Ц.Оюунбаатар: Би биш салбарынх нь сайд тушаал гаргасан байдаг

11-р сарын 6, 2018 8:10 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 51
11-6-1

Т.БАТСАЙХАН

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай цаг  үеийн асуудлаар ярилцлаа.

Тантай холбоотой хэргийг хуулийн байгууллага шалгаж, шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ бол ямар нэгэн хэргийн тухай асуудал огт биш л дээ.  МАХН-ын удирдлагууд руу дайрсан ээлжит дайралт гэж ойлгож болно. “Тэмээн поло” тэмцээнийг зохион байгуулах үеэр Ц.Оюунбаатар мөнгө завшсан гэсэн асуудал яриад байгаа.

Өнөөдөртөө  намайг ямар нэгэн асуудлаар шүүхэд шилжүүлсэн зүйл огт алга. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр надад эрүүгийн хэрэг үүсгэж, зохион байгуулалттайгаар буруутгах ажил эхэлсэн байдаг.  Энэ нь 2016 онд болсон  гурван жил  тутамд зохион байгуулагддаг “Тэмээн поло”-гийн  улсын аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой. Тухайн үед тэмцээнийг ЭМСЯ-наас зохион байгуулж байлаа.  Эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан тул улсаас ямар нэгэн зардал гаргаагүй.   “Тэмээн поло”-гийн холбооныхон  энд тэндээс зээл авч, тэмцээн зохион байгуулсан, харин сүүлд нь тэр мөнгийг улсаас буцааж төлсөн байдаг.  Энэ шийдвэрийг ЭМС-ын  сайдаар ажиллаж байсан С.Ламбаа  гаргаж байлаа.  Ийм л процесс болоод өнгөрсөн юм.

Тэгээд таныг ямар үндэслэлээр буруутгаад байгаа юм бэ?

-Энэ тушаалыг ЭМС-ын сайд нь гаргаад санхүүжилт нь яг  очих ёстой эзэндээ хүрээд асуудал шийдэгдсэн.  Энэ асуудлаар холбооны залуус хуулийн байгууллагыг шалгаад өгөөч гэж хэлсэн.  Зохион байгуулсан залуус маань банкны хуулга, тэмцээний мөнгөний зарцуулалт зэрэг баримтаа бариад гүйдэг.  АТГ дээр очдог, хүлээж авдаггүй, шалгадаггүй.  Тэр үед Улсын аварга шалгаруулах тэмцээн, холбооны 15 жилийн ойтой давхацсан. Баримтат кино, цом захиалж хийлгэсэн байдаг.  Зөвхөн тэмээн пологийн цохиур гэхэд 80-90 ам.долларын үнэтэй байна. Мөн тусгай тоног, хэрэгсэлтэй байдаг.   Энэ асуудалд Ц.Оюунбаатар гэдэг хүний  оролцоо огт байгаагүй. Би энэ мөнгийг гаргахад, шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй.  Миний гарын үсэгтэй нэг ч бичиг,  цаас  байдаггүй.  С.Ламбаа сайд өөрөө тушаалаа гаргаад Биеийн тамир спортын газар нь зарцуулсан.  Бүх хүний  нүдэн дээр ил тод болсон үйл явдал.  Энэ бүх  процессыг харахад улс төрийн захиалгатай, зохиомол хэрэг  л яваад байгаа юм.   Өнөөдөр ЖДҮХС-гийн луйвар, АСЕМ-тай холбоотой мэдээллүүдтэй зэрэгцэн ийм дайралт явуулж байна.

-“Тэмээн поло” тэмцээ­ний зардал хэд болсон юм бэ?

-150 сая төгрөгийн зардал гарсан юм билээ.   Өнөөдөр морин уралдаан ч юм уу бусад найр  наадамд хэдэн тэрбумаар нь зарцуулж байна.  Гэтэл тухайн үед энэ мөнгө яг тэмээчиддээ, тэмцээндээ зарцуулагдсан байдаг.   Би Өмнөговь аймгийн хүн учраас тэмцээн дээр очиж шагнал гардуулсан төдий.   Тэгэхээр энэ асуудлаар улс төр хийж, хүн хэлмэгдүүлэх гэж байгаа бол МАНАН-гийн луйварчдад битгий горьд гэж хэлмээр байна. ЖДҮХС-гаас насаараа би зээл авч үзээгүй, ямар нэгэн тендерт хэзээ ч оролцож байгаагүй.  Надад эдийн засаг, бизнесийн сонирхол байдаггүй.  Материаллаг зүйл дээр амьдрал тогтдоггүй гэдэгт итгэж, үнэмшиж явдаг хүн.  Монголын төрд 30 гаруй жил зүтгэхдээ цалингаас өөр зүйлээс ашиг хонжоо харж яваагүй.   Үүнтэй холбоотой ямар нэгэн байдлаар шүүх хурал болбол би өмгөөлөгчгүй оролцоод мэтгэлцэхэд бэлэн байна.  Ер нь манай намын удирдлагуудыг буруутгах, зохиомол хэрэгт унагах асуудал нэлээд гардаг. З.Баянсэлэнгийн хувьд ч ийм зүйл болсон.  Тэр хүн тухайн үеийн Засгийн газрын шийдвэрийг дагасныхаа төлөө өнөөдөр шалгагдаад явж байна.

Та Шадар сайдаар ажиллаж байсан.  Засгийн газрын харъяанд байдаг ЖДҮХС-гийн талаар яригдаж байна.  Танай  Засгийн үед яаж шийдэгдэж байсан юм бэ?

-Сан, тендертэй холбоотой асуудалд Шадар сайдын хүрээнд хэзээ ч  оролцож байсангүй.  Ер нь миний нэг зарчим байдаг.  Улстөрч хүн аливаа бизнесийн хүрээнээс хол байх учиртай гэж боддог.  Сангаас гадна одоо АСЕМ-ын талаар ярьж байна.  Тухайн үед асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй шийдээд явсан байдаг.  Ер нь энэ бүхнийг харахад МАНАН-гийн эрх баригчид сангийн болон зарим үйл ажиллагаагаар асар их мөнгө угааж ирсэн юм байна.

МАХН-аас УИХ-д шаардлага хүргүүлсэн.  Ер нь улс төрийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-Улс төр, нийгмийн байдал хурцадмал байна. Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгийг, Улсын төсвийг өөрийн хамаарал бүхий тойрог компаниудад тавьж, 8-56 тэрбум төгрөг хуваарилж байна.  ЖДҮХС-гийн 50 гаруй тэрбум төгрөгийг эрх баригч намынхан хулгайлсан хэрэг гарлаа. Энэ асуудлаар МАХН-аас УИХ-д шаардлага хүргүүлсэн.  Өнөөгийн УИХ ядуу  ардын сонгох эрхийг худалдан авах, өр зээлийг хаах, Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гээд саар бүхнийг хийлээ.  Тэнд үнэн юм гэж алга.  Одоо  улстөрчид мухардалд орж эхэлж байна.   УИХ нь Төсвийн мөнгийг хуваан завшдаг гэмт хэргийн бүлэглэлийн оршин тогтнодог ийм газар болж хувирсан байна.  Тиймээс манай намаас УИХ-ыг тараах асуудлаар шаардлага хүргүүлсэн байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 9 Сэтгэгдэл

дорж хэнтий
2018 оны 11-р сарын 6

энэ хүн цэвэр хүн шүү. оролдох ямарч шаардлага байхгүй.

nike air max 2018
2018 оны 11-р сарын 15

I simply needed to thank you very much once again. I am not sure the things that I would’ve taken care of without the techniques discussed by you regarding my industry. It had become the intimidating case for me personally, however , noticing this professional mode you resolved it took me to leap for gladness. I’m just thankful for the guidance and then have high hopes you really know what a great job you are undertaking instructing people today through your web site. I know that you have never come across any of us.
nike air max 2018 http://www.nikeairmax2018.us.com

nike shox
2018 оны 11-р сарын 15

I definitely wanted to send a word so as to thank you for the lovely hints you are placing here. My incredibly long internet investigation has at the end of the day been compensated with brilliant concept to talk about with my friends and family. I ‘d suppose that we readers are unequivocally blessed to be in a really good network with so many marvellous people with very beneficial strategies. I feel truly lucky to have used your entire website and look forward to so many more cool times reading here. Thanks a lot once more for a lot of things.
nike shox http://www.nike-shox.us.com

ferragamo sale
2018 оны 11-р сарын 15

I want to express my thanks to you just for bailing me out of this particular setting. Just after researching throughout the world-wide-web and coming across recommendations which were not pleasant, I assumed my entire life was done. Existing minus the solutions to the issues you’ve fixed all through this blog post is a serious case, as well as ones that would have negatively affected my career if I hadn’t encountered your web blog. Your own personal competence and kindness in taking care of all the things was very useful. I’m not sure what I would have done if I hadn’t discovered such a stuff like this. I’m able to at this moment look forward to my future. Thanks a lot so much for this expert and sensible guide. I won’t hesitate to suggest your web blog to anyone who should receive counselling about this area.
ferragamo sale http://www.ferragamobelt.us

iniki
2018 оны 11-р сарын 16

My husband and i got very contented when Albert managed to do his web research by way of the precious recommendations he acquired out of the weblog. It is now and again perplexing to just choose to be giving freely things that many many people may have been trying to sell. So we realize we have the writer to appreciate for this. The main explanations you made, the easy blog menu, the relationships your site aid to create – it’s got many superb, and it’s really leading our son in addition to the family know that that subject matter is amusing, which is unbelievably serious. Thanks for all!
iniki http://www.adidasiniki.us

michael kors handbags
2018 оны 11-р сарын 16

I am just writing to let you be aware of what a great experience my friend’s princess enjoyed viewing your web site. She realized numerous things, which include what it is like to possess a marvelous teaching heart to get other people smoothly understand a variety of tortuous things. You really exceeded readers’ expected results. Many thanks for showing such necessary, safe, informative and unique tips about this topic to Lizeth.
michael kors handbags http://www.handbagsmichaelkors.com

goyard wallet
2018 оны 11-р сарын 17

I would like to express my love for your generosity supporting persons that absolutely need help with this important area. Your very own commitment to getting the message all over has been exceptionally valuable and have in most cases enabled folks much like me to achieve their desired goals. Your personal insightful publication signifies this much to me and much more to my colleagues. Thanks a ton; from all of us.
goyard wallet http://www.goyard.us.com

yeezy boost 350 v2
2018 оны 11-р сарын 17

I have to show some thanks to you just for rescuing me from this type of problem. As a result of browsing through the the net and obtaining views which are not productive, I thought my entire life was well over. Existing without the answers to the issues you’ve sorted out through your good posting is a serious case, as well as ones which might have badly affected my entire career if I hadn’t come across your site. Your primary understanding and kindness in maneuvering all the stuff was vital. I don’t know what I would have done if I had not encountered such a step like this. I can also at this moment look ahead to my future. Thanks so much for the skilled and amazing guide. I won’t hesitate to propose your web site to any individual who needs and wants care on this subject.
yeezy boost 350 v2 http://piep.net/yzyboost

moncler jackets
2018 оны 11-р сарын 17

I am writing to make you be aware of what a fine experience our child developed visiting your blog. She picked up plenty of issues, including what it’s like to have a great coaching heart to let other individuals with no trouble learn specified hard to do issues. You actually did more than people’s expectations. I appreciate you for providing those informative, trusted, informative as well as easy tips about this topic to Ethel.
moncler jackets http://www.monclerjackets.us

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *