Ц.Оюунжаргал: Стратеги төлөвлөгөөг уйгагүй хэрэгжүүлснээр хөгжилд хүрнэ

5-р сарын 15, 2017 8:53 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 23
5-15-2х

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор “GSMi” компанийн захирал Ц.Оюунжаргалыг урилаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ УЛСЫН ХӨГЖИЛ ГЭЖ ХАРЖ БОЛОХГҮЙ

Улс орны эдийн засгийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг учраас нэн тэргүүнд тэднийг чадавхжуулах хэрэгтэй. Үүний тулд менежмент, стратегийг нь сайжруулахад анхаарлаа хандуулж ажилладаг. Мэдээж стратегийг зөв тодорхойлохын тулд зайлшгүй гадаад орчныг судлах хэрэгтэй болдог. Гэхдээ зөвхөн энэ ажлыг хийснээр улсын хөгжлийг түүчээлэх хэмжээнд хүрэхгүй гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд харагдаж байгаа юм. Тэгэхээр зөвхөн микро төвшинд биш макро төвшиндөө дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй.

Ер нь улс орныг зөв зүйтэй хөгжүүлэхийн тулд зарим нэг ойлголтын зөрүү байгааг анзаарсан. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт нь улсын хөгжил мэтээр харж болохгүй. Өөрөөр хэлбэл, 2011 онд дэлхийд байхгүй эдийн засгийн өсөлттэй байсан. Тэрхүү 17 хувийн өсөлтийг бид улсаа хөгжүүлэхэд ашигласан уу гэвэл учир дутагдалтай. Яагаад гэвэл, хүмүүсийн амьжиргааны төвшнийг харвал өсөхөөс илүүтэй зарим тохиолдолд бүр дордсон байгаа нь статистик мэдээллээс харагддаг шүү дээ. Мэдээж үүнд эдийн засаг, санхүүгийн хямрал нөлөөлж байгаа хэдий ч дунд орлоготой иргэдийн орлого буурч байгаа нь эдийн засагт сөрөг үр дүнг дагуулдаг зүйл. Тэгэхээр улс орны хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь дунд орлоготой иргэд, хүн амынхаа нэлээд хувийг эзэлж байгаагаар дүгнэдэг. Тиймээс үүнд анхаарах учиртай.

5-15-2ДУНД БОЛОН УРТ ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ХЭРЭГТЭЙ

Ер нь улс орны хөгжлийг дөрвөн үндсэн шалгуураар илэрхийлдэг. Нэгдүгээрт, байгалийн баялаг буюу газарзүйн байршил хөгжилд нөлөөлдөг. Тухайлбал, манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамаардаг. Энэ нь нэг талдаа сайн боловч нөгөө талдаа багахан савалгаанд ганхаад уначихдаг болохыг харлаа. Тиймээс улс орны дунд болон урт хугацааны стратеги маш хэрэгтэй. Жишээлбэл, Солонгосын хөгжсөн түүхээс харвал, таван үндсэн салбартаа бүх талын анхаарлыг хандуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжих боломжтой хэмээн тодорхойлсон салбартаа Засгийн газар болон хувийн хэвшил бусад хамааралтай бүхий л газрууд нь уялдаатайгаар дэмжиж ажилласнаар өнөөдрийн хөгжлийн төвшинд хүрсэн байна. Тэгэхээр бид үүнийг дотооддоо ашиглан хөгжих чиглэлээ зөв тодорхойлох ёстой. Бид улсыг хөгжүүлэх, эдийн засгийн идэвхтэй байх хүн амынхаа дийлэнхийг Солонгос улсын ажиллах хүч болгож байгаа нь харамсалтай. Манай улсын хувьд эдийн засгийн идэвхтэй хүн ам нь 1.2 сая. Эдгээрийг дотооддоо ашигласнаар эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна улсаа хөгжүүлэх боломж бүрдэх юм.

ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАРАА ТОДОРХОЙЛ

Гадаад орчны өөрчлөлтийг харах нь стратегийн гол зорилго. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлтөөс гадна дэлхий дахинд юу болж байгааг анхааралтай ажиглаж байх учиртай. Түүнчлэн дотоод нөөц бололцоогоо ашигла. Мэдээж уул уурхайн баялгаа эргэлтэд оруулж үр өгөөжтэй байгааг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ нь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс хамааралтайгаар эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Тиймдээ ч бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд чамгүй мэдэрсэн шүү дээ. Тэгэхээр уламжлалт болон бусад нөөц бололцоогоо ашигласнаар эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах боломжтойгоос гадна улсыг хөгжүүлэх алхам болно. Үүн дээр нэмээд оюуны нөөцийг ашиглах бүрэн боломж бий. Тухайлбал, Энэтхэг улс “IT”-гийн салбарыг хөгжүүлэн дэлхийн зах зээл томоохон байр суурь эзлэх болсон. Тиймээс энэ орон зайд тоглолт хийж гарч ирэх боломж нь манай залууст бий. Харин үүнийг хэрхэн хөрөнгөжүүлж, өрсөлдөх чадвартай болгох вэ гэдэгт төрийн зүгээс анхаарах хэрэгтэй. Харамсалтай нь анзаарахгүй эсвэл ач холбогдол өгөхгүй байх шиг санагддаг. Би дээр хэлсэн Солонгос улс хөгжлөө тодорхойлох таван үндсэн салбарыг тодорхойлон түүндээ түшиглэн ажилласнаар хөгжсөн. Бид ч мөн л хөгжлийг дэмжих салбаруудаа тодорхойлон энэ зарчмаар ажиллаж болно шүү дээ.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛНО

Сүүлийн үед бизнесийнхэн болоод төрийнхөн өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Олон улсын тавцанд хүрч ажиллахын тулд өрсөлдөх чадвартай байх нь чухал. Тэгэхээр эхлээд тодорхойл, дараа нь нөөц бололцоогоо ашиглан ажиллах хэрэгтэй. Дэлхийн стратегийн зөвлөх, профессор Майкль ПортерУлс орон бүр өөрийн өрсөлдөх чадварыг тодорхойлох ёстойгэсэн байдаг. Тиймээс бид бусад улсуудтай өрсөлдөхийн тулд юуг анхаарах ёстой, ямар төвшинд ажиллах вэ гэдгээ тодорхойлох юм. Өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь төрийн бодлогын залгамж халаа. Дөрвөн жилийн мөчлөгтэй бодлого баримталж ажиллаж байгаа нь эдийн засагт ихээхэн хор хөнөөлтэй гэдгийг хүн бүр хэлдэг. Энэ нь эцсийн дүндээ өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж хөгжлийг хойш татаж буй юм. Өөрөөр хэлбэл, машины мотор тогтмол хугацаанд давтамжтайгаар гацаад явахгүй байгаатай адил гэж болно.

ЁС ЗҮЙ

Аливаа зүйлийн суурь ямар байгаагаас цаашид яах вэ гэдэг нь хамаардаг. Манай улсын хувьд бизнесийнхний хувьд ч, төрийн албан хаагчийн хувьд ч сууриа тавьж чадаагүй гэвэл хилсдэхгүй. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүдэд хичээл орж байхдаа ёс зүйн тухай их ярих болсон. Учир нь үүнийг дэлхий нийтээр ярьж байгаа юм. Ер нь дэлхийн хэмжээний санхүүгийн хямралыг судлахад эцсийн дүндээ ёс зүйгээ алдсанаас үүдсэн байдаг юм билээ. Тухайлбал, богино хугацаанд их ашиг олохыг хүссэн, амин хувиа хичээсэн харалган бодлоос үүдэлтэй байдаг. Манай улсын хувьд алдаа дутагдлаа ойлгож, ярьдаг. Гэтэл хэрэгжүүлэх нь чухал гэдгийг л ойлгомоор байгаа юм. Жишээлбэл, компанийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ уйгагүй, тууштай хэрэгжүүлэх нь чухал.

ЁС ЗҮЙ БА ХӨГЖИЛ

Оюуны чадамжаа хөгжүүлэх нь олон зүйлийн суурь болж өгдөг. Хүн боловсрол эзэмшихийн хэрээр ёс зүйд суралцдаг гэж боддог. Гэвч зарим тохиолдолд боловсролоос хамаарахгүйгээр ёс зүйгүй үйлдэл гаргах нь бий. Энэ нь хувь хүний суурь хүмүүжилтэй холбоотой байж болох юм. Манай улсын хувьд оюун ухаанд суурилсан боловсролын системтэй. Энэ нь өрөөсгөл талтай гэж боддог. Хэдий чинээ ухаантай байлаа ч хүн чанар, хүнлэг сэтгэл дутвал манлайлагч байж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл, хүн бүр манлайлагч байхын төлөө зорьдог. Харин үүндээ хүрэхийн тулд ёс зүйгээ орхигдуулдаг байж болохгүй юм. Тэгэхээр бид оюуныхаа чадамжийг ашиглан алдаа дутагдлаа тодорхойлон, улсаа хөгжүүлэх стратеги боловсруулж чаддаг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг нь бодит үнэн. Тиймээс тодорхой зүйлийг бодит ажил болгохын тулд ёс зүй дутаж байгаа юм. Мөн хөдөлмөрч байдал ч дутагддаг. Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн хөгжилд ёс зүйтэй байх нь суурь болдог гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, ёс зүйтэй байх нь өнгөрсөн үеэ үгүйсгэхгүй залгамж чанарыг эрхэмлэн хөгжих нэг боломж.

Түүнчлэн хувь хүний өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд ёс зүйтэй, хүн чанартай хүн болж төлөвших учиртай. Үүний дараагаар хэлний боловсролдоо анхаарлаа хандуулснаар ирээдүйд мэргэжил эзэмшин дэлхийн тавцанд үнэлэгдэх эхний алхам болно шүү дээ.

ЖИНХЭНЭ МАНЛАЙЛАГЧ ҮЛГЭРЛЭДЭГ БАЙХ ЁСТОЙ

Институцийн хөгжлийг бас орхигдуулж болохгүй. Учир нь үүгээрээ хүн бүрийн хэлдэг залгамж халаа болон хууль эрх зүйн орчин зэргийг өөрчлөх боломжтой. Цаашид институцийн чадавхийг хөгжүүлснээр ярьдаг биш хийдэг хэвшилд суралцах юм. Биднийг манлайлагч удирдах ёстой гэдэг. Гэхдээ манлайлагч гэж хэн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Жинхэнэ манлайлагч өөрөөрөө үлгэрлэдэг удирдагчийг хэлдэг. Орчин үед хэрэв манлайлагч байхыг хүсвэл өөрөөсөө гадна ёс зүйтэй, чадвартай, чадалтай удирдагч олныг төрүүлэх ёстой гэж үздэг.

Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд оюуны чадамжаа ашиглах хэрэгтэй бөгөөд чадварлаг, чадалтай, ёс зүйтэй удирдагчийг төрүүлэх нь зүйтэй гэж боддог. Энэхүү удирдагч нь нийгмийн болон иргэний ёс зүйг ухамсарлан шилдэг удирдагчдийг олноор бий болгож улсаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах учиртай. Тиймээс төрийн албанд мэдлэг чадвартай, ёс зүйтэй, Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх боловсон хүчнийг тохоон томилдог байх хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 22 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Propecia Es Bueno Cialis Online Levitra Zum Testen

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Keflex With Probenecid viagra online prescription Propecia Cheapest Dedicated

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Precio De Priligy 30 Mg cialis Comparatif Clomid

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Compulsive Disorder cialis price Pastillas Priligy 30 Mg

2017 оны 8-р сарын 23

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you can find 57494 more Infos|Infos on that Topic: zms.mn/ts-oyuunzhargal-strategi-tuluvluguug-uigagui-heregzhuulsneer-hugzhild-hurne/ […]

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Calcolo Levitra cialis price Purple Viagra

2017 оны 9-р сарын 13

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you will find 75748 additional Infos|Informations on that Topic: zms.mn/ts-oyuunzhargal-strategi-tuluvluguug-uigagui-heregzhuulsneer-hugzhild-hurne/ […]

2017 оны 9-р сарын 26

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you will find 64667 additional Infos|Informations on that Topic: zms.mn/ts-oyuunzhargal-strategi-tuluvluguug-uigagui-heregzhuulsneer-hugzhild-hurne/ […]

2017 оны 9-р сарын 26

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 78015 more Informations|Infos on that Topic: zms.mn/ts-oyuunzhargal-strategi-tuluvluguug-uigagui-heregzhuulsneer-hugzhild-hurne/ […]

MiguBamb
2017 оны 9-р сарын 30

Cheapeast Ordering Isotretinoin How Long Does Zithromax Stay In Your System Cialis 5 Mg Daily Success cialis Commander Viagra Internet 75 Mil Indocin Online Canadian Pharmacy

MiguBamb
2017 оны 10-р сарын 4

Acquisto Sildenafil 25 Mg Kamagra Suisse viagra Affordable Levitra

MiguBamb
2017 оны 10-р сарын 6

Nebenwirkungen Viagra Alkohol Viagra Generique 50mg viagra online pharmacy Canadian Pharmacy 24h Catalog

MiguBamb
2017 оны 10-р сарын 8

Will Keflex Cure Pnumonia Acquista Viagra Line cialis Propecia E Infertilidad Viagra Generika Gut Viagra Alcool Danger

MiguBamb
2017 оны 10-р сарын 10

Viagra Con Envio Discount Generic Amoxicilina Where To Order Drugs Overseas Munchen List Of Reputable Online Pharmacies viagra Buy Viagra Online Legitimate Pharmacy Major Route Of Metabolism Of Amoxicillin Provera Internet Medication. Discount Online Cod Only Provera Veraplex Visa Pharmacy. Cheap Free Shipping Provera Internet Website Cash On Delivery

MiguBamb
2017 оны 10-р сарын 15

Pregnancy Zithromax viagra Antabuse Buy Online Chipper Cialis Generico Mejor Precio

MiguBamb
2017 оны 10-р сарын 23

Cialis A Basso Prezzo cialis Buy Now Acticin Website Ups Propecia Generico Finasteride 1mg

MiguBamb
2017 оны 10-р сарын 26

Priligy On The Nhs Gnc Substitute For Viagra Cytotec Contre Indications viagra How Can I Get Samples Of Metformin Secure Tabs Viagra Dove Acquistare Cialis Senza Ricetta

MiguBamb
2017 оны 11-р сарын 1

Lasix Uk Viagra Generico En Farmacia Levitra 20 Mg Indicazioni levitra price per pill Macrobid Where To Buy Cialis Sublingual Review Buy Dapoxetine Hcl Online

2017 оны 11-р сарын 1

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you can find 27223 more Infos|Infos to that Topic: zms.mn/ts-oyuunzhargal-strategi-tuluvluguug-uigagui-heregzhuulsneer-hugzhild-hurne/ […]

MiguBamb
2017 оны 11-р сарын 6

Can You Take Amoxicillin With Lyica viagra Amoxicillin Dose Adult Strep Throat Propecia Infarto

MiguBamb
2017 оны 11-р сарын 13

Pfizer Website Viagra Sales Zithromax Iv Dose viagra Sildenafil 50mg Cheap

MiguBamb
2017 оны 11-р сарын 24

Baclofene Princeps Cialis O Viagra Cual Comprar viagra Acquisto Di Viagra Commander Du Cialis En France

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *