраагүй, үнэ цэнээ алдаагүй байна.   Унших тусам хүний оюун ухаан тэлдэг.   Ялангуяа түүхийн ном хамгийн үнэ цэнэтэй нь  юм. “Түүхээ үл мэдвэл мөхлөө үл мэднэгэсэн үг бийМонгол Улсын түүхийн сайн муу, алдаа оноотой зүйл нь юу байвЭнэ бүхнийг  дэнсэлж чадвал ирээдүйгээ харж чаднаЕр нь хүн алдаагаа  аль болох давтахгүй байхыг хичээдэг. Тиймээс түүхээс сурч мэдэх зүйл их бий.

Сүүлийн үед олон янзын утга агуулгатай ном гарч байна. Та юуг нь харж сонголтоо хийж байна вэ?

Зохиолч, номын агуулга үнэ цэнийг харж сонголтоо хийх дуртайМөн юу уншихыг хүсч байна тэрнээс шалтгаалан ном худалдаж авна.   Түүнээс биш номын сан бол хогийг сав биш шүү дээ. Олдсон таарсан бүхнээ аваад байдаггүй

Ном бүтээх нь энэ насны нэгэн буянд тооцогддог. Танд  өөрийн автортой ном гаргах бодол бий юу?

Байлгүй яахавЭхний ээлжинд сагсанбөмбөгөө бичмээр байна. Сагсанбөмбөгийн сүүлийн 20 жилийн түүх надтай салшгүй холбоотой. Би энэ л салбарт амьдарч эд эс нь болж явсан, одоо ч хэвээрээ

Мөн Чингисийн түүхийг судалж байхад Жамуха миний сонирхлыг нэлээд татсан. Тиймээс энэ түүхэн хүний тухай зохиол бичнэ гэж боддог.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *