Г.Баасан Ц.Амгаланбаярын ажлыг “шалгаж”, С.Баяр яг хоригдож байгаа эсэхийг биечлэн нягталсан гэв үү?

5-р сарын 1, 2018 9:17 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 69
5-1-10

Ц.ЭРДЭМ

Монголын  чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасан өчигдөр Ганц худаг дахь цагдан хорих төвд очиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажлыг “шалгасан” гэнэ. Сүүлийн үед АТГ-ын дарга болох сонирхолтой гэдгээ ил тод зарлаад яваа Г.Баасан Ганц худаг дахь цагдан хорих төвд очихдоо ганцхан зүйлийг л ихэд анхаарсан юм байх. Тэр нь С.Баяр үнэхээр хоригдож байгаа юм уу, хаана байна, бүртгэл бичиг цаас нь яг байна уу, өөрөө яг хоригдож байгаа юу гэхчлэн үзэж шалгасан гэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулаад сар шахам хугацаа өнгөрөх гэж байна. Тэрээр хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар уулзалт хийж, эргэлт авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Хэн нэгэнтэй уулзахаас татгалзаад байгаа экс Ерөнхий сайд С.Баярын яг хоригдож байгаа эсэхийг заавал шалгана гээд цагдан хорих төв дотор Г.Баасан гэдэг хүн очсон, бичиг цаасыг нь үзсэн гэдэг нь тодорхой болж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан  хэзээнээс эхлээд хэн дуртай нэгнийг нь хорих газруудаараа “аялуулаад”, тэр нөхөр хоригдож байгаа нь үнэн гэж, бичиг цаас нүүр хоёрыг нь тулгаж харуулаад байдаг болсон юм бол? Эсвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт Г.Баасангаар ажлаа “шалгуулах” өөр нэгэн ашиг сонирхол гарч ирсэн юм болов уу?

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Comprar Viagra Sin Receta Propecia discount isotretinoin best buy no prescription needed store Nebraska cialis vs viagra Flomax No Prescription Nolvadex Medicament

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *