Ц.Оюунбаатар: СЕХ, УИХ-ын дарга, холбогдох газруудад шаардлага хүргүүлнэ

5-р сарын 5, 2017 3:14 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Намууд , Сонгууль , Улс төр Уншсан: 13
5-5-17h

Ч.ЗОТОЛ

МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлалаа. Энэ талаар тус намын  дэд дарга, Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатараас цаг үеийн асуудлаар тодруулав.

-МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч улс төрөөс хараат СЕХ, шүүх, хууль хяналтын байгууллагууд хориг тавих байх гэж олон нийт харж байгаа. Энэ талаар тайлбар өгнө үү?

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тулсан үед эрх барьж буй МАН, Ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашиглаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөө сонгуулийн бухианд МАХН-ыг оруулахгүй байх, МАХН-аас нэр дэвшигчийг оруулахгүй байх луйврыг шүүх, хууль хяналтын байгууллагыг ашиглан хийхийг оролдож байгааг бид няцааж байгаа. Н.Энхбаяр даргын тухайд түүнд   улс төрийн захиалгат хэрэг  гээчийг л үүсгэн тохсон болохоос тийм зүйл огт байхгүй. Нэгэнт өрсөлдөгчдийн зүгээс хууль, шүүхийнхнийг ашиглан ийм зүйлийг  зориуд бий болгон тулгасан ч  тэр нь 2009  оны Өршөөлийн хуулиар  дуусгавар болсон. Ялтайд тооцох хугацаа нь бүрэн дуусгавар болсон. 2015 оны Өршөөлийн хуулиар тэр нь батлагдсан. Ийм байтал зориуд хуулийг мушгин гуйвуулж, Монгол Улсын хууль эрхзүйн түүхэнд байгаагүй луйвар булхайг шүүх, хуулийн байгууллагаар дамжуулан хийж байгааг  няцааж залруулахыг бид шаардана.  Улс төрийн ийм бохир явуулгаа зогсоохыг Монгол Улсын Их хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд болон СЕХ, бусад газруудад хүргүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *