Ц.Идэрбат: Нэгийн үнээр хоёрыг бүү ав

2-р сарын 17, 2017 11:45 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 25
NISI20140107_0009207029_web

О.САРАНЦЭЦЭГ

 

Сар шинийн баярыг угтаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ. Улсын байцаагч Ц.Идэрбатаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Худалдаа эрхлэгчдэд ямар зөрчил байна вэ?

Худалдаа үйлчилгээ­ний ажилчид эрүүл  мэндийн урьд­чи­лан сэр­гий­лэх үз­лэг шин­жилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүн, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, мөн нэгийн үнээр хоёрыг гэсэн хадгалах хугацаа нь дууссан бараа зарах зөрчил түгээмэл байна.

УлаанҮдээс оруулж ирсэн хүнсний бүтээгдэ­хүүнийг гар дээрээс худал­даа­лах тохиолдол их байна?

Сүүлийн үед автобусны буудлын ойр орчимд бараа бүтээгдэхүүн зарж буй иргэд олширч байна. Энэ нь БНХАУ болон ОХУаас импортлосон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн ихээр худалдаалж байна. Тиймээс  гар дээрээс худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *