Ц.Оюунгэрэл: Бие, биеэ  татаж унагаах уу, эх орноо өөд татах уу? 

8-р сарын 28, 2015 9:27 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 136
56ross9o2guk414rflkmdceplu

Ч.ЗОТОЛ

УИХын гишүүн Ц.Оюунгэрэлтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дэмжсэн гишүүдийн нэг нь таЯмар үндэслэлээр дэмжив ?

Эдийн засгийн өршөөлийн хуулийг  эхний ээлжинд гаргахад    дэмжиж саналаа өгсөн. Дэмжсэн шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой эдийн засгийн нэмэлт нөөц бүрдүүлэхэд энэ хуулийг ашиглах зорилгоор дэмжсэнЭдийн засгийн нөхцөл муу байгаа нь ганц Монголын биш, дэлхийн нийтийн асуудал болчихоод байна. Өнгөрч байгаа   өдрүүдэд бидний санаа зовоод байсан асуудал харамсалтайгаар биеллээ олоод байна.

Тухайлбал?

Гуравхан хоногийн өмнө АНУын хөрөнгийн бирж дээр урд байгаагүй, ер нь сүүлийн 90 жилд байгаагүй том уналт боллоо. Одоо дэлхийн  эдийн засаг шоконд байна шүү дээ. Энэ юунаас болж үүсэв гэвэл, өмнөд хөршид сар гаруй үргэлжилж байгаа хөрөнгийн зах зээлийн уналт дэлхийн эдийн засгийг чирсэн үзэгдэл боллоо.

Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлын хуулийг гаргах үед  байдал ямар байсан юм  бэ?

Эдийн засгийн ил тод байдлын хуулийг гаргах үед Хятадын эдийн засгийн уналт эхэлчихсэн байсан. Хятадын хөрөнгийн зах зээл дээрх уналт нэлээн удаан, нэлээд гүнзгий үргэлжлэх төлөвтэй байгаа. Ийм учраас дотоодынхоо  нөөцийг гадаадын уналттай зах зээл дээрх, далд эдийн засгийн янз бүрийн  хэлбэрт байгаа зах зээлээ ил гаргаж, эдийн засгаа томруулъя гэдэг үүднээс Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргасан, би  дэмжсэн гишүүдийн нэг

Эдийн засгийн өршөөлийн хууль Эрүүгийн өршөөлийн хуультай зарчмын хувьд  нийцэж байгаа юу?

Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу эдийн засгийн өршөөлийн хууль нь өөрөө Эрүүгийн ил тод байдлын хуульгүйгээр дангаараа хэрэгжихэд эдийн засгийн үр нөлөө авчрахгүй гэж  бид үзсэн. Тиймээс, ялангуяа татварын өршөөл яригдаж байгаахөрөнгө, санхүүгийн асуудал яригдаж байгаа, ялангуяа далд нуусан хөрөнгөө ил тод байлгахад нь дэмжсэн хууль гаргаж байгаа учраас үүнд түлхэц болохуйц Эрүүгийн өршөөлийн хуулийг  гаргаж өгөх шаардлагатай болсон. Ийм учраас би Эрүүгийн өршөөлийн хуулийг бүрэн дэмжиж саналаа өгсөн байгаа.

Хууль гаргасны дараа  үүсээд буй нөхцөл байдлыг та юу гэж үзэж байна?

Одоо бид нэг талаас бие биеийнхээ тогоон дотроос бушуухан доош нь татаж унагаах уу, эсвэл улс орноо, эдийн засгаа дээш  нь гаргаж ирэхийн тулд зарим сул талаа нэг удаа өршөөх үү гэдэг сонголт дээр ирчихээд байна. Эдийн засгийн том дүр зургаар байдал ийм байгаа. Үүнийг харж санаа зовж байгаагийн хувьд  би Өршөөлийн хуулийг дэмжсэн.

Тэгвэл одоо…?

– Одоо ч дэмжсэн хэвээр байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Keisha
2016 оны 12-р сарын 1

Hey, that’s powuefrl. Thanks for the news.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *