Ц.Банзрагч: Нэг сая мод тарих хөдөлгөөн зорилгоо биелүүлж байна

9-р сарын 10, 2015 7:32 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 147
_MG_0012

Б.ЯНЖИНДУЛАМ

БОНХАЖЯаасНэг сая мод тарих хөдөлгөөн”-ийг өнгөрсөн хавраас зохион байгуулж эхэлсэн билээ. Хоёр үе шаттай энэ ажил ямар байгаа талаар Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагчтай ярилцлаа.

 

Аймгуудад өнгөрсөн хавар тарьсан модны ургалтын явцыг шалгаад иржээ. Таныг ямар үр дүн угтав?

Манай яамнаас өнгөрсөн хаварНэг сая мод тарих хөдөлгөөнөрнүүлээд хоёр үе шаттай зохион байгууллаа. Нэгдүгээр үе шатанд нэг сая мод ургуулахын тулд сая 250 мянган мод тарьсан. Тарьсан модноос тодорхой хувь нь ургадаг. Стандарт нормоор бол 20 орчим хувийн хорогдол гардаг гэж үздэг. Тиймээс энэ хорогдлын хувийг нэмэхгүйн тулд орон нутагт мэргэжил аргазүйн удирдлагаар хангах ажлыг зургадугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд хийлээ.

Өмнө нь бид мод тарих өдөр гэж зарлаад, зөвхөн тарьдаг байсан. Одоо бол ургуулах зорилго тавьсан. Үүний тулд тарьсан модоо услах, мал идэхээс, хүн сүйтгэхээс хашиж, хогийн ургамалд баригдахаас хамгаалах ёстой.

Энэ ажлынхаа үр дүнг шалгахаар жишиг болгон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, ГовьСүмбэр аймгуудаар явж үзлээ. Хөдөөгийнхөн ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байна. Энэ болНэг сая мод тарих хөдөлгөөн”-ий нэг үр дүн. Нөгөө талдаа 2010 онд Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржийнИргэн бүр мод тарихзарлиг гарснааc хойш тав дахь жилдээ буюу 12 дахь удаагаа зохион байгуулж байгаа ажлын үр дүнд хүн бүр мод тарих ёстой нь харагдлаа. Энэ нь экологийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд байгаль орчин доройтож байгаа үед бидний болон ирээдүй үеийн хийх ёстой чухал ажил юм. Мөн тарьсан модоо ургуулах нь чухал гэдгийг хүмүүс ойлгосон нь дээрх аймгуудын дүнгээс харагдаж байгаа байх.

Иргэд мод тарих ажилд хэр идэвхтэй оролцож байна вэ?

Энэ жилийн ажлын гол онцлог нь 165 мянга орчим айл өрх хашаандаа мод тарьсан байна. Баг, хороод бичил цэцэрлэг байгуулсан. Хамгийн гол нь эзэнтэй газар мод тарьснаар эргээд услах, хамгаалж, арчлах нөхцөл нь бүрдсэн байнаМөн бидний хүсч байснаас илүүгээр орон нутгуудад сайн туршлага бий болжээ. Жишээ нь, айл өрхүүд хашаандаа мод тарьж, өөрсдөө усалгаа арчилгаагаа хийдэг болсон нь төсвөөс ямар нэгэн хөрөнгө гаргахгүйгээр шийдэж чадсан сайн талтай юм. Энэ нь хашааны өнгө төрх төдийгүй хүн эрүүл орчинд аж төрөх боломжийг бүрдүүлж өгчээ. Түүгээр ч барахгүй зарим айл гэрийнхээ ойролцоох тахилгат уулыг ойжуулах саналтайгаа илэрхийлж байсан. Тухайлбал, Дорнод аймгийн Булган сумын иргэн Готовдорж гуайг энд нэрлэмээр байна.

Аймгууд цэцэрлэгт хүрээлэнтэй болж байгаа нь мод тарих хөдөлгөөнтэй холбоотой юу?

Ерөнхийлөгчийн төв суурин газрууд цэцэрлэгт хүрээлэнтэй болох 175 дугаар зарлиг гарсан. Мод тарих хөдөлгөөний үр дүнд зарлигийн хэрэгжилт эрс сайжирч байна. Говьсүмбэр аймаг гэхэд төвдөө 18 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлаа эхэлсэн байна. Мөн Дорнод аймаг ч цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор болжээ. Ер нь аймгууд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өрнүүлж байгаа нь сайшаалтай юм. Улсын хэмжээнд 117 хороо өөрсдийн нөөц боломжоор 10-40 ам метр талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Ингэж сая мод тарих хөдөлгөөн цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг өдөөсөн байна.

Модоо хаана суулгах нь ургалтад хамгийн чухал. Сүүлийн үед зам дагуу мод тарих нь ихэсч байгаа. Энэ ямар давуу талтай вэ?

-2-3 жилийн өмнөөс зам дагуу мод тарих ажлыг эхэлж байсан. Яагаад гэвэл тарьсан мод замыг элсний нүүдлээс, цасан, шороон шуурганаас хамгаалдаг юм. Тиймээс энэ хөдөлгөөний хүрээнд олон аймаг зам дагуу мод тарьсан байна. Тухайлбал, Төв аймгийн Зуунмод хот Улаанбаатар руу явсан нэг км замыг хамгаалсан ойн зурвас байгуулжээ. Баянтүмэнд Дорнод аймгаас зүүн тийш нисэх буудлын дагуу дөрвөн км зурвас мод тарьсан байна. Тэнд мөн 700 га талбайд салхинаас хамгаалах ойн зурвас байгуулж байна. Энэ мэтчилэн мод тарьж байгаль экологио хамгаалах ажил хийж байгаа газруудыг олноор дурдаж болно.

-2010 оноос хойш өнөөдрийг хүртэл яг хэдэн мод тарьснаас хэд нь ургаж байна вэ?

Өнгөрсөн таван жилийн хугацаанд зургаан сая орчим мод тарьснаас таван сая шахуу нь ургаж байгаа. Энэ бол бидний ажлын бодит үр дүн юм. Иргэн бүр мод тарих ёстой гэсэн ойлголт дэлгэрч, мод тарих сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн. Бидний эхлүүлсэнНэг сая мод тарих хөдөлгөөнэцэстээ Монгол Улсын төрийн тэргүүний санал санаачилгыг илүү чанаржуулах, идэвхжүүлэхэд чиглэсэн юм.

Ойжуулах, мод тарих ажилд анхаарах, засч сайжруулах ямар дутагдал байна вэ?

Хүн болгон мод тарих ёстойгоо ухамсарласан ч мод ургуулах, арчлах хамгаалах тал дээр мэдлэг муутай байна. Мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, ойн инженер, ойн ангиуд агротехник технологийнх нь талаас хүмүүст мэдлэг олгох ёстой. Энэ асуудалд бид дараагийн шатанд анхаарал хандуулж ажиллах болно. Үнэндээ мод тарих ёстойгоо ойлгоод, тарьж байгаа иргэд үүнд буруугүй. Харин зөв арчлах талаарх мэргэжлийн зөвлөгөө сургалтыг явуулах хэрэгтэй юм байна. Мөн тарьсан модоо мал, хүнээс хамгаалж, хашаажуулж, эзэнтэй болгохын тулд мөнгийг нь төсвөөс гаргаж өгөх ёстой юм байнаБас нэг анхаарах зүйл нь зуны цагт усалгааны горимоо барихгүй байна. Энэ жил наадмаас өмнө хэт халалттай байсантай холбогдуулан мод нэлээд хатсан байна лээ. Онолын хувьд долоо хоногт нэг удаа усал гэж л байхаас иргэдэд хөрсний чийгшилтэй холбогдуулан нарийн шинжилж зөвлөх ойн инженер ажиллахгүй байна. Үүнийг бид цаашид анхаарч ажиллана.

Байнгын усалгааг нь шийдэж өгөхгүйгээр мод тарих ач холбогдол багатай. Тиймээс өнөөгийн ойжуулалтын ажлын үр дүнд нэг га мод тарих нэг ширхэг тарьц ургуулах зардлыг тооцохдоо нэгж хашаанд ногдох зардал, байнгын усалгаатай байх зардлыг тооцохгүй бол болохгүй нь. Цөөн мод бол иргэд аргалаад байдаг ч олноор тариад, талбайн хэмжээ нэмэгдээд ирэхээр усалж чадахгүй болж байна. Тиймээс орон нутгийн бүх шатны Засаг дарга болон манай яамнаас төлөвлөлт хийхдээ худаг ус гаргах, хашаа барих зардлыг тусгах ёстой.

Мод тарих хөдөлгөөнд нэгдсэн хүмүүс модоо хаанаас авч байна вэ?

МҮЭСТО, СТӨ, Барилгачдын талбай дээр мод тарих хүмүүст зориулж суулгацыг худалдаалсан. Мөн тарьц ургуулдаг, худалдаалдаг хүмүүсийн хаягийг яамныхаа вэб сайт дээр тавьсан. Ингэснээр бизнесийг нь дэмжиж зөвхөн энэ хавар гэхэд нэг сая 250 мянган мод зарагдсан.

Ер ньнэг сая мод тарих хөдөлгөөнзорилгодоо хүрч чадсан уу?

-2015 онд БОНХАЖын яам, Д.Оюунхорол сайдын санаачилгаар бид нэг сая таримал мод ургуулж чадлаа. Энэ хавар нэг сая 250 мянган мод тарьсан. Одоо дор хаяж нэг сая нь үлдэнэ гэж тооцож байна. Мэдээж намар дахин нөхөж тарина. Гэхдээ эцсийн дүн аравдугаар сард гарна. Ямартай ч хорогдлоо тооцоод ургасан модоо тоолоход нэг сая мод үлдэнэ гэж таамаглаж байгаа.

Намрын мод тариалалт, бүх нийтийн мод тарих өдөр аравдугаар сарын 10-нд болно биз дээ. Энэ жил ямар онцлогтой байх бол?

Байгаль хамгаалах сарын ажил есдүгээр сарын 20-оос аравдугаар сарын 20-ны хооронд болдог. Бүх нийтээр мод тарих өдөр 10-нд болдог ч бид намар мод шарлаж, навч унаад газар хөлдөх хүртэл модоо тарина. Энэ өдрийг уламжлал ёсоор бүх шатны Засаг дарга зохион байгуулна. Засаг даргад мэргэжлийн зөвлөгөөг ойн анги, байгаль орчны газрын ойн инженер, мэргэжилтнүүд өгөх ёстой.

Ойн хуулийн 31 дүгээр заалтаар иргэн бүр мод тарих ёстой. Модоо тарьж чадахгүй иргэн үнийг нь төлөх ёстой. Нэг модны үнэ дунджаар нийслэлд таван мянган төгрөг гэж үзвэл тэр мөнгөөр нь сан байгуулаад арчилгаанд нь зориулдаг юм уу, таны нэрийн өмнөөс мод тарина.

2010 оноос эхлээд монголчууд бүгдээрээ нэг өдөр мод тарих асуудалд анхаарлаа хандуулдаг болсноор өнөөдөр үр дүнгээ өгч байна. Мод бол 4-10 жилийн хугацаанд баталгаатай ургаж хүний арчилгаа шаардлагагүй болдог юм. Тиймээс аравдугаар сарын 10-нд хүн бүр бурхан багшийн хэлснээр нэг мод тарьж нэг насны буян хийж, хоёр мод тарьж хойд насны буян хийх сайхан өдөр юм шүү гэдгийг хэлмээр байна.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Xenical Achat Dove Trovare Dapoxetina cialis without a doctor’s prescription Keflex Warning Valtrex Without Prescription Birth Control Shipping

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *