Ц.Ганхуяг: 42 дугаар тойрогт МАН тэмцээн зохиож, АН сонин тараасан байна

8-р сарын 15, 2018 8:33 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 37
8-15-2

Ч.ЗОТОЛ

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-оос ИЗНН-ыг Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж  тус намын дарга Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн  дарга С.Батбаатар, улс төрийн зөвлөлийн  гишүүн М.Амартүвшин нар    мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг  хэлэхдээ “Манай намыг нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн СЕХ-ны шийдвэр нь  Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 16.9 дэх “Монголын Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг  зөрчиж байна.  2016 онд СЕХ мөн ийм шийдвэр гаргаж байсан, өнөөдөр  ч үүнийгээ давтлаа.  Нөгөөтэйгүүр, онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасныг, түүнчлэн сонгуулийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр иргэн, улс төрийн намын сонгогдох эрхэнд халдах нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон Цэцийн 2010 оны нэгдүгээр сарын 22-ны Их суудлын хуралдааны шийдвэрийг тус тус зөрчлөө. СЕХ  бүртгэлийн байгууллага болохоос шүүн таслах байгууллага биш. Улс төрийн намын дотоод хэрэгт оролцох, хууль бус янз бүрийн мэдээлэл хийх ёсгүй” гэв.

Тэрээр сэтгүүлчдийн асуултанд ингэж хариулав.

Танай намыг 2016 оны  ээлжит сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг СЕХ мөн  гаргаж байсан. Тэр үед ч мөн адил  тайлангаа хоцроосон гэсэн үндэслэлээр бүртгээгүй юм уу?

-Тайлангаа өгөөгүй гээд 2016 оны  ээлжит сонгуульд бүртгэхгүй, оролцуулахгүй гэж байсан.  Энэ бүхэн нь холбогдох байгууллагууд, Захиргааны хэргийн зохих шатаар дамжин, хамгийн сүүлд Давж заалдах шатны шүүхээс ИЗНН-ын эрх зөрчигдсөн байна, сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой. Сонгуулийн байгууллага шүүн таслах үйл ажиллагаа явуулах нь шударга зарчимд нийцэхгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл  СЕХ өнөөдөр ч тэр үйлдлээ давтаж байна. Иймд бид зохих шатны байгууллагуудад хандана.СЕХ ажил үүргийн хуваарийн дагуу ямар  ажил зохион байгуулж хийх ёстойвэ гэвэл,  Хэнтий аймгийн  42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн хугацааг УИХ  өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэж зарласан. Сонгууль зарласан мөчөөс эхлэн  тухайн тойрогт аливаа сурталчилгаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглодог. Сурталчилгаа явуулсан тохиолдолд торгохоос  гадна тухайн нам, эсвэл нэр дэвшигчийг сонгуулийн бүртгэлээс хасах хуультай. Үүнийг СЕХ хянаж, байр сууриа илэрхийлж явах ёстой. Гэтэл  энэ үүргээ  биелүүлэхгүй атлаа манай намыг сонгуульд оролцуулахгүй гээд улс төрийн зорилготой  өөр ажил хийгээд сууж байна.

-42 дугаар  тойрогт намууд хууль зөрчсөн  ямар жишээ, баримт байна?

-МАН, АН-ын зүгээс  хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь,  хиймэл сонгогчид буюу “царцаа”-нууд  аль эрт тийшээ нүүгээд оччихсон байна. Удахгүй  бид энэ талаар мэдээлнэ. Хэчнээн хэмжээний “царцаа”, хиймэл сонгогч аваачсан бэ гэдэг тоог нэгтгэж  гаргана. МАН-ын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх  Хэнтий аймагт наадам, шоу нээсэн, үг хэлсэн  асуудал байгаа. Гар бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулаад явж байна. Энэ тэмцээнд УИХ-ын нэр бүхий гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд оролцож байгаа. Ирэх  сард Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд улсын чанартай тэмцээн зохион байгуулахаар товлосон байна. Түүнээс гадна АН-аас  Хэнтий аймгийн сонгогчдод зориулсан сонины тусгай дугаар гаргасан байна. Энэ сонин дээр  тус аймаг дахь  намын дарга нь  мэндчилгээ дэвшүүлж, арын нүүрт нь нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай, өмнө нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажилалж байсан Ж.Оюунбаатарын хийсэн ажлын тайлан, цаашид хийх  ажлын талаарх сурталчилгааг хэвлэж тараасан байна.  Энэ үйлдлүүдээс нь харахад 42 дугаар тойрогт шударга сонгууль явагдана гэхэд эргэлзээ төрж байна. Уг нь СЕХ манай намыг бүртгэхээс татгалзахаасаа өмнө ийм л ажлуудаа хийх ёстой юм. Хяналтаа тавьж, сонгуулийг зөв, шударга явуулахад анхаарал тавих ёстой байсан. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ талаар бид шаардлага тавих болно. Мөн хууль ёсны эрхээ сэргээхийн тулд зохих байгууллагуудад хандана.

С.БАТБААТАР: ХОЁР НАМ ӨРСӨЛДӨГЧӨӨ БАЙХГҮЙ БОЛГОХ ГЭЖ  ИЗНН-ЫГ “ЧӨДӨРЛӨЛӨӨ” 

 

ИЗНН-ыг 2016 оны ээлжит, одоо болох  нөхөн сонгуульд бүртгэхгүй байгаа нь улс төрийн зорилготой гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

– 2015 онд  З.Энхболд  АН-ын дарга байхдаа “Та бүхэн манай намтай  нэгдээч”  гэсэн албан бичгийг ИЗНН-д ирүүлж байсан. Тэр албан бичгийн хариуд ИЗНН-ын аймаг, дүүрэг, хороодын анхан шатны байгууллагууд нэгдсэн байдлаар  өгсөн. Бид нэгдэхгүй гэсэн. Тэгэхээр улс төрийн хоёр том нам өөрсдийн өрсөлдөгчдийг байхгүй болгоё гэсэн зорилт тавьдаг нь харагдаж байгаа юм. Сонгогчид мэдэж байгаа, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ гарч ирэхэд яаж бужигнуулсныг. Шинээр гарч ирсэн улс төрийн намуудыг хагалах, бутаргах явуулга хийдэг. 2015 онд МЗНН-ын анхан шатны нэгжүүд дээр   “АН-тай нэгдэхгүй” гэсэн шийдвэр гарангуут сонгуульд орох эрхийг хязгаарлачихсан. Гэтэл нөхөн сонгуулийн өмнө мөн л тэр аргаа давтаж байна.

Тайлан  хоцроосон хүмүүстээ танай нам хариуцлага тооцсон уу?

 -Энэ асуудлаар бид намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлогын хорооны даргаар ажиллаж   байсан хүмүүстээ  олон удаа шаардлага тавьж ирсэн. Гэтэл тайланг хоцроосон байгаа юм. Үүнийг бид захиалгатай гэж үзэж  байгаа. Тэр хүмүүс хариуцлагаа хүлээгээд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлогын хорооны даргаас чөлөөлөгдсөн. Гэхдээ улс төрийн намыг СЕХ бүртгэхгүй байгаа нь Цэцийн шийдвэрийг зөрчиж буй асуудал. Манай намыг дэмждэг 60 гаруй мянган гишүүн, дэмжигчдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Эрх мэдэл бүхий том намынхан, УИХ-ын гишүүд   улс төрд орж ирэхээсээ  өмнө өөрсдийн цамцыг багадвал оруулга  оруулж,  томдвол хасч өмсч  ирсэн шигээ улс төрийн намд хандаж болохгүй. 76 гишүүн дотор хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаагаа мэддэг нь маш цөөн. Зарим нь хуулиа ч мэдэхгүй байна. Хэн нь мэдэгдэхгүй нөхөр чуулганы танхимд орж ирж суугаад өөрийгөө хууль  тогтоогч гээд сууж байна. Цэц хүчингүй болгож хассан заалтыг сонгууль болгон дээр хэрэглээд байх юм бол цаашид юу болох вэ. Энэ ганц ИЗНН ч биш цаашид маш олон намд халгаатай. Тиймээс бусад намууддаа хандаж хэлэхэд, хоёр намаас бүү ай, шударгаар өрсөлдөөрэй гэж хэлэх байна. Бид ч гэсэн эрхээ эдэлж,  сонгуульд ормоор байна. Хууль бус аргаар 60 гаруй мянган гишүүн, дэмжигчтэй улс төрийн намын эрхийг хязгаарлаж, хааж боож болохгүй. Улс төрийн тавцанд бүгд шударга өрсөлдөх хэрэгтэй.  Цаашид СЕХ-г намаас томилогдсон этгээд даргалж, тодорхой даалгавар биелүүлдэг явдлыг цэглэх ёстой. Үүний эсрэг бид тэмцэнэ. Сонгуулийн төв байгууллага хууль ёсны  эрх үүргээ   хэрэгжүүлэх ёстой болохоос улстөржсөн шийдвэр гаргаж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 21 Сэтгэгдэл

Bayern Munchen Trøjer
2018 оны 8-р сарын 25

I appreciate perusing your web sites. Thanks for your time!
Bayern Munchen Trøjer http://www.shannonmdrealty.com/Niklas-Dorsch-jerseyID-512541027

Napoli Tröjor
2018 оны 8-р сарын 25

Hey, excellent internet site you’ve got presently.
Napoli Tröjor http://www.fashionradicalsnews.com/Pepe-Reina-p-34690

Atletico Madrid Drakt
2018 оны 8-р сарын 26

Simply wished to say I am delighted I came upon your page!|
Atletico Madrid Drakt http://www.socalhardwoodflooring.com/Filipe-Luis-C-Atletico-Madrid-P-2428

Maglia Monaco Poco Prezzo
2018 оны 8-р сарын 26

Many thanks very practical. Will share site with my buddies.
Maglia Monaco Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Monaco-5-Defender-Jemerson-p-5424

Juventus Trøjer
2018 оны 8-р сарын 27

Maintain the helpful job and bringing in the crowd!
Juventus Trøjer http://www.asleftasfound.com/daniele-rugani/juventus/7675661

Maglia Everton Poco Prezzo
2018 оны 8-р сарын 27

Passion the website– very user friendly and great deals to see!
Maglia Everton Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/everton/maglia-leighton-baines

Bayer Leverkusen Tröjor
2018 оны 8-р сарын 27

Great website! It looks really professional! Keep up the great work!
Bayer Leverkusen Tröjor http://www.bettermensolutions.com/Bayer-Leverkusen-Jonathan-Tah

Napoli Drakt
2018 оны 8-р сарын 27

thank so a lot for your website it aids a great deal.
Napoli Drakt http://www.mydescubrimientos.com/Napoli-20-Piotr-Zielinski-2018

fotbollströjor med tryck
2018 оны 8-р сарын 28

You’re a very practical site; could not make it without ya!
fotbollströjor med tryck http://www.afterglowvp.com/

fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 28

Particularly interesting looking frontward to coming back again.
fodboldtrøjer http://www.crimsontee.com/

fotballdrakter barn
2018 оны 8-р сарын 29

Awesome Web site, Preserve the useful work. Appreciate it.|
fotballdrakter barn http://www.travelstobhutan.com/

magliette calcio poco prezzo
2018 оны 8-р сарын 29

Extremely revealing, looking forward to visiting again.
magliette calcio poco prezzo http://www.synchronizationofus.com/

magliette calcio
2018 оны 8-р сарын 29

Terrific internet site you’ve got in here.
magliette calcio http://www.glivytech.com/

fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 29

Thanks for furnishing this type of amazing info.
fodboldtrøjer http://www.zamanthajoeh.com/

billige fotballdrakter
2018 оны 8-р сарын 29

You have impressive knowlwdge right here.
billige fotballdrakter http://www.nottheitgirls.com/

Magliette Calcio Poco Prezzo
2018 оны 8-р сарын 30

Love the website– really individual pleasant and lots to see!
Magliette Calcio Poco Prezzo http://www.wendtsporkpalace.com/

Maglie Calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 30

I benefit from checking your website. Many thanks!
Maglie Calcio a poco prezzo http://www.niveauradio.com/

maglie calcio poco prezzo
2018 оны 9-р сарын 1

Passion the site– extremely user friendly and whole lots to see!
maglie calcio poco prezzo http://www.haeroo.com/

maglie calcio poco prezzo
2018 оны 9-р сарын 25

Many thanks, this site is extremely beneficial.
maglie calcio poco prezzo http://www.glivytech.com/liverpool-ejaria-bambino-pid-83256

Real Madrid Tröja
2018 оны 9-р сарын 28

I enjoy this site – its so usefull and helpfull.
Real Madrid Tröja http://www.tampabaygoodliving.com/Real-Madrid-Ronaldo-fotbollstr%C3%B6ja-p-20408

maglie calcio
2018 оны 10-р сарын 9

Great website! It looks really professional! Keep up the great job! sites:ggglese.com
maglie calcio http://jb-appliance.com/dreamteam/blog/view/365/alberto-davedutc

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *