Ц.Оюунбаатар: МАНАН-гийн үед үүссэн эдийн засгийн хямрал туйлдуулж байна

2-р сарын 24, 2015 10:15 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 471
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

Ч.ҮЛ-ОЛДОХ

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

Монголчууд эдийн зас­­гийн хямрал, хүндрэл га­зар авч, улс орон эл­гээрээ хэвтлээ гэж яриад уд­лаа. Тэгвэл УИХ-ын нам­рын чуулганы сүүлчийн хуралдаанаар эдийн засгийн хүнд­рэлийг даван туулах хөтөл­бөрийг баталсан. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?

-Монгол орон эдийн засгийн хүнд байдалд орчихоод байна. Энэ МАНАН-гийн үед урт удаан хугацаанд бүрэлдэн тогтсон хүндрэл. 2008 оноос эвслийн Засгийн газар ажиллаж байх үедээ их хэмжээний өр тавьж, Тавантолгойн нүүрсийг барьцаалан гаднаас зээл авч иргэдэд бэлэн мөнгө тараасан. Мөн дараа дараачийн Засгийн газар эдийн засгийн оновчгүй үрэлгэн бодлого явуулсан, энэ бүхний дүнд Монгол Улс өнөөдөр хүнд байдалд орчихоод байгаа юм. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн хямрал нүүрлээгүй. Аль ч оронд манайх шиг ийм зүйл учраагүй. Тэр дотор нүүрсний гол импортлогч Австрали, Индонезид хэдийгээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан ч манайх шиг хямарсангүй. АНУ, Европын орнууд Орост бойкот хийснээр эдийн засгийн хүндрэл бий болсон ч манайх шиг ийм зүйл болоогүй.

Товчхон хэлэхэд, Монголд бий болсон хүндрэл бол зөвхөн төрийн удирдлагын чадавхигүй, төрийн тууштай уламжлалт  бодлогогүй,  дээр нь олигархи нөхдүүд гадныхантай хуйвалдаж цөөн хэдэн хүн баяжиж хөлжиж байгаа энэ үйл ажиллагаанаас үүдсэн асуудал. Өнөөдөр 200 гаруй гэр бүл Монголын бүх баялгийн 99 хувьд дангаараа хяналт тавьж, гадныхантай хамтран өмчилж байна. Монголын гурван сая иргэн ядуу, дундаж амьдралтай байна. Дээр нь манай улсад авлига, сахилга хариуцлагын зуд нүүрлэчихсэн. Төрийн албаны бүх салбарт ийм байдал газар авсан. Энэ нөхцөл байдлаас үүдэн улс орны эдийн засгийн  байдал онцгой хүндэрсэн. Ингээд УИХ, Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулаад гурван сар болж байна. МАН засагт оройтож  орж ирсэн. УИХ, Засгийн газар тогтоолын төсөл баталлаа ч байдал хүнд байгаа нөхцөлд гарах гарцыг олж харах талд дутагдалтай байна. Юуны өмнө хуучин хөтөлбөрүүдээ баахан дурддаг. Үйлдвэр, аж ахуйн газрууд байгуулах тухай ярьдаг. Тэр л хэмжээнд байхаас макро эдийн засгийн байдлыг хэвийн болгох, дээшлүүлэх цогц бодлого алга.Түүнчлэн эрдэмтэн, судлаачдаа сонсохгүй байна гэж бид шүүмжилж байгаа.  Шинжлэх ухааны үндэстэй, олон талын байр суурийг авсан, намуудын хэлэлцүүлгийн үр дүнд оруулж ирэх ёстой байтал МАН –аас тогтоолын төсөл оруулж ирж батлуулсан нь учир дутагдалтай. Ер нь бол тогтоол гаргахыг бид эхнээс нь  дэмжсэн ч  АН харин шаардлагагүй гэж үзэж байсан  юм билээ.  Ямар ч байсан тогтоолын төслийг  хөтөлбөр нэрээр баталсан.

-Эдийн засгийг цаашид хөл дээр нь босгох гарцыг та юу гэж харж байна?

-Бид цаашид эдийн засагтай паралель хөгжиж чадах салбараа хөгжүүлэх ёстой. Энэ бол манайд хөдөө аж ахуйн салбар юм. Өөрийгөө хангаад зогсохгүй дэлхийн зах зээл дээр гарч чадах байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадагш нь борлуулах томоохон салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Монголын химийн бордоо хэрэглээгүй тал нутагт улаан буудай, хүнсний ногоо тарьж ургуулж гадагш гаргахад зах зээл бий. Энэ боломжуудыг нэн яаралтай гаргаж өгмөөр байна. Гэтэл манайд өнөөдөр дөнгөж амиа аргацаасан бодлого яваад байна.Тухайлбал, улаан буудай экспортлохгүй гэж  байна. Харин ч эсрэгээрээ экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Химийн бордоо хэрэглээгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн гадагшаа эрэлт ихтэй, бас үнэтэй тусна. Өнөөдөр Өвөрмонголд экологийн цэвэр бүтээгдэхүүний сүлжээ дэлгүүр нээчихсэн байна. Хүн ам олонтой, эдийн засаг хөгжсөн орнууд Монголын газар шороонд ургасан байгалийн цэвэр бүтээгдэхүүн, хүнсний ногоо, түүнчлэн малын махыг хэрэглэхийг хүсч байгаа. Тиймээс бид тодорхой саналуудыг оруулсан. Хоёр дахь гол хөшүүрэг бол авлига, хүнд суртлыг цэглэх явдал чухал. Энэ байдал төрийн бүх алба, бүх салбарт бугшчихаад байна. Үүнээс салах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албыг намаас салгаж шударга төрийн тогтолцоог бий болгох хэрэгтэй.Тэгэх  юм бол Монголын эдийн засаг, улстөрийн тогтолцоо маш түргэн эрүүлжинэ. Улстөрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох шаардлагатай. Танил талаараа, ах  дүү,  төрөл саднаараа төрийн албанд чигжчихсэн, бие биеэ хамгаалдаг байдлаас салах хэрэгтэй.

-Тухайлбал, ямар ба­римт, жишээг та хэлэх бол?

-Жишээ нь, хөдөө орон нутагт газар тариалан эрхлэх гэхээр газрыг нь дарга даамлууд нь авчихсан, тэгсэн атлаа өөрсдөө хэрэглэдэггүй байх жишээтэй. Тэгээд нэг га-г нь хэдэн зуун мянга, хэчнээн сая төгрөгөөр худалдахаар яриад сууж байна. Монголын газар нутгийг, хувийн өмчлөлөөс бусад газрыг худалдах хууль байхгүй. Улаанбаатарын газрыг тэгж худалдаад дууссан. Одоо тэр байдал хөдөөд газар авч байна. Гадныхан ирээд 20-30 га-д хөрөнгө оруулж тариалалт хийе гэхээр өөдөөс нь аймгийн Засаг дарга  нь  том үнэ хэлээд суудаг, эсвэл сумын дарга нар нь дааж давшгүй мөнгө нэхээд сууж байдаг шиг байна. Ийм байвал Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй, бизнес хөгжихгүй, эдийн засаг сайжрахгүй. Түргэн ашиг олох бизнесийн салбар, экспортод гаргах үйлдвэрлэлийг оруулж ирж хөгжүүлэхгүй бол улс орны байдал дээрдэхгүй. 

-Чуулган завсарлахын өмнө нэр бүхий гишүүд Дорнод аймагт ажилласан. Тэнд ард түмний аж амьдрал, бодол санаа ямар байна?

-С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын хэдэн гишүүн Дорнод аймагт очиж иргэдтэй уулзсан. Тэр дотроо эрүүл мэнд, боловсролын салбарынхантай уулзаж ярилцсан. Бид намчирхаж яваагүй. Нийт иргэдтэй хууль дээдлэх чиглэлээр уулзалт хийсэн. Хөдөөгийн иргэд МАНАН-гаас,  АН, МАН-аас залхчихсан  байна. шударга ёс ус агаар шиг хэрэгтэйг мэдэрсэн байна. Монголын ард түмэн, шударга иргэд төрөө барьж эх орноо хөгжүүлэх, баялгаа шударга хуваарилах ёстой гэж олонх нь ярьж байна, ингэж хүсч байна. Мөн цалин тэтгэврийг нэмэхийг шаардаж байна. Үүний төлөө Их хуралд сууж байгаа гишүүд намын харьяалалаар талцалгүй хамтарч ажиллаасай. Чи тэр нам, энэ нам гэлгүйгээр Монголын улстөрчдийг шударга ба шударга бус гэсэн  хоёрхон ангилалд хувааж болно гэж ярьж байна. Тиймээс шударга ёсыг ихээр хүсч байна. Шударга ёсны төлөө тэмцэл, хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлж байна. Түүний дотор нийслэлд энэ хавар эдийн засгийн асуудлаарх тэмцэл, цуглаан нэлээд болох төлөвтэй. Тиймээс УИХ, Засгийн газар онцгойлон анхаарч сайн ажиллах ёстой. Засагт хамтарч ажиллаж буй АН, МАН-аас “Шударга ёс” эвслийн санаачлан өргөн барьсан хуулийн төслүүдийг үл тоомсорлон хойш тавьдаг, жийдэг, хэлэлцдэггүй. Хаврын чуулганд зөвхөн өөрсдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг оруулдаг. Намрын чуулганы сүүлийн өдрүүдэд, Цагаан сарын өмнөхөн ашиг сонирхлын зөрчилтэй, уул уурхайн чиглэлийн болон эдийн засгийн олигархиудын сонирхлын зөрчилтэй хуулиудыг оруулж  ирж баталсан нь олон түмнийг ихээхэн бухимдуулж байна. Зарим талаар бид завсарлага авч ажиллаж ирснийг олон нийт мэдэх байх.  Завсарлага авах шаардлагагүй зүйлүүд ч бас бий, бид дотроо ярьж байгаа. Цаашид ч энэ л зарчмаараа ажил­лана. 

-Сүүлийн үед Оюутол­гойн асуудал Гацууртын орд, Ноён уулын дуулианд  дарагдаж  чимээгүй боллоо. Хүн болгоны байр суурь өөр байна. Харин танай эвсэл, таны хувьд  юу гэж үзэж байна?

-Миний хувьд эвслийн байр суурийг  100 хувь төлөөлж чадахгүй. Би Монголд уул уурхайн хөгжлийг хангах,үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого барьдаг. Оюутолгойг шүүмжилдэг ч гэсэн урагш нь явуулах нь зүйтэй гэж үздэг. Оюутолгойн уурхайг эргэлтэд оруулахын төлөө би олон жил анхаарал, тавьж ирсэн. Харамсалтай нь  Оюутолгойн гэрээ  бол үнэхээр Монгол Улсын эрх ашгийг хохироосон, бизнесийн бүлэглэл, цөөн хүний ашиг сонирхолд нийцсэн шударга бус гэрээ хэлэлцээр болсныг монголчууд төдийгүй дэлхий дахин ярьж байгаа. Тэгэхээр Оюутолгойнхныг дайрч давшилдаг юм уу, харааж загнадаг хүн би биш. Тиймээс уурхайгаа ашиглая, харин Тавантолгой дээр ийм алдаа гарч болохгүй шүү гэсэн үндэслэлээр бид нам харгалзахгүй М.Энхсайхан сайдад асуулга тавьсан шүү дээ.

-Тавантолгойг ашиглах манай улсын  зарчим, баримт­лах бодлого юу байх ёстой  вэ?

-Үндсэн хуульд заасанчлан газар түүний доорх баялаг ард түмний мэдэлд, тэдний хяналтад, өмчид нь  байх ёстой. Энэ заалтыг л баримтлах ёстой. Энэ зарчмаар эргэлтэд оруулах ёстой. Олон улсын оператор компани Шиньхуа Мак, Сумитома  оролцсон ч гэсэн тэд зөвхөн борлуулалт хийх болохоос өмчлөлийг нь өгөөгүй. Өмчлөх эрх Монголын ард түмэн, Монголын төрд байгаа. Өнөөдөр бол урьдчилсан байдлаар өмчлөлд нь өгөх гэж байгаа гэсэн мэдээллүүд гараад байгааг нэг мөр болгож бид М.Энхсайханд асуулга тавьж сонссон. Гацууртын ордын тухайд хэлэхэд нэлээн маргаан дагуулж УИХ намрын чуулганы сүүлчийн хуралдаанаас Засгийн газарт буцаасан. Гацууртын ордыг бид татвараа төлснөөс гадна Монголын ард түмэнд ашиг нь ирж байх ёстой гэж үзэж байгаа. Монголын төр үүнийг хуульчлах ёстой. Төрийн эзэмших хувь 20 байна гэх мэт асуудал тавьдаг. Энэ талаар бид цаашид бодох ёстой. Дээр нь Гацууртын орд дахь түүхийн дурсгалыг хамгаалах талаар иргэд, олон нийтээс тавьж байгаа шаардлагуудыг Засгийн газар анхаарч авч  үзэх ёстой. Тэнд маш нарийн судалгаа хийсэн байх ёстой. Булш бунхантай ойролцоо газруудад огт хүрч болохгүй. Энэ бол монголчуудын соёлын өв, хэдэн мянган жилийн түүхт дурсгал. Тиймээс энэ асуудалд Засгийн газар буулт хийх ёстой.Нөгөө талаас манай зарим  иргэний хөдөлгөөнүүд хэт муйхарлах асуудал бас байдаг юм билээ.

-Тухайлбал?

 

-Баянхонгор аймагт цахилгаан станц оруулах гэхээр байгуулж болохгүй гээд эсэргүүцээд байсан нөхдүүд бий. Энэ  хөрөнгө оруулалт болохоос  ямар алт, нүүрсийг нь гадагшаа зөөж байгаа биш. Эрчим хүч ашиглаж үйлдвэрлэл явуулах боломж бүрдэж байна. Харин байгальд хор хохиролгүйгээр яаж хийх вэ гэсэн шаардлагыг тэр компанид тавих ёстой. Тавантолгойнхон  Өмнөговийн Цэцэг сумын нутгийг битүү хар шороогоор дарсан шиг биш  өөр технологиор тэрийг хийх ёстой. Мөн цөмийн энергийн асуудал байна. Байгаль орчин, хүн амд хоргүй  цэвэр технологийг оруулж ирвэл “Арева” нь байна уу бусад компани  тэр ажлыг хийж болох юм. Энэ бол эдийн засгийн ашигтай салбар. Харин шаардлага хангасан үйлдвэр байгуулах, ийм байдлаар уран болон бусад бодисыг ашиглах нь чухал. Мэдээж монголчууд дэлхийн хөгжлөөс хоцрох ёсгүй. Өөрөөр хэлбэл, асуудлыг хоёр талтай авч үзэх учиртай.

Нийт: 5 Сэтгэгдэл

Heaven
2016 оны 12-р сарын 1

Gosh, I wish I would have had that inoimratfon earlier!

Jera
2016 оны 12-р сарын 3

Right oniht-s helped me sort things right out.

Kevrel
2017 оны 1-р сарын 31
Ellgync
2018 оны 6-р сарын 12

Is Amoxicillin Safe For Children Prescription Viagra On Line Commander Viagra En France [url=http://cialviag.com]canadian pharmacy cialis 20mg[/url] Kamagra Oral Jelly Cape Town

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *