Ц.Нарангэрэл: Тогтолцоог өөрчлөх ёстой

8-р сарын 26, 2015 9:37 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 80
8-26-5h

Х.МОНГОЛХАТАН

Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.

Эдийн засгийн өршөөлийн хуульд хоригтавих ёстой гэж та бүхэн үзэж байгаа юмбайна. Ямар үндэслэлээр тэр вэ?

-Татварын өршөө­лийн хууль гарна гэж жил гаруйн өмнөөс ярьж эхэлсэн. Гэтэл Эдийн засгийн өршөөлийн хууль болоод гараад ирлээ. Татварын өршөөлийн  хууль гаргана гэж дуншсанаар Монголын эдийн засагт маш том хохирол учруулж байгаа юм. Татварын өршөөлийн хууль гарна гэж хүлээсэн хувь хүн, компаниуд татвараа төлөхгүй байсаар бүтэн жилийн нүүр үзлээ. Үүнээс болж хагас жилийн байдлаар 300-400 тэрбум төгрөгийн татвар төлөлт дутуу байгаа гэсэн тоо байна лээ.

Ер нь улстөрчид биз­несмэнүүдтэй хуйвалдсан өөрсдийнхөө эрх ашиг, арьсыг хамгаалсан хуулиуд баталж байна. Зөвхөн Эдийн засгийн өршөөлийн хууль ч гэлтгүй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг энэ маягаар хүчиндэж зүтгүүлж байна.

Энэ удаагийн Эдийн засгийн ил тодбайдлын тухай хуулиар маш олон компанид эдийн засаг хүнд байгаа үед үйл ажиллагаагаа жигдлээдцаашаа хөгжөөд явах боломжтой гэсэн эерэг хүлээлт байсан. Гэтэл яг одоогийн байдлаар жижиг аж ахуйннэгжид төдийлөн хамаарахгүй гэж эдийн засагчид хэлээд байна?  

-Нэг хуулийг баталснаар, өөрчилснөөр, нэг хэсэг хүмүүсийг өөр­чилснөөр асуудал шийдэгдэхгүй. Тогтол­цоог бүхэлд нь өөрчлөх ёстой. Хууль хяналтын байгууллагынхан эрх баригчдын гарын дор ажиллаж байна. Тэд зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байна. Үндсэн хуульд хүн бүр эрх тэгш байна гэж заасан. Тэгвэл яагаад том албан тушаалтнуудад өршөөл үзүүлээд шударгаар татвар төлж байгаа жижиг дунд бизнесийнхэнд үзүүлэхгүй байна вэ. Энэ бол эрх тэгш байдал алдагдсаны шинж. Энэ хямрал яагаад бий болов гэхээр Монголын эдийн засагт баялаг бүтээх бодлого байхгүй байгаагаас эдийн засаг дампуурч, хямарч, мухардалд орж байна.

Эцсийн бүтээгдэхүүн үйлдварлэх том үйлдвэрүүд барих хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрт бодитой орсон хөрөнгө байхгүй шүү дээ. Гэтэл заавал яагаад жижиг дунд үйлдвэр гэж нэрлээд томчуудын ах дүү хамаатан садан төсөв хөрөнгийг нь авч байдаг юм бэ.

Монголд өмч хувьчлал явагдаж дууссан бол одоо төрийн хувьчлал явагдаж байна. Монголын төр 20-30 хүн цаад тал нь 200 хүний эрх мэдэлд бүрэн орж байна шүү дээ. Бусад иргэд нь үг хэлэх эрхгүй, боловсронгуй боолын нийгэм байгуулж байна. Хэрэв би үгээ хэлээд тэмцлээ гэхэд хууль дээрээ туйлшрах гэсэн заалттай учраас хуулийн дагуу намайг шүүхэд дуудаж, прокурор нь хянаад шүүгч нь ял өгөөд шоронд явуулна гэсэн үг.

Татвар бол ард түмний мөнгө гэдэг. Ил тодын тухай хуулиас болоод татварын орлого буурна гэж ярьжбайсан. Улсын төсөвт сөргөөр нөлөөлөхгүйгээр зохицуулах ямар арга зам байж болох вэ?

-Татварын өршөө­лийн хууль гарна гэж дуншсан сүүлийн нэгж жилд маш олон татвөр төлөгч татвараа төлөөгүй. Цаашид ч төлөхгүй. Яагаад гэвэл амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг луйварчин улстөрчдөө хахуульдаад, тэд нар нь бизнесийн бүлэглэлээ хамгаалаад хууль гаргаад байна. Нэг улстөрч бүлэглэл аль нэг компанийг хамгаалсан хууль гаргаж өгөөд ашиг авч ажилладаг болсон нь бодит байдал. Та нар татвараа төлөхгүй байж бай. Удахгүй өршөөлийн хууль гаргана гэсэн маягаар хамтран ажиллаж байна. Энэ хууль ч тийм зорилготой.

Одоо Монголд луйврын тогтолцоог өөрчилсөн хувьсгал хийхгүй бол жижиг сажиг өөрчлөлтийн хууль хэрэггүй.

Бидэнд жишээ авах жишээ олон бий. Тухайлбал, Норвеги улсад газрын баялаг нь 100 хувь төрийн мэдэлд байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн хүний  хөрөнгийн 50 хувийг улс нь гаргаж хөл дээрээ тогттол нь дэмжиж ажилладаг. Яагаад гэвэл нийгмийн нэгж нь хүн гэдгийг маш сайн мэддэг. Тиймээс суурь зарчим нь сайн учраас тэнд хөгжил явагдаж байна. Харин манайд эсрэгээрээ. Ямар ч дэмжлэг зөв бодлого байхгүй мөртлөө хүмүүсээ гаргуунд хаядаг. Өнөөдөр шоронд байгаа хүмүүсийн ихэнх нь танил талгүй, мөнгөгүй ядуу эмзэг бүлгийнхэн байна. Ийм л шударга бус нийгэмд бид амьдарч байна.

Тэгэхээр тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй гэж үү. Түүнийг яаж хийнэ гэж?

-Ингэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал. Хүмүүст соён гэгээрүүлэх ажил явагдахгүй байна. Боловсролын тухай хуулиас хүмүүжил гэдэг үгийг авч хаяснаар багш нарт хүүхдийн хүмүүжил хамаагүй боллоо. Энэ хүүхэд сайн, муу хүн болох нь Монголын төрд ч хамаагүй гэсэн үг. Энэ утгаар нь нарийн сайн харах юм бол гадны гар хөл болсон улстөрчдийн бодлого л манайд явагдаж байна. Түүнээс монголчуудын төрийн бодлого алга. Монголын төр эзгүйдэж байна даа.

Үүнийг залруулахын тулд тогтолцооны өөрчлөлт буюу хувьсгал хийх цаг болсон. Хувьсгалыг ямар ч хүчирхийлэлгүй хийх ёстой. 1990 онд оготнын хамраас цус гаргалгүй хийсэн түүхтэй. Тэгвэл хоёр дахь удаагаа ийм хувьсгал хийх цаг болжээ.

Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж, эдийн засгийн үр ашгаар хэмжиж болохгүй. Баялаг бүтээж байж эдийн засаг хөгжинө үү гэхээс зээл тусламж аваад Монгол Улс хөгжихгүй. Хүн бүр улстөржиж, хий хашгирч давхихаас илүүтэй бодит нөхцөл байдлыг сонирхож, зөв талаас нь харж, зөв өнцгөөс нь оролцох хэ­рэгтэй. Бид мөнгөн дээр тогтсон нийгэм байгуулчихаад, түүнийгээ ирээдүй хойчдоо үлдээвэл өөрийнхөө сууж буй мөчрийг хөрөөдөж буйн шинж шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Gerry
2016 оны 12-р сарын 1

You have more useful info than the British had colonies pr-WIeIW.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *