Ц.Нямдорж: Ерөнхий прокурор ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн боломжгүй

4-р сарын 10, 2018 1:34 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 95
33-2

Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Д.Гантулга гишүүнтэй холбоотой Халдашгүй байдлын дэд хорооны хурлын тайланг сонсов. Тайланг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Тэрээр “Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Энэ удаагийн хуралдаанд Н.Энхболд гишүүнээс бусад нь суусан. УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дүгээр заалтыг Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанаар  хүчингүй болгосон байтал хууль дотор баахан 6.9.1 дүгээр заалтыг дурдсан байна. Ийм байдлаас болоод хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Түүнээс гадна Ерөнхий прокурор ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрхзүйн боломжгүй болж хувирчээ. Энд нэг зүйлийг сануулахад Д.Гантулгыг хамгаалаад байгаа юм байхгүй. Хуулиа ойлгомжтой болгохгүй бол УИХ өөрөө хууль зөрчих нөхцөл байдал үүснэ. Тиймээс хуулийн ойлгомжгүй байдлыг яаралтай засахгүй бол дахиад нэг гишүүнийг яллагдагчаар татсан асуудал орж ирж мэдэх юм” гэв. Ийнхүү Халдашгүй байдлын дэд хорооны тайланг сонссон гишүүд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар гаргасан тогтоолыг хэдий хугацаанд хүлээж аваад засах ёстойг хуульд заасан эсэхийг тодруулсан юм.  Ингэхэд цэцийн дүгнэлтийг хэд хоногийн дотор хүлээж авах ёстой гэсэн заалт байхгүй. Тиймээс одоо хуулийн мухардлыг арилгах боломж байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас тодотгов.  Ингээд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуулийн мухардлыг арилгахаар ажиллаж байгаа тул тэр болтол Д.Гантулгын өргөдлийг хэлэлцэх боломжгүй гэдэгт санал нэгдсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *