Ц.Гантулга: Ширээний теннисний хөгжилд ач холбогдолтой тэмцээн болно

4-р сарын 19, 2017 9:41 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 5
4-19-6h

Т.БАТСАЙХАН

Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч агсан О.Чулуунбатын нэрэмжит “Mongolia cup-2017” олон улсын Анхдугаар тэмцээн энэ сарын 20-22-ны өдөр болох гэж байна. Энэ талаар Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, “ТөмөртӨргөөкомпанийн ерөнхий захирал Ц.Гантулгатай ярилцлаа.

 

Манай улс анх удаа ширээний теннисний олон улсын томоохон тэмцээн зохион байгуулах гэж байна. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

Ерөнхийдөө бэлтгэл дуусч байна.

Бүх насныхан оролцсон чансаа өндөртэй олон улсын тэмцээнийг зохион байгуулах нь нэр төрийн хэрэг юм. Бид бүхий л  салбартай хамтран ажиллалаа. Санхүүгийн хямралтай үе таарч, хүндрэл бэрхшээлтэй зүйл олон байсан ч боломжоороо, хамтын хүчээр бүхнийг болгож байнаТэмцээнд 12 улсын баг тамирчин оролцохоо илэрхийлснээс БНХАУ, БНСУ, ОХУ, Малайз, Хонконг, Польш зэрэг 10 гаруй орон урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байна.  “Mongolia cup-2017” олон улсын тэмцээний техникийн ивээн тэтгэгчээр Хятадын “Grand China Sports” групп ивээн тэтгэгчээрТөмөртӨргөөкомпаниБласт”, “Talk talk english” тэргүүтэй олон компани хамтран ажиллаж байна.

Олон улсын тэмцээн зохион байгуулах нь мэдээж ач холбогдол өндөртэй. Тэр талаар тодруулахгүй юу?

Ширээний теннисний спорт түүний онцлог, давуу талуудыг харуулах, сурталчлахад тэмцээний зорилго оршиж байгаа. Ер нь аливаа спортын төрлүүдийг хөгжүүлэх, цаашлаад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд олон улсын чанартай томоохон тэмцээнүүд маш чухал нөлөөтэй. Бид жүдо, чөлөөт бөх зэрэг спортын төрлүүдээр олон улсын томоохон тэмцээн хийдэг. Түүн шиг ширээний теннисний томоохон тэмцээн ч бас зохион байгуулдаг болох нь зүйтэй гэж үзээд  “Mongolia cup-2017”-г санаачилсан.

Анх удаа гэдэг утгаараа бас хариуцлага өндөртэй байх?

Тийм шүү. Одоогоос 10 жилийн өмнө манай улсад Ширээний теннисний өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн болсноос хойш тив, дэлхийн чанартай томоохон тэмцээн зохиогдоогүй. Тиймээс анх удаа зохион байгуулж буй энэ тэмцээн манай улсын ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр үзүүлнэ. Мөн дэлхийн 12  орны баг тамирчин манай оронд ирэх гэж байна. Тамирчдыг маш олон хүн дагаж ирнэ. Тэд Монголд худалдан авалт хийнэ. Монголыг сурталчилж дэлхийд таниулах өндөр ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм. Бид олон улсын тэмцээнүүдийг үлгэр жишээ хийж чаддаг гэдгээ харуулах юм. Манай бусад холбоод тэмцээн амжилттай зохион байгуулдаг. Бид тэднээс дутмааргүй байна. Ер нь энэ тэмцээн маань спорт, соёл, нийгмийн гээд бүх төрөлд эерэг нөлөө үзүүлнэ.

Дэлхийд алдартай тамирчид ирнэ гэж байна. Тухайлбал ямар хүмүүс ирэхээ мэдэгдээд байна вэ?

Ширээний теннисний түүхийг бичиж ирсэн энэ спортынзагалмайлсан эцэггэж болохоор тамирчдыг эх орондоо урьсан байгааМонголын ширээний теннисийг дэлхийн төвшинд хүргэх эхний нэг алхам нь гэж харж байна.  “Mongolia cup-2017” тэмцээний өмнө “Grand china sports” группийн ерөнхийлөгчтэй  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тэд олон улсынАзэрэглэлийн 16 ширээ, олон улсын тэмцээн явуулах шал, шигшээ болон үндсэн багийн 60 тамирчны хувцас хэрэглэл өгсөн байгаа. Мөн ширээний теннист гэрэлтүүлэг их чухал байдаг. Спортын төв ордныАзаалны гэрэлтүүлгийг бүрэн шийдэж өглөө. Тэдний зүгээс 100 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлээд байна.

Манайхаас ямар тамирчид оролцох вэ?

Манайхаас улс, азийн аваргууд маань оролцож байна. Саяхан Азийн аваргын тэмцээнд тамирчид маань амжилттай оролцоод ирсэн. Бид энэ тэмцээнд залуу тамирчдаа түлхүү оролцуулах бодолтой байгаа. Шүүгчдийн зөвлөлийн даргаар олон улсын шүүгч н.Мөнхбилэг ажиллаж байна. Дэлхийн ширээний теннисний холбоо албан ёсоор 2000, албан бусаар 20 мянган тамирчинг эрэмбэлдэг. Манайх А, B, C, D, F гэсэн таван зэрэглэлээс дунд зэрэглэлд нь багтаж байна. Сагс волейбол гээд спорт тоглоомын төрлүүдээсээ харьцангуй өндөр рейтингтэй явдаг.  50 гаруй  жилийн түүхтэй ширээний теннисний энэ төрөл маань тодорхой төвшинд хүрлээ. Үүнийгээ бид цааш хөгжүүлэх шаардлагатай байна. Сургалт систем, арга барилаар жаахан хоцронгуй байгаа нь үнэн. Энэ тэмцээн бидний хоцронгуй байдалд цэг тавих юм.

Шагналын сангийн тухайд?

Тэмцээний шагналын сан Олон улсын тэмцээнүүдээс дутахгүй өндөр байна. 800-1200 ам.долларыг бид шилдэг тамирчдадаа өгнө. Ер нь бүхий л зүйлийг Олон улсын хэмжээнд зохион байгуулахаар ажилласан. Цаашдаа  энэ тэмцээнийг Олон улсын Ширээний теннисний холбоо, Азийн ширээний теннисний холбоотой хамтран календарьчилсан төлөвлөгөөнд оруулж хоёр жил тутамд зохион байгуулаад явах төлөвлөгөөтэй байгаа.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *