Ц.Нямдорж, Ж.Эрдэнэбат нар юунаас болж муудалцсан бэ?

4-р сарын 20, 2017 8:45 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 76
4-20-1

З.БОЛД

МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын дунд ширүүхэн маргаан өрнөсөн байна.

Ажил хэргийн маргаан сүүлдээ улс төрийн хэрүүл болж хувирчээ. Ц.Нямдорж гишүүн Ерөнхий сайдыг  “чи бол аймгийн Засаг дарга” гэсэн бол, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нямдорж гишүүнээ, та Засгийн газрын ажлыг хийлгэ. УИХ-ын дарга болох гэж өдөр шөнөгүй хүн бүртэй үг сөрж, албан тушаалын төлөө юм болгон руу ингэж үсчиж ороод байгааг чинь Монголын ард түмэн мэднэ” хэмээн хариуг нь барьжээ.

Тэдний энэ хэрүүлийн үндсэн сэдэв нь Цагаан суваргын орд руу концессын гэрээгээр эрчим хүч татах тухай байсан байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж МАК / Монголын алт/ компанийн лоббигоор энэ төсөлд концессын эрх олгосонд Засгийн газрыг буруутгасан бол Ерөнхий сайд арай өөрөөр тайлбарласнаар хурлын уур амьсгалыг зөөлрүүлжээ. Тэрээр “Ард түмэн ч, УИХ ч том төслүүдээ хөдөлгө гэдэг. Тэдгээр төслийн нэг нь Цагаан суваргын ордын төсөл. Надад болон Засгийн газарт төслийг хөдөлгөх нь чухал болохоос төслийг хэрэгжүүлэгч компани хэнийх байх нь чухал биш ээ. Энэ төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд заавал эрчим хүчээр хангах ёстой. Эрчим хүчний эх үүсвэргүйгээр энэ төсөл хөдлөхгүй, тэнд бүтээн байгуулалт өрнүүлэх ямар ч боломжгүй. Тийш нь татах эрчим хүчээр зөвхөн Цагаан суваргын ордын төслийг хангахгүй. Монгол Улсад өнөөдөр лаа барьж байгаа хоёрхон сум болох Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчинд холбох нийгмийн ач холбогдолтой юм ” гэж тайлбарласан байна.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *