Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийн асуудал Монголын төрийн ялзралын толь бичиг болсон

1-р сарын 31, 2017 4:36 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Намууд , Улс төр Уншсан: 33
16402212_1339212619458016_1977576059_n

Х.ЦОМ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан ажиллагааг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ асуудлын өнгөрөгч долоо хоногт хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсан тул хойшлуулаад байсан юм.  Ажлын хэсгээс “Эрдэнэт” үйлдвэрийг төр буцааж авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн уг дүгнэлтэд 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзсэн байна. Энэ үеэр цөөнгүй гишүүд байр сууриа илэрхийлсний дотор УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ““Эрдэнэт”-ийн асуудал Монголын төрийн ялзралын толь бичиг болсон. Улсын өмчөөр эрх мэдэлд дулдуйдаж, улсыг яаж хулгайлж болдгийг харуулсан толь бичиг.  Энэ бол авлига, хээл хахуулийн асуудлыг Монголын төр хамгаалж үлдэх, хараагүй дүр эсгээд цаашаа явах уу гэдэг асуудал болчихоод байна” гэлээ.  Ажлын хэсгээс боловсруулсан шийдвэрийг төслийг тус Байнгын хороогоор дахин хэлэлцсэний эцэст УИХ-руу оруулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Celina
2017 оны 2-р сарын 13

These are great things to be doing. You must always switch up your exercise routines, as our bodies get use to what we are doing. If you are able to do these a couple times of week you will notice an imprmveoent in your body. You can find some kind of hill in any town or city you live in that would work for this.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *