Ц.Элбэгдорж АН-д эргэж элсэх үү?

3-р сарын 13, 2018 9:03 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 46
_MG_0909

Т.БАТСАЙХАН

 Экс Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд элдвийг л хийлээ. Нэг хэсэг дураараа дургиад авъя гэсэн  бололтой. UB паласын үзэгчийн  суудалнаа  бүжиглэжАНУын ЛосАнжелес  хотноо казино ч тоглож үзлээ. ПёнЧаны олимпийн наадамд тухалж, эрх чөлөө гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрч явлааАргагүй л дээ сүүлийн найман жил  тэр Төрийн тэргүүн хэмээгдэж, чөлөөтэй ч аялаж зугаалж чадаагүй. Чөлөөтэй байх тэр цаг хугацаагаа нөхөөд авахад нэг их гэмгүй.   Харин саяхнаас түүний талаарх зарим мэдээлэл  цацагдаж эхэлсэн.    Эхнийх нь Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр  томилжээ. Тус комисс нь 2010 онд Испани  улсын санаачилгаар Мадрид хотноо байгуулагдсан байнаОлон улсын хууль эрх зүйгээр ажилласан туршлагатай эвсэл цаазын ялыг халахад хувь нэмрээ оруулсан 16 бүрэн эрхэт төлөөлөгчтэй байгууллага юмТэрхүү 16 төлөөлөгчийн нэг нь манай экс болж байнаДараа нь  Ц.Элбэгдорж Францын улс төр, нийгмийн ухаан, гадаад харилцааны тэргүүлэгч сургуульд лекц уншлааАНын ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солон­госын удирдагч нарыг  Улаанбаатарт уулзах  нь зүйтэй хэмээн баахан жиргэвЭнэ бүхний дараа Ц.Элбэгдоржийг улс төрд эргэн ирж байгаа талаар яриа гарч эхэлсэнМөн  өөрийн төрөлх нам болох Ардчилсан намынхаа  харъяанд багтахаар өргөдлөө  өгсөн тухай  шуугиж эхлэв. Ц.Элбэгдорж эргэн ирлээ гэхэд одоогийн Ерөнхийлөгчийн үзэл бодлын эсрэг зогсох нь байна гэдгийг зарим нэг нь онцолж байвУчир нь Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг хүртэл ажиллуулж эхлээд байгааХарин Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг олон улсын төлөөлөгч учраас энэ асуудалд эсрэг байр суурьтай байх нь гарцаагүй юм. Ингээд Ц.Элбэгдоржийн эхний улс төр Төрийн тэргүүний бодлогын эсрэг байж мэдэхээр байнаМөн тэр АНд элслээ гэхэд түүнийг ротаци хийсэн, лидер гишүүдээ нам дотроо хавчиж эхэлсэн тийм уур амьсгалтай нам  хүлээж авна.   Мөн Ардчилсан намын зүгээс  Ц.Элбэгдоржийг намдаа элсэх өргөдлөө өгсөн гэх мэдээллийг үгүйсгэж байгааМөн   Ц.Элбэгдорж намын гишүүн боллоо гэхэд яг л  шинээр элсэж байгаа мэт намын анхан шатны байгууллагад хандажхүсэлтээ өгөх нь байнаАН 2016 онд ялагдал хүлээж, УИХд цөөнх болсон. Одоо ч нам доторх уур амьсгал нэлээд ширүүн байгааЭнэ цаг үед Ц.Элбэгдорж намдаа, улс төрдөө эргэн ирвэл АНын улс төр илүү сонирхолтой үргэлжлэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *