Ц.Даваасүрэн: УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ДЭМЖИХ ЁСТОЙ

2-р сарын 8, 2018 9:18 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 21
7

Т.САЙХАН

 УИХын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх асуудлаарх байр суурийг нь сонслоо.

 -2018 онд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ. Засгийн газраас баримталж буй бодлого юу байх бол?

Сэргээгдэх эрчим хүчинд үүсээд буй асуудал бол үнэ. Үнэ тарифыг буулгах шаардлагатай. Тэгэхгүй бол зардал нь иргэд, аж ахуй нэгжийн  нуруун дээр ирж байна. Үүнийг буулгахын тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх саналыг оруулж байгаа. Цаашид өрсөлдөөнт байдлаар үнэ тарифыг нь буулгана.

Одоогийн байгаагаас хэдэн хувь  буурах боломжтой гэж тооцоолсон бэ?

Одоо нэг кв цагт 300-400 төгрөг төлдөг. Мөн эрчим хүчний өөрийн зохицуулалт, тогтвортой байдлын асуудал байна. Жишээлбэл, нарны станц өдөрт 100 мВтыг үйлдвэрлэж байна. Ингээд зургаан цагаас хойшх оргил ачааллын үеэр наргүй болчихдог учраас үйлдвэрлэлээ явуулж чаддаггүй. Иймэрхүү хүндрэлүүд гарч байгаа учир зохицуулах шаардлагатай асуудал бий. Эрчим хүчний системийн тогтвортой байдалд нар, салхины станцууд тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байнаҮүнийг зохицуулах дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Зарим оронд хуримтлалын технологи ашигладаг болсон байна. Мөн усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчинд бид түлхүү анхаарал хандуулж байгаа.

Усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүч ямар үр дагавартай вэ?

Энд хүндрэл гарах нь бага. Үүнийг бид дэмжих ёстой. Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Европын сэргээн босголтын банктай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮг бий болгох чиглэлд хамтран ажиллахаар тохирсон. Үүний дараа Ховд голыг түшиглэж усан цахилгаан станц барих хөрөнгийг олох ажлууд хийгдэнэ. Мөн Эгийн голын дэргэд усан цахилгаан станц барих асуудал яригдаж байгаа.

Уг усан цахилгаан станцыг барихад хэдий хэр хэмжээний хөрөнгө орох вэ. Эргээд мөн ямар хэмжээний зардлыг хэмнэх бол. Энэ талаар судалгаа хийсэн үү?

Нар, салхины цахилгаан станц явуулах зөвшөөрлөөр 1300 мегаватт үйлдвэрлэж байгаа. Гэтэл манай улсын суурилагдсан хүчин чадал хэрэглээ 1000 мегаватт байгаа юм. Хэзээ ч нар, салхиар цахилгаанаа 100 хувь хангана гэж байхгүй шүү дээ. Ийм зөвшөөрлийг өгсөн нь бодлогын алдаа юм. Үүнийг зохицуулахад хүндрэл тулгараад байна. Энэ жил нарны 100 мегаваттай цахилгаан станц барина. Гэтэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь байх ёстой. Энэ хувь нь хэтрээд явчихаж байгаа юм. Учир нь нарны цахилгаан станцын хүрээнд 600, 700 мегаваттын эрх өгчихсөн байна.

Засгийн газрын хуралдаанаарЭрдэнэтүйлдвэрийн 51 хувийг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойСтандартбанкинд 99 сая долларыг төлөхөөр болсон гэх мэдээлэл үнэн үү?

-Засгийн газар тэр өрийг төлөхгүй. “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргасан нь бодитой юу, үгүй юу гэдэг яриа байгаа. Ер нь нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол “Эрдэнэт” үйлдвэр хуулийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээгээд шийдээд явах ёстой. Мөн “Эрдэнэт”-ээр баталгаа гаргасан хүмүүс хариуцлага хүлээж  хохирлыг барагдуулах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *