Ц.Болортогоо: Цаасгүй банкаар үйлчлүүлж цаг, мөнгөө хэмнэлээ

9-р сарын 2, 2015 9:04 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 78
9-2-13

Х.ХАТАН

Нийслэл хот ид хөл хөдөлгөөнд орж буй энэ өдрүүдэд ид ачаалалтай байдаг газруудын нэг бол банк. Мөнгөний их урсгал эргэлддэг энэ үед алба амины олон асуудлыг зохицуулахаар банкаар үйлчлүүлнэ гэдэг халширмаар ажил байв. Хэр удаан дараалалд суух бол гэсэн айдастай Голомт банканд ортол “Цаасгүй банк” гэсэн бичигтэй ногоон өнгийн хөлний мөрний зураг үүднээс эхлэн явах замыг минь хөтөлсөөр харилцагчийн зөвлөх ажилтны дэргэд хүргэв. Дугаар авч, дарааллаа хүлээн, тиллерээр үйлчлүүлэх шаардлага надад энэ удаад гарсангүй. Учир нь ухаалаг утсан дээрээ цахим банкны апликейшн суулгуулаад зөвлөх ажилтны заавраар мөнгөө ч шилжүүлэв, дансны хуулгаа ч харчихав.

Голомт банкны интернэт банк, мобайл банк үйлчилгээг ашиглаад гэрээсээ, ажлаасаа, эсвэл өөрт аль ойр болон АТМ, CDM машин ашиглаад бүх төрлийн гүйлгээг хийх боломжтой талаар урд нь сонсч харж байсан ч амьдрал дээр хэрэглэдэггүй байснаа ийн мэдсэн хэрэг. Ингэснээр өөрийн цаг зав, мөнгийг хэмнэхээс гадна цаасны хэрэглээнээс татгалзаж байгаль дэлхийгээ хайрлах аянд нэгдэх бас нэгэн боломж байлаа. Цахим банкийг сонгож цаасаа хэмнэснээр цаас хийхэд ордог мод, ус, үйлдвэрлэлийн явцад шатаах энергиэ хэмнэж, ногоон байгалийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулах юм байна. Цахим банк бол байгальд ээлтэй, хамгийн Эко сонголт ажээ.

Наймдугаар сарын 13-наас эхлээд Голомт банкны бүх салбараар “Цаасаа хэмнэе, Цаасгүй банк” аяныг зарлажээ. Аяны хүрээнд цахим үйлчилгээний ажилтан банкаар үйлчлүүлэхээр орж ирсэн харилцагчиддаа цахим банкны үйл ажиллагааг танилцуулж, гар утас, өөртөө үйлчлэх буланг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч бодитоор үзүүлж байв. Орлого хийхээр ирсэн харилцагчийг дугаарлаж суулгүйгээр CDM машин ашиглан орлогоо хийхийг зааж өгөх аж. Мөн төлбөр тооцоо хийх E кодыг хэрхэн яаж хэрэглэхийг зааварлаж байна. Санал гомдлоо ч заавал банкны ажилтанд очиж хэлэхгүйгээр өөртөө үйлчлэх булангаас харилцагчийн үйлчилгээний хэлтэс рүү дүрсээрээ холбогдох боломжтой юм байна.

Бүх төрлийн гүйлгээг банк хооронд хийнэ, гадаад руу мөнгө шилжүүлэх, western union мөнгөн гуйвуулга, өдөр тутмын дансны хуулгаа харах боломжийг цахим банк олгодог юм байна. Энэ бүх хялбар үйлчилгээг авахын тулд та ердөө цахим хаяг, иргэний үнэмлэхтэйгээ Голомт банканд нэг удаа очоод цахим банк үйлчилгээг үнэ төлбөргүй нээлгэж аваад, хэрэгтэй үедээ хаа дуртай газраасаа банкны бүх төрлийн үйлчилгээг авч болох нь ээ.

Мөн бусад банкны ца­хим банкнаас давуу тал нь цахим банканд дансны дэвтэртэй юм байна. Утасны жагсаалт шиг гүйлгээ хийсэн хүнийхээ нэрийг данстай нь хадгалдаг. Дараа нь дахин ашиглах бол нэрийг нь хийхэд л дансны ду­гаар гарч ирэх зэрэг тех­ник технологийн шинэ хувьсгалыг Голомт эхлүүлжээ.

Мөн интернэтгүй орчинд, энгийн утастай хүмүүст ч цахим банкийг ашиглах боломж бий. Энэ нь мобайл банкны үйлчилгээ юм. Мобикомын дугаартай ямар ч утсанд мобайл банкны цэсийг суулгаад өдрийн хязгаартайгаар зөвхөн Голомт банк дотроо гүйлгээ хийх боломжтой гээд хүмүүсийн цаг зав мөнгийг хэмнэсэн олон үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Хугацаагүй хадгаламжийг карттай холбох шинэ үйлчилгээг ч тэд саяхан нэвтрүүлжээ. Хадгаламжаасаа мөнгөө ATM-нээс аваад орлогоо ч хийх боломжтой болсон байна. Салбарууд дээр явагдаж байгаа өдөрлөг аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр үйлчлүүлсэн харилцагчиддаа дахин боловсруулсан цаасаар хийсэн Голомтын нэрийн бал бэлэглэх юм байна.

Голомт банкны Сансар бизнес төвөөр үйлчлүүлж буй Ц.Болортогоогийн сэтгэгдлийг нь сонслоо.

Голомт банкнаас ямар үйлчилгээ авахаар ирсэн бэ?

-Би данс руугаа орлого хийж, дансны хуулгаа харах гэж ирсэн. Гэтэл тиллерээр үйлчлүүлэхгүй CDM машин ашиглаад орлогоо хийчихлээ. Мөнгөн дэвсгэрт нь 5000, 10000, 20000 байвал өөртөө ойрхон CDM машинд орлогоо хийх боломжтойг энд ирээд мэдлээ. Энд тэнд CDM машин тавигдсаныг харж байсан ч хэрэг болгон ашиглаж байсангүй. Гэтэл үйлдэл нь амархан, ёстой цаг мөнгө хэмнэсэн үйлчилгээ юм байна.

Голомт банкаар хэр удаан үйлчлүүлж байна вэ?

-Оюутан байхаасаа гэхээр бараг 10-аад жил үйлчлүүлж байна даа. Одоо харин цахим банкаар өдөр бүхэн үйлчлүүлэх болно.

Цаасгүй цахим хэрэглээг сонгох уриаг та дэмжиж байна уу?

-Орчин үед байгалийн гаралтай түүхий эдийг хэмнэж байгаа Голомт банкны байгальд ээлтэй үйл ажиллагаа нь таалагдаж байна. Тиймээс цаашид дэмжиж байнга цахимаар цаасгүйгээр үйлчлүүлэх болно. Бусад хүмүүсийг ч цаасгүй банкаар үйлчлүүлж цаг мөнгөө хэмнэе гэж уриалмаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Addy
2016 оны 12-р сарын 2

Thanks for writing such an ea-aytosunderst-nd article on this topic.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *