Ц.Шаравдорж: Иргэд “Бид сонголтоо хийсэн, одоо өөр хүнд хүчээр санал өгөхгүй” гэж байна 

7-р сарын 3, 2017 8:44 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 22
_MG_4946

Ч.ҮЛ-ОЛДОХ

МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг дэх шатны дүнг та юу гэж үзэж байна?

-Үнэндээ манай намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар ялсан. Гэвч эрх баригч МАН луйвардчихлаа. Яаж булхай луйвар хийснийг монголчууд бүгдээрээ харсан шүү дээ.

Тэгвэл хоёр дахь санал хураалтын дүнгийн талаар ямар бодолтой  байна?

-Яаж ч бодсон М.Энхболд гарахгүй нь тодорхой байна шүү дээ. Үнэнийг хэлсэнд МАН-ын нөхдүүд уучилна биз. Ийм байдал руу намаа, нэр дэвшигчээ аваачсанд МАН өөрөө буруутай. Бурууг бусдаас эрээд байсны хэрэггүй.

Учир шалтгаан нь юунд байна. Нэр дэвшүүлэхдээ буруу хүнийг гаргав уу?

-Хэнийгээ нэр дэвшүүлэх нь тэр  намын дотоод асуудал байх. Их л эв нэгдэлтэй, ёслолын байдалтай байхыг нь харж байлаа. МАН-ын Сонгуулийн штаб нь маш муу ажилласан. Эрх мэдэл, мөнгөндөө бялуурч, өнөө л урдын адил бүх зүйл болчихно гэж хөнгөмсөгөөр найдсан. Өөрөөр хэлбэл, аархалдаа автаж, нийгэмд бий болоод байгаа нөхцөл байдлын өөрчлөлтийг мэдрэх сэхээ байгаагүй. Өрсөлдөгчдөө дутуу үнэлсэн. Үнэндээ М.Энхболдыг тойрон хүрээлэгчид нь “алчихлаа” шүү дээ. Ая тал зассан байдал, хөндлөнгийн хүн ч ичмээр магтаал хэрээс хэтэрсэн. Тэр “мэтгэлцээн” гэгчийг хар л даа, ичмээр. Тэр үед М.Энхболдыг өрөвдөж л байлаа. Тийм зүйлийг бэлтгэж байдаг Сонгуулийн штаб гэж байх уу. Зөвлөж хэлдэг хүн гэж байсан л баймаар юм.   

– Хоёр дахь шатны сонгуульд сонгогчид хэнд саналаа өгөх бол. Тухайлбал, танай нэр дэвшигчид санал өгсөн сонгогчид ямар хандлагатай байгааг хэлж болох уу. МАХН-аас ямар нэг чиглэл, байр суурь баримталж байгаа юу?

– Хэнд өгөхийг одоо тааварлахад хэцүү, тэр тусмаа түүнд өг гэж чиглүүлэх боломжгүй. Бидэн рүү Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Архангай болон нийслэлийн олон дүүргээс сонгогчид байнга ярьж “Бид сонголтоо хийсээн. Бидний сонголт С.Ганбаатар байсан. Гэтэл сонгогч бидний сонголт, өгсөн саналыг маань улаан цайм луйварддаг юм байна. Бид одоо хүчээр өөр хүнд өгөхгүй” гэж байна. Тэднийг буруутгах аргагүй, үнэнийг хэлж байна шүү дээ. Би ч тийм л бодолтой байна. Манай намд 400 гаруй мянган сонгогч саналаа өгсөн. Ингэж саналаа өгөөд байхад МАН улаан цайм л луйвардчихлаа. Ард түмнийг үнэхээр доромжилж байна шүү дээ. Энэ бол Монгол Улсын иргэний сонгох эрхэнд шууд халдсан гэмт хэрэг. Ийм үйл ажиллагаатай намыг хууль ёсны хүрээнд ажиллаж байна гэж үзэж болох уу. Тийм учраас долдугаар сарын 7-ны өдөр манай сонгогчид хэнд ч саналаа өгөхгүй бол, эсвэл татгалзаж байгаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлэхэд гайхах зүйлгүй, буруутгах ч ёсгүй. Үзэл бодлын нь эсрэг санал өгүүлэх гэж шахаж шаардах ч ёсгүй. Саналыг нь луйвардаж доромжилсон,  одоо өөр  хүнд хүчээр  санал өгүүлэх гэж  хүчирхийлж болохгүй.

Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ энэ сарын 7-ны өдөр хоёр дахь шатны сонгууль хийх тухайгаа зарлачихсан  шүү дээ?

– СЕХ-ны шийдвэр хэт яарсан, хүлээж авах боломжгүй шийдвэр. Шалгах ёстой маш олон зөрчил байна. Юуны түрүүнд  Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал хураалтыг хаах үед зарласан 1 .327 .633 хүн санал өглөө гэснээс даруй 39267 санал илүү өгөгдсөн асуудлыг заавал шалгаж байж дараагийн асуудлыг ярих ёстой. Энэ 39267 санал хаанаас гарч ирэв, ямар учир шалтгаантай юм бэ гээд тодруулах асуудал  байна. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар МАН-ын М.Энхболдоос илэрхий давуу санал аваад ирэхээр луйвар булхайн арга хэрэглэж нэмж гаргаж ирсэн санал гэж  бид  ойлгож байна. Ингэж ч үзэхээс өөр аргагүй илэрхий будлиан гаргалаа шүү дээ. Ер нь  улсын хэмжээнд сонгуулийн санал авах 76 хэсэгт  манай намын нэр дэвшигчийн саналаас 100 гаруй мянган санал луйвардсан тухай асуудал ч баримттай яригдана. Говь-Алтай, Увс, Ховд аймагт  нэг тэрбум 89 сая төгрөг, Дорноговь аймагт 90 сая төгрөгийг хүргэж байгааг Цагдаагийн байгууллага газар дээр нь илрүүлсэн асуудал байна. МАН-ын холбогдоод байгаа 60 тэрбумын асуудлын талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 4113 тоот дүгнэлт гарсан тухай АН-аас хэвлэлийн бага хурал хийгээд мэдээлчихлээ. Энэ мэдээллээс үзвэл, 60 тэрбумын бичлэг бодитой, ямар ч эвлүүлэг ороогүй, тэнд ярьсан яриа Ц.Сундуй гэх хүний дуу хоолойтой тохирч байна гэсэн байна. Эдгээр асуудлууд бол ноцтой, гэмт хэргийн шинжийг шууд агуулж байна шүү дээ. Эдгээрийг шалгахгүй байж СЕХ яагаад хоёр дахь шатны сонгууль зарлаж байгаа юм. Юунд яараад байгаа юм. Өөр ч шалгавал зохих маш олон зөрчил дутагдал байна.

Тухайлбал?

-Сонгуулийн сурталчилгааны  өдрүүдэд төрийн үйлчилгээг гудамж талбайд үнэ төлбөргүй гаргаж сонгогчдын саналыг худалдан авах ажиллагаа явуулсан. Санал өгсөн хүний санал өгсөн тухай биллийг 20-100 мянган төгрөгөөр худалдан авсан, сонгогчдыг санал авах байр руу уралдан зөөж, энэ явцдаа бэлэн мөнгө тарааж, архи уулгах зэргээр саналыг нь худалдан авсан. Дэлгүүрүүдэд далд хэлбэрээр ухуулах ажиллагаа явуулж, тэнд өртэй сонгогчдын  дэлгүүрт тавьсан их бага хэмжээний өрийг тэглэсэн, машины зардал нэрийн дор бензин ихээр өгсөн, айлуудын хаяг дээр бүртгэлгүй хүмүүсийн нэрсийг сонгогчоор нэмж бичүүлсэн. Сонгуулийн хуулийн 89 дүгээр зүйлийг зөрчин сонгогчийн хурууны хээг авалгүй оруулж санал авсан. Төрийн албан хаагчдыг айлгаж шахалт дарамт үзүүлж МАН сонгуулийнхаа кампанит ажилд бүрэн дайчилж оролцуулсан гэх мэт өдий төдий ноцтой зөрчлүүд байхад ямар ч арга хэмжээ авахгүй, хяналт шалгалт хийлгүйгээр сонгуулийг цааш явуулах шийдвэр гаргаж байгааг яагаад ч хүлээж авах үндэсгүй юм. Энэ бүх зөрчлүүд нь сонгууль хууль бусаар явагдсаныг нотлох шууд нотолгоо юм. Байдал иймдээ тулж, сонгууль илэрхий хууль бус явагдсан байхад СЕХ дахин сонгууль зарлах ёстой байтал цааш муйхарлан зүтгэж байгаа нь энэ байгууллага илэрхий эрх баригчдын талд үйлчлээд байгааг харуулаад байна. Ийм үйл ажиллагаатай СЕХ сонгуулийн ажлыг зохион байгуулах ямар ч боломжгүй нь харагдаж байна. Иймд Одоогийн СЕХ-ны гишүүдийг огцруулж, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадах гишүүдээр СЕХ-г бүрдүүлж ажиллуулах ёстой. Энд бас нэг тэмдэглэж хэлэх зүйл бол одоогийн СЕХ дан МАН, АН-ын төлөөлөлтэй байгаа нь эрх баригчдад үйлчлэх боломжийг олгож байна. СЕХ-ны бүрэлдэхүүнд МАХН болон бусад нам, олон нийтийн төлөөллийг оруулах зайлшгүй шаардлага байна.  

Сонгуулийн сурталчилгааны үеэр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын гэр бүлийн нэр дээр дугтуйтай зүйл ирсэн, тэр нь сум мэт сэжигтэй зүйл байсан тухай асуудал юу болсон бэ?

-Энэ асуудлыг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий Газарт энэ сарын 27-ны өдөр хүсэлт шаардлага тавьсан боловч одоог хүртэл хариу алга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатарын гэргий  Б.Тунгалагийн нэр дээр хаягласан дугтуйтай зүйлийг 22-23-нд шилжих шөнө нэрт дэвшигчийн гэрт үл таних хүн оруулж өгсөн байна. Дугтуйтай зүйлийг гаднаас нь тэмтэрч үзэхэд юу нь үл мэдэгдэх сум мэт гурван  ширхэг хатуу гонзгой зүйл байсныг хуулийн байгууллагынхан авч явсан байна. Энэ талаар янз бүрийн яриа  таамаг гарч байгаа ч  хуулийн байгууллага шалгаж тогтоосон зүйл мэдэгдэхгүй байна. Дугтуйнд сум байсан тухай ч ноцтой асуудал яригдаад эхэлчихлээ. Энэ асуудлыг шалгуулахаар МАХН-аас энэ сарын 25-ны өдөр Тагнуулын Ерөнхий Газарт шаардлага хүргүүлсэн, ямар ч хариу алга байна. Маш ноцтой энэ асуудлыг ул үндэстэй шалгах ёстой. Нэр дэвшигч, түүний гэр бүлд ингэж заналхийлэл үзүүлж байна гэдэг Монголын улс төр ямар болсон, ямар болгочихоод байгааг харуулсан онц ноцтой асуудал.

Санал хураалтын дүн тун эгзэгтэй, өөрөөр хэлбэл, М.Энхболд авсан саналын тоогоороо хамгийн сүүлд байсан үед МАН-ын өндөр дээд албан тушаалтнууд СЕХ дээр очиж саналыг өөрчлөх ажлыг хийлээ гэсэн яриа байна. Энэ талаар таны бодол?

-Миний хувьд энэ яриаг үнэний хувьтай гэж бодож байна. М.Энхболдын санал 12-13 мянгаар доогуур, өөрөөр хэлбэл, авч байгаа саналын тоогоор нөгөө хоёр нэр дэвшигчээсээ хоцорч гарч ирж байхад МАН-ын зарим албан тушаалтнууд СЕХ дээр очсон юм билээ. Үүнээс хойш Баян-Өлгийн саналын дүнг мэдээлэх ажлыг зогсоосон. Удаж удаж мэдээлэхдээ М.Энхболдын санал 500, 1000-аар нэмэгдээд байдаг, нөгөө хоёр нэр дэвшигчийн санал нэмэгдэхгүй байсаар М.Энхболд даруй 12.0 гаруй саналыг авч хоёрдугаарт орж ирсэн шүү дээ. Сонин байгаа биз. Энэ чинь илэрхий л байна шүү дээ.

Хэн, хэн очсон юм бол?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, бас өөр ч албан тушаалтнууд очсон харагдана билээ.

Нэгэнт булхай луйвраар сонгуулийг будлиантуулсан тул хоёр дахь шатны сонгуульд “Цагаан цаас”-аар өгөхөөс өөр аргагүй гэж иргэд ярьж байгааг юу гэж үзэж байна?

-Саяын санал хураалтаар 18.000 хүн цагаан цаас өгсөн байна гэсэн судалгаа гарсан гэсэн. Үүнийг Глоб интернэшнл  ТТБ “Өөр сонголт эрэлхийлсэн сонголт” гэж нэрлэсэн байна гэсэн. Тэгэхээр үнэхээр сонгогчдын санаа сэтгэлд таарахгүй бол ийм аргаар байр сууриа илэрхийлэхийг үгүйсгэх аргагүй. Заавал нэг хүнд нь өг гэж шахах шаардах, хүчирхийлэх арга байхгүй. Би сая МАХН дээр хийсэн Хэвлэлийн бага хурлаас ирлээ. Сонгуулийн луйвар булхайг таслан зогсоохын тулд СЕХ арга хэмжээ авах шаард­лагатай гэж МАХН-аас Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатар  мэдэгдэл гаргасан. Үүнд “Сонгуулийн луйвар булхай болсон тухай ямар нэгэн баримт байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулах, МАН  болон АН-ын  нэр дэвшигчидтэй холбоотой  гарсан зөрчлийг нэгд нэгэнгүй  нарийвчлан шуурхай шалгаж буруутныг нь олж тогтоон хуулийн дагуу хариуцлага  тооцох ёстой гэж үзэж байна. Хэрэв СЕХ  энэхүү шударга шаардлагыг үл биелүүлж, МАН-АН-ын захиалгаар ард түмнийг басамжлан хоёр дахь шатны буюу  дахин санал хураалт явуулахаар улайран зүтгэвэл шударга ёсыг хүссэн, гэхдээ МАН болон АН-ын алиныг нь ч дэмжихгүй байгаа сонгогчид маань санал хураалтад оролцохдоо Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.9, 99 дүгээр зүйлийн 99.2-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн  төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй  санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын  тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг  хүчинтэй саналын хуудаст тооцно”, “сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч  дэмжээгүй санал гэж үзэж тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно” гэж тус тус заасны дагуу буюу  Та бидний  саналыг луйвардсан, шударга санал өгөх боломжийг хаасан МАН болон  АН-ын  нэр дэвшигчдийн алиныг нь ч дэмжилгүй, саналын хуудсанд ямар нэгэн тэмдэглэл хийлгүй цагаан хэвээр нь үлдээж  хар машинд хийхийг уриалж байна” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 15 Сэтгэгдэл

Albaker Loanfirm
2017 оны 9-р сарын 21

HOHHOT CHINA миний сайхан өдөр

Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.
,
Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан
Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан
Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан
Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож,
24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа.
Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа,
Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.
 Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

HaroQuicle
2017 оны 9-р сарын 27

Buy Generic Viagra With Gift Card Preis Viagra 50 cialis Canine Antibiotic Dosage Amoxicillin

HaroQuicle
2017 оны 10-р сарын 2

Amoxicillin Side Effect Experiences Cialis Es Efectivo online pharmacy Cialis Original Generico Achat De Viagra Montreal Cialis Ohne Rezept Hamburg

HaroQuicle
2017 оны 10-р сарын 5

Buy Cheap Doxycycline In Usa Buy Zithromax No Prescription Furosemide 40 Mg Buy Online viagra Generique Utrogestan Controindicazioni Uso Cialis Algodones Pharmacies

HaroQuicle
2017 оны 10-р сарын 7

Aleve D And Xanax Acheter Viagra Qualite Buy Priligy Online viagra Faux Viagra Inde

HaroQuicle
2017 оны 10-р сарын 9

Generic Viagra Cialis viagra prescription Viagra 100 Mg Precio Sevelamer

HaroQuicle
2017 оны 10-р сарын 10

Cialis 10mg Tadalafil Priligy Acheter levitra online overnight delivery Cephalexin And Chlamydia Best Cheapest Way To Get Cialis Viagra Sildenafil Precio

HaroQuicle
2017 оны 10-р сарын 12

Buy Prednisone Without Rx viagra online prescription Acheter Du Cytotec En Ligne Sans Ordonnance Herbal Propecia Prescription

HaroQuicle
2017 оны 10-р сарын 15

Where To Buy Kamagra Oral Jelly In Singapore cialis levitra direct from india Priligy Par Johnson & Johnson Statins From Over Seas Pharmacy Augmentin Vs Zithromax

HaroQuicle
2017 оны 10-р сарын 21

Acquistare Kamagra Oral Jelly In Francia generic viagra 100 Mg Viagra Preise Kamagra Legal In Uk Malegra Dxt Plus

HaroQuicle
2017 оны 10-р сарын 25

Lotrel Bentyl Dicyclomine In Internet levitra information France Cialis Ou Viagra Ou Levitra

HaroQuicle
2017 оны 10-р сарын 26

Secure isotretinoin best buy fedex viagra Buy Johnson And Johnson Propecia Adult Dosage Amoxicillin

HaroQuicle
2017 оны 10-р сарын 30

Viagra Dopo Mangiato Best Buy Stendra No Prior Script El Paso buy viagra online Precio Cialis

HaroQuicle
2017 оны 11-р сарын 5

Where To Buy Cialis Online Safely Tadalafil Pas Cher 10mg Comprar Cialis Online Foro levitra samples overnight Levitra Precio

HaroQuicle
2017 оны 11-р сарын 8

Buy Cheap Strattera Cheap Cialis Without Rx Cialis Eccipienti viagra Cialis Para La Disfuncion Erectil Generic Free Shipping Levaquin In Internet Free Consultation Lactamase Resistant Abx

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *