Ц.Элбэгдорж өөр хэмнэлд шилжжээ

1-р сарын 9, 2013 9:52 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 759
Ерөнхийлөгч маань  ойрдоо  амралт багатай, ерөнхий  PR-аа эхлүүлээд  ажил ихтэй байна. Бараг дөрвөн  жилийн турш зөвхөн гадаадад зорчсон тэмдэглэл хөтлөж суусан  төрийн тэргүүн  маань ерөнхийдөө суурин хэм­нэлд шилжиж зүгээр суу­хаа ер больжээ.

Ө.СОНОР

 

Ерөнхийлөгч маань  ойрдоо  амралт багатай, ерөнхий  PR-аа эхлүүлээд  ажил ихтэй байна. Бараг дөрвөн  жилийн турш зөвхөн гадаадад зорчсон тэмдэглэл хөтлөж суусан  төрийн тэргүүн  маань ерөнхийдөө суурин хэм­нэлд шилжиж зүгээр суу­хаа ер больжээ.  Проку­рорын хүсэлтээр үүрэгт ажлаас нь  чөлөөлнө, энэ тэр гэсэн гишүүдийн  дур­гүйг хүргэсэн хуулиас эхлээд олон янзын хууль  санаачлах ажлыг  Ерөн­хийлөгч л  ганцаараа хийдэг болов. Ард түм­нийхээ дунд байхыг амласнаа гэнэт санаж  Улаанбаатарын утааг өндрөөс  нэг  харж, үнэхээр гамшиг  гэж уулга алдаж гэнэ. За тэгээд цаатны отогт  очиж  хонов,  Цэцээ гүнд гарч хийморио  сэргээв, шүүхийн тухай багц хуулийг санаачлав, гадаадад байгаа монгол­чуудынхаа  тухай ярив, яруу  найрагчдыг  өрөөн­дөө  дуудаж  уулзав. Өчиг­дөрхөн л гэхэд пар­ла­ментад хаалттай  мэдээлэл танилцуулахаар  болсныг хэвлэлийн албанаас нь дамжуулав. Унтаа байсан “president.mn”-ийн  мэдээ  ч ойрмогхон  солигдох  болжээ.

Ийнхүү  ирэх зургаду­гаар сарын сүүлчээр  болох Ерөнхийлөгчийн  сонгуульд Ц.Элбэгдорж  элбэг PR-аар бэлдэж эхэллээ. Төрийн тэргүүн  болсноосоо хойш ард түм­нийхээ  дунд биш  ха­рийнхны дунд  ихэнх цагаа  өнгөрөөсөн  түүнд  иргэд нь үүргэвчтэй бас аялагч Ерөнхийлөгч гэх  нэр, хаягийг өгөөд  байгаа  юм.  Харин  одооны  энэ  цаг хугацаа бол аялах  үе  биш  гэдгийг  Ээбээ тун  сайн ойлгож байна. Одооноос ард түмнийхээ  дунд  орж, суурин  хэмнэлд  шилжин өөрийгөө  хүлээн зөвшөөрүүлэх  ажлыг  бүхий л талаас нь  хийхгүй бол нам дотор нь ч өрсөлдөгч бурхинууд цөөн­гүй байгааг тэр маш  сайн  гадарлах  хүний  нэг би­лээ. Ингээд л Ерөнхий­лөгчийн  үйл  ажиллагаа  ер  бусын ихээр идэвхжиж  байгаа нь  энэ ажээ.

Маш  их юм ярьж гарч ирсэн Ц.Элбэгдоржийн  төрийн тэргүүн  байх хугацаа бага үлдсэн байна. Харин  өнгөрсөн  хугацаанд  тэрээр ярьсан, хэлсэн  шигээ маш  их  ажил  амжуулсан уу гэдэгт  бардам хариу өгөх хүн  олдохгүй ажээ.  Гадаадаар байнга зугаалахгүй, шагнал  бөөндөхгүй гэж хэчнээн  их зарлаж  байсныг нь  иргэд мартаагүй байна. Тэгээд  гадаадаар  зугаалаагүй, шагнал  бөөндөөгүй гэдэгт нь итгэх нэгэн одоо цөөхөн үлдсэн  бололтой.  Бүх  зүйлийг өнгөрсөн  жилүүдийн түүх  бичиж үлдээсэн учир Ээбээ чухамдаа “Хэн бэ” гэдгийг ард түмэн илүү тод  цээжилж авсан байх.  Нөхцөл байдал ийм бай­гаа, нөгөөтэйгүүр бусад гэхээсээ илүү  намынх нь  доторх өрсөлдөөн түүнийг илүүтэй зовоож байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ирэх зургадугаар сар  хүртэлх ажлын төлөвлөгөө  маш  шахуу гарсан  нь мэдээж. Ард түмнийхээ дунд байх  цагаа соргог мэдэрдэг түүнийг ард түмэн үдэх үү, үлдээх үү. Ц.Элбэгдоржийн өөр хэмнэл эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *