Ц.Оюунбаатар: Өвөлжилтийн бэлтгэл хангахад ам ажлын нэгдэл чухал байна

9-р сарын 25, 2015 10:33 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 105
9-25-5

Л.ХЭРЛЭН

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатараас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариу авлаа

Энэ жил улсын хэмжээнд зуншлага хэр байв. Түүнтэй холбоотой  өвөлжилтийн бэлтгэл  ажлын явц ямар байна?

Зарим нутагт өвөл хүндхэн болох төлөвтэй байгаа. Улсын хэмжээнд нийт нутгийн 60 гаруй хувьд  бэлчээрийн даац хүрэлцээтэй, 30 орчим хувь нь гандуу, 10  хувь буюу БаянӨлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Сагил, Түргэн, Давст, Зүүнговь, Хөвсгөл аймгийн Хатгал, Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Хүрмэн, Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Дорноговь аймгийн Алтанширээ зэрэг сумын  нутгаар гантай байнаСүүлийн жилүүдэд уур амьсгалын дулааралтай холбоотойгоор ган, зудын давтамж нэмэгдсэн. Мал хувьд шилжсэн, тоо толгой нь огцом өссөн, аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг  шинэ нөхцөл байдлууд үүссэн. Түүнд нийцүүлж өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг шинэчлэн сайжруулж чадаагүйгээс шалтгаалж хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал, 2000-2002 онд гурван жил шахам дараалсан ган, зудын улмаас 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая мал хорогдсон байдаг.Энэ бүхнийг эргэн сануулахын учир бид өнгөрснөөсөө турш­лага авч, алдаа оноогоо дүг­нэж цаашаа явах ёстой.

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг  зохион байгуулах   Улсын Онцгой комиссоос цахим хурал хийлгэсэнЯмар үүрэг, чиглэл өгөв?

Зарим аймаг, сум­дын мал сүргийг өвөл, хаврын отроор өвөлжүүлэх бэлтгэл ажил нэн тэргүүний асуудал. Дээр нь  цаг агаарын аюулт болон гамшигт үзэгд­­лээс хамгаалах, малын хашаа байрны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Малын тэжээл, нөөц бүрдүүлэлтнамрын мал, мах бэлтгэл, махны нөөц бүрдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхмал сүргийг шимэгчдээс  хамгаалах чиглэл бүрээр асуудлыг хэлэлцэж, нэгдсэн мэдээлэл, ойл­голтыг бүх аймаг, холбогдох яам, агентлагуудад өгөөд байна. Аймаг, орон нутгийн удирдлагуудаас хийсэн мэдээлэлтавьсан санал хүсэлттэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, аймаг, орон нутгийн бүх шатны удирдлагад үүрэг чиглэл  өглөө.

Үүрэг даалгаврыг  биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох уу?

Засгийн газар өвөл­жилтийн бэлтгэл хангах, мал сүргийг тарган тавтай онд оруулах, хөдөө орон нутаг, төв суурин газруудад өвлийг бэлтгэл сайтай даван туулахтай холбогдуулан бүхий л нөөц боломжоо дайчлан, төсөв санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтүүдийг нэн тэргүүнд шийдвэрлэхэд чиглэсэн олон чухал тогтоол, шийдвэр гар­гасан. Түүнийг  бодит ажил  болгох талаар холбогдох яам, Засгийн газрын агентлаг, аймаг, орон нутгийн удирд­лагын төвшинд хангалтгүй ажиллаж байгаа дүр зураг харагдаж байна. Цаасан дээр гарсан шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгох талаар холбогдох албан тушаалтнууд дутуу дулимаг ажиллаж байгааг онцлон сануулсан. Засгийн газар хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, ам ажлын нэгдлийг хангах асуудалд онцгойлон анхаарч байна. Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангалтгүй зохион байгуулж, тайлан мэдээг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэд тайлагнаагүй  яамдын  Төрийн нарийн бичгийн дарга болон Дундговь, Завхан, ДарханУул аймгийн Засаг дарга нарт арга хэмжээ авахаар  өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас шийдвэр гаргасан.

Ер нь хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, ам ажлын нэгдлийг хангаж,  тогтоол шийдвэр бүрийг, тэдгээрийн заалт нэг бүрийг бодит ажил хэрэг болгож байж ирэх өвөл, хаврыг амжилттай даван туулна. Засгийн газраас  тогтоол, шийдвэрүүд гараад бараг нэг бүтэн улирал өнгөрч байхад  газар дээр нь зохион байгуулж хэрэгжүүлж байгаа ажил хангалтгүй, яам, агентлагуудын хариуцсан ихэнх ажил урсгалаар явж байгаагаас  хугацаа алдсан байна. Төлөвлөсөн ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд  бидэнд сайндаа л сар хагасын хугацаа үлдсэн. Ажил хариуцагчдын хариуцлагагүйгээс цаг алдаж, өвөлжилтийн ажилд хүндрэл учруулсан тохиолдолд холбогдох хүмүүст хариуцлага тооцож ажиллана урьдчилан анхааруулсан. Яам, агентлаг, аймаг, нийслэлийн удирдлагууд, тодорхой ажил, асуудал хариуцсан албан хаагчид албан өрөөнөөсөө гарч малчны хотонд, малын бэлчээрт биечлэн очиж ажиллан, тулгамдаж бай­гаа асуудлуудыг шуур­хай зохицуулан шийд­вэрлэхийг нэн тэргүүнд үүрэг чиглэл болгоно

Цаг алдалгүй шуурхай шйдвэрлэх ямар асуудлууд байна вэ?

Юуны өмнө бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтыг  зохион байгуулах бодлогыг сум, баг бүр гаргаж, даацаас хэтэрсэн малыг хэрхэн өвөлжүүлэх арга замыг тооцон, биелэлтийг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Отроор өөр аймаг, сумын нутагт өвөлжих өрхүүдийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор отор хийх газар нутагт нь очуулж, буудал бууц, хашаа хороо, худаг усны асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Энэ ажил одоо болтол тодорхой болоогүй байгааг салбарын яам, аймгийн удирдлагууд анхааралдаа авч, сум, багийн төвшинд хүрч ажиллах хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт ажлаар явж байхад дээврийн хучаас нь алга болчихсон, сарзайсан хэдэн мод л газар сайгүй харагдаж байна. Хашаа гэхээр малыг хүйтнээс хамгаалах битүү хороо биш, холбоод шонд бэ­хэл­чихсэн хэдэн шургааг  байх жишээтэй. Бид хашаа, байрыг зас­вар­ладулаал гэж иймэрхүү юм байлгахыг хэлээгүй.

Мал аж ахуйн мэргэ­жилтнүүд энэ бүхний хаагуур юу хийж яваад байна вэ?

Хашаа байрны засвар, дулаалгыг хэрхэн хийсэн, хуурай хэвтэр бууц хэр бэлтгэсэн талаар төвд ч, орон нутагт ч ямар нэг мэдээлэлгүй сууж байна.

Хашаа барих, засварлах ажлыг арваннэгдүгээр сарын 1-ээс хойш хийх боломж бараг байхгүй гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Өвлийн бэлтгэл хангалтын эцсийн дүнг ирэх  сарын 25-наас   шалгаж хүлээж  авах нь хариуцлага тооцоход  хэрэгтэй боловч бэлтгэл хангуулахад ач тусаа өгөхгүй. Ажил зохион байгуулж, үр дүнтэй юм хийлгэхийн тулд энэ талаарх явцын мэдээлэл бидэнд нэн чухал байна.

Хаана, хэнийх хашаа хороогоо засаагүй байна, хэний  ямар өвөлжөөний буудал бууцыг задалж, хатаагаагүй байна, хэнийх өвөлжих өвөлжөөгүй, хаана өвөлжихөө мэдэхгүй, хашаа хороогүй байна гэдгийг нарны голтойд эрт мэдэж, малчдаар ажлыг нь хийлгүүлэх, шахаж шаардах, өөр арга зам хайж олох, зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хамгийн чухал, гол хэсэг гэдгийг анхааралдаа авбал зохино. Дээр нь өвс хадлан бэлтгэх ажил удаашралтай байна. Энэ жил ихэнх аймагт хадлан ургаагүй, хадаж авах юм хомс байна. Тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд гар тэжээл бэлтгэх, өвөл хавар ашиглах бэлчээрээ нөөцлөн хамгаалах талаар малчид онцгой анхаарах хэрэгтэй. Төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгуул­лагууд энэ талаар малчдад хандсан нэвтрүүлэг, санамж, сурталчилгааг идэвхжүүлмээр байгааг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн бэлчээрийг нарийн хуваарьтай, нөөцлөн ашиглах асуудлыг зөвхөн малчдад даатгаад орхиж болохгүй.  Багийн даргаас эхлээд сум, орон нутгийн удирдлага үүнийг анхааралдаа авч, холбогдох шийдвэр удирдамж гарган биелэлтийг хангуулахыг үүрэг болгож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 9 Сэтгэгдэл

kyrie 1
2016 оны 9-р сарын 21

The layout of the Nike in the Nike + community platform, it is one of the examples of this role.In recent years, sports supplies company is generally accelerated the speed change.
kyrie 1 http://www.kyrie-1.com

official kd shoes
2016 оны 9-р сарын 21

For many years, for those who want to stay slim and healthy, Nike + running application is their everyday and partners.
official kd shoes http://www.officialkdshoes.com

asics
2016 оны 9-р сарын 21

My time intensive internet search has at the end of the day been recognized with awesome concept to exchange with my friends and classmates.
asics http://www.asicsshoes.us.com

Salomon Shoes
2016 оны 9-р сарын 21

WOw!We are the strongest basketball team, we bring you the best shoes.
Salomon Shoes http://www.salomonshoes.org

kd 9
2016 оны 9-р сарын 21

The layout of the Nike in the Nike + community platform, it is one of the examples of this role.In recent years, sports supplies company is generally accelerated the speed change.
kd 9 http://www.kd-9.org

lebron shoes
2016 оны 9-р сарын 21

Thanks for every one of your work on this web page.Your informative tutorial implies much a person like me and further more to my colleagues.
lebron shoes http://www.6lebron.com

lebron james shoes
2016 оны 9-р сарын 21

Is our most recent project of the new column, we hope you like to drink instant coffee, can in a very short time to know some new tide.
lebron james shoes http://www.lebron-shoes.com

Smart Balance Wheel
2016 оны 9-р сарын 23

I recently have two unique Smart Balance Wheel http://adf.ly/6249830/banner/www.fashionhoverboard.com not long ago, using this program . for each other! I made a decision in Dreary along with Proverb, the best colorings out of the pick. They’re just so style at this time ‘ will be having individuals a whole lot!

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Nimotop Baclofen Achat 25mg order cialis online Propecia Without A Prescription Viagra

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *