Ц.Чинзориг: “Дэггүй Лиз” комеди гэдгээрээ онцлог

5-р сарын 26, 2017 9:48 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 32
5-26-5й1

Р.ОЮУН

УДБЭТын балетмейстр, хөтлөх найруулагч Ц.Чинзоригтой ярилцлаа.

УДБЭТаар сонин юутай. Шинэ уран бүтээл хийгээд завгүй байх шиг байна. Тоглолтынхоо талаар танилцуулахгүй юу?

-2016-2017 оны улирлын хөтөлбөрүүд дарааллынхаа дагуу явж байна. Францын хөгжмийн зохиолч Ф.ХерольдынДэггүй Лизхэмээх шинэ балетаа энэ амралтын өдрүүдээр тоглохоор бэлтгэлээ хийж байна. Энэ балет комеди гэдгээрээ онцлог. Монголын болон олон улсын театрт комеди балет ховор байдаг. Монголд анх удаа комеди балет тоглох гэж байгаагаараа онцлог.

Энэ балетад юуны тухай өгүүлдэг юм бол?

Үйл явдлын хувьд гэр бүлийн зөрчлийн талаар өгүүлэх юм. Өнөөгийн нийгэмд байгаа асуудал. Эцэг эхчүүд охин хүүхдээ гайгүй айлын хүүхэдтэй суулгахыг боддог. Балетын гол зангилаа энд байгаа.

Гэхдээ охин хайр сэтгэлээ тэргүүнд тавьдаг. Ээжийнхээ үгэнд орохгүй. Ээж нь банкны гэх эрхэмтэй ярилцаадЗа хоёулаа хүүхдүүдээ суулгаягэж тохироод хүүхдүүдээ танилцуулахад охинд таалагдаагүй. Учир нь нөгөө баян эрхмийн хүү нь ядмаг сэтгэлгээтэй, 20 настай ч сэтгэхүй нь хүүхдээрээ, тоглож наадах дуртай нь нэг комеди дүр болгож өгч байгаа юм. Одоо хөгжимтэйгөө нийлж байна. Тайз, гэрэл, хувцастай гэсэн сургуулилт орж ирнэ. Жүжигчдийн хувьд бүгд туршлагатай. УДБЭТ нь дуурь 50, балетийн 50 гаруй уран бүтээлийн сантай. Энэ олон жүжигт долоо хоног бүр хувирч тоглодог. Тиймээс шинэ балетыг гаргахад ажиллагаа бага байна.

Ихэнх нь залуу уран бүтээлч байна уу даа?

Манай балет анги залуужиж байгаа. Балетыг залуу хүний урлаг гэдэг. Мэдээж ахмад жүжигчид бий. Залуу хүн настай хүний дүрд тоглоход зохимжгүй шүү дээ. Тиймээс тэтгэвэрт гарсан ахмад жүжигчидээ урилгаар тоглуулж байгаа. Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн гуай тасралтгүй олон жил театрт ажилласан. Тэтгэвэрт гарснаасаа хойшХунт нуур”, “Жизель”, “Шелкунчикгэсэн жүжигт ирж тоглодог. Мөн энэ шинэ балетад тоглоно. Тайз, хувцас 80 хувьтай, эхнээсээ бэлэн болсон хувцсаа өмсч үзэж байна. Засах шаардлагатай бол ерөнхий зураачтай ярилцаад дор нь янзлаад явж байгаа. Удахгүй хяналтад орно.  

Тэгэхээр үзэгчдэд хүрэхийн өмнө шалгуулна гэсэн үг үү?

Театрын уран сайхны зөвлөлөөр орж хянуулаад, баталгаажуулаад үзэгчиддээ хүргэнэ дээ. Сая уран сайхны удирдагч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай бидний тоглолт хэрхэн явагдаж байгаад хяналт тавьж харсан. Манай театр долоон ангитай, энэ ангийн удирдлагуудаас Уран сайхны зөвлөл бүрддэг. Сайн уран бүтээл гаргахын тулд театрын бүх хамт олон ажиллаж байна. Манай шинэ уран бүтээлд хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа баярлалаа. МөнДэггүй Лизминий анхны бүрэн хэмжээний уран бүтээл. Өмнө нь бүжгүүд болон нэг үзэгдэлт балетыг хийж байсан. Шинэ уран бүтээл хийх боломжийг олгосон Уран сайхны зөвлөл, захиргаа, итгэл хүлээлгэсэн нийт уран бүтээлч болон Маркетингийн алба, оркестр найрал хөгжим, балетын хамт олон, тайз, гэрлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.  

-“Дэггүй Лиз”-ийг хэдэн насныхан үзэж болох вэ?

Бидний зорилтот үзэгч гэвэл өсвөр насныхан. Энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүд, мөн ямар ч насныхан үзэх боломжтой. Театрын дүрэмд зургаагаас дээш насны хүүхдүүдийг театрт оруулж болно гэж заасан байдаг.

Энэ олон хүнийг удирдаад уран бүтээл хийнэ гэдэг амаргүй байх

Сургуульд байхаас эхлээд хүмүүстэй харилцах шаардлагатай болдог. Нэг бүжиг тавьсан ч бүжигчиддээ заана, загнана, уурлана, заримдаа аргадна. Одоо тэр үеийг бодвол 200 хүнтэй ажиллаж байна. Тиймээс найруулагчийн хувьд нарийн төлөвлөгөө шаардлагатай. Бүгдийг нь шахаад шахуу график барьж ажиллахыг эрмэлздэг. Сайдаж, муудах зүйл гарна. Гэхдээ уран бүтээл цааш өрнөж, шат шатаар ахиж байна.

Найруулагчаар хэдэн жил ажиллаж байна вэ?

СУИСийг балетмейстрээр төгссөн. Мэргэжлийн багш маань Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай. Балетын жүжигчнээр УДБЭТаа гурван жил гаруй ажиллаад Москвагийн театр, урлагийн сургуульд суралцаж ирээд найруулагч, балетмейстрээр хоёр жил ажиллаж байна. Цаашид шинэ уран бүтээл хийх сонирхол, хүсэл эрмэлзэл, зорилго, бодол бий. Тэр дундаа дэлхийн хэмжээний үндэсний балетыг хийх бодол байна. Судалгаа, шинжилгээ, хөгжмийн зохиол гээд нэлээд цаг хугацаа шаардана. Одоогоор нэн түрүүнд шаардлагатай гэсэн уран бүтээлүүдийг ээлж дараалаад хийх байх.

Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн үү?

Уран сайхны зөвлөл, захиргаанаас баталж шийд­дэг болохоор одоохондоо шууд хэлж чадахгүй нь. Хувьдаа орчин үеийн нэг жүжиг хийх бодол байгаа. Эрэл хайгуулаа хийгээд явж байна. Хүүхдийн балет хийхээр зохиолоо бичсэн байгаа. Хөгжмийн зохиолчтойгоо ажиллаж байна. Хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа. Хөгжим хэзээ гарна тэр үед албан ёсны болж тавигдана.

5-26-5й2

Сонгодог урлагийн найруулагч хүн ямар байх ёстой вэ?

Найруулагч гэж олон янзын томъёолол байдаг. Миний хувьд энэ жүжгээр яривал бүхнийг зангидаж нэг цэг рүү төвлөрүүлэх хүнийг найруулагч гэж хэлнэ. Хүмүүс харьцангуй гайгүй сайн хүлээж авч байгаа. Мэдсэн сурснаа гаргахгүй байвал ямар ч шаардлагагүй болчихно. Тиймээс сайн уран бүтээл хийх хэрэгтэй гэж захиргаанаас хэлээд том боломжийг олгож дэмжиж, тусалж байгаа. Хэрэгтэй гэсэн бүх зүйлийг өгч байна.

Балетын жүжигчин, найруулагч хоёр юугаараа ялгаатай юм бэ?

Мэдээж ялгаа байлгүй яах вэ. Балетын жүжигчнээр ажиллаж байхад тухайн долоо хоногт тоглох бүжгийн жүжгийн сургуулилт хийж дүрээ бүтээнэ. Хамт олонтойгоо нэгдэнэ. Тухайн жүжигт ямар дүрд тавина, тэр дүрийг яаж баяжуулах вэ гэдэг дээр илүү ажиллаж, анхаарал хандуулдаг байсан. Дээр нь техник, бүжиглэх уран чадварыг сайжруулна. Дараагийн долоо хоногт юу байгаа билээ, за энийг хийчихвэл болоо гэсэн уран бүтээлийн төлөвлөгөөтэй явна. Гэтэл одоо бол эрс ялгаатай, илүү алсын хараатай 10, 100 жилээр бодож хийх ажлаа төлөвлөнө. Энэ балет гэхэд урт настай бүжгэн жүжиг гэж хэлж болно. XVIII зууны сүүлээр бий болсон. “Хунт нуур”, “Жизель”, “Шелкунчик”, “Дон Кихот”, “Спартакгэсэн балетаас ах гэсэн үг. ҮүгээрээДэггүй Лизонцлогтой. Үүнтэй адилхан 100 жилийг өнгөрөөх бүтээл хийхээр бодож байна. Тухайлбал, миний хийсэн үндэсний хаадын тухай балетыг ОросынБольшой театр”, Английн “Royal” зэрэг гадаадын театрууд тоглодог, урт наслах бүжгэн жүжгийг хийнэ гэдэг алсын хараатай байна гэсэн үг.

Тийм шүү. Та найруулагч болсондоо баяртай байдаг биз дээ?

Тийм ээ. Багаасаа хүсч сонгосон. I ангид байхдаа урлагийн үзлэгийн бүжгээ өөрөө дэглэдэг байсан гэж бага ангийн багш маань хэлж байсан. Тухайн үед бичлэг хийдэггүй байсан болохоор ямар бүжиг дэглэж байснаа сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн орчин үеийн бүжиг дэглэсэн байх. Ер нь хүнээр заалгахаас илүү өөрөө хийх нь илүү гоё мэдрэмжийг бага байхаасаа авсан. Аливаа зүйлийг найруулагч буюу эхний шатны ажиллагааны хүн байна, болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ балетын найруулагч болно гэж бодоогүй, кино юм уу драм руу орно гэж боддог байсан. Сургуулиа төгсөөд их сургууль сонгохдоо бүжгийг сонгоогүй. Кино урлагийн дээд сургуулийн кино найруулагчийн буюу менежер гэсэн ангид орж нэг жил сурсан. Тэр сургууль нь тухайн үед жаахан асуудалтай байсан. Тэгээд дараа жилээс нь СУИСийн бүжгийн ангид шалгалт өгөхдөө бүжгээ өөрөө дэглээд үзүүлтэл намайг багшийн ангид ор гэсэн. Харин есдүгээр сарын 1-нд иртэл чи ерөөсөө найруулагчийн ангид шалгалт өг гээд тэгээд тэнцээд орсон доо.

УДБЭТ босго өндөртэй. Хүссэн хүн бүр орж чаддаггүй байх?

УДБЭТтай холбогдох болсон шалтгаан нь манай мэргэжлийн багш Б.Жамъяндагва гуай холбож өгсөн. Багш мааньЧамаас юм харагдаж байна. Цаашид юм хийе гэвэл балетын жүжигчнээр ажиллах хэрэгтэй. Дараа нь найруулагч болбол чамд илүү тохирногэсэн. Төгсөх курст дадлагын ажил гэж ордог байхад театрт хоёр сарын дадлага хийсэн. Төгсөөд балетын жүжигчнээр орж гурван жил гаруй ажиллаад найруулагч болсон доо.                                                   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 16 Сэтгэгдэл

HaroQuicle
2017 оны 9-р сарын 27

Cialis 10 Ou 20 Mg Levitra 20 Mg Effetti Collaterali Discount cheapeast isotretinoin purchase in internet overseas pharmacy generic cialis After Before Photo Propecia Levitra Vs Levitra Professional

HaroQuicle
2017 оны 10-р сарын 2

Priligy Mastercard Dapoxetina Menarini Cialis Quick Delivery On Line cialis Torsemide

HaroQuicle
2017 оны 10-р сарын 5

Medicament Cialis 5mg Amoxicillin Cures Ebay Orlistat online pharmacy Professional Viagra Generic Cialis Achat Sur

HaroQuicle
2017 оны 10-р сарын 7

Acyclovir Buy Pharmacy Online Malaysia Amoxicillin And Ears Ringing levitra brand Zenegra Online Uk

HaroQuicle
2017 оны 10-р сарын 9

Precios De La Pastilla Cytotec Levaquin Bacterial Infections cialis Direct Pharmacy Usa Generic Direct Acticin For Sale Cod Only Amoxicillin Cure Yeast Infection

HaroQuicle
2017 оны 10-р сарын 10

Cialis 2 5 Mg Costo Warfarin Amoxicillin Viagra 50mg Wirkung viagra Generic On Line Levaquin Cod Accepted Lioresal Vente 10mg

HaroQuicle
2017 оны 10-р сарын 12

Buycialisonlineusa viagra Buy Zithromax 500mg Cheep Viagra Commande Viagra Cialis

HaroQuicle
2017 оны 10-р сарын 15

Viagra O Cosa viagra Amoxicillin Causes Liver

HaroQuicle
2017 оны 10-р сарын 21

Affective Propecia Doses viagra online prescription Amoxicillin Trihydrate 500mg

HaroQuicle
2017 оны 10-р сарын 25

Priligy 60 Mg Costo Cialis A Vendre Uso De Kamagra cialis Propecia Sin Efectos Secundarios Ordering Diflucan Without A Prescription Levitra Brand Online

HaroQuicle
2017 оны 10-р сарын 26

Qsymia No Prescription Online levitra online pharmacy in usa Novo Sildenafil Pilules Cialis En Generique Ou Les Commander

HaroQuicle
2017 оны 10-р сарын 30

Tamoxifen Citrate Online Effects Expired Amoxicillin cialis Viagra Senza Ricetta Yahoo Tab Doryx In Us No Prescription Needed

HaroQuicle
2017 оны 11-р сарын 5

Baclofen 10mg Amoxicillin For Dental Infection Canadian Pharmacy Antibotics viagra Hersteller Levitra

HaroQuicle
2017 оны 11-р сарын 8

buy now tab isotretinoin isotret mastercard cod Levitra Dispersable Lily Icos Cialis cheap cialis Miglior Prezzo Kamagra Probleme Mit Levitra Viagra From India

HaroQuicle
2017 оны 11-р сарын 28

Acheter Amoxil Pharmacie viagra Buy Strattera Atomoxetine Mexico Online Cialis Quand Le Prendre Effet Cialis Levitra

HaroQuicle
2017 оны 12-р сарын 5

Buy Accutane Online No Prescription Comprar Levitra Soft Zenegra Pills Buy buy gernic levitra on line Ventes Cialis Andorre Insufficienza Renale Quentin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *